Б.Баян-Эрдэнэ:Охиноо унтуулчхаад өдөр, шөнийн алийг нь ч ялгалгүй үсний боолт, хавчаараа урладаг

                Хөдөлмөрч хүнийг амьдрал шагнадаг

Энэ бол Эрдэнэт хотод амьдардаг П.Батзаяагийн гэр бүл юм.  Түүнийг эхнэрийг Б.Баян-Эрдэнэ гэдэг. Тэд хоёр настай өхөөрдөм гүнжийн аав, ээж.  П.Батзаяа цэрэгт байхдаа санамсаргүй байдлаар хүнд бэртжээ. Түүнээс болж хоёр жилийн өмнө нурууны хүнд хагалгаанд орж, бүтэн жил  асаргаанд байсан. Түүний бие хэдхэн сарын өмнөөс арай дээрдсэн боловч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж, хүнд ачаа өргөх, удаан сууж, зогсож ажиллах боломжгүй болжээ. Түүний эхнэр ажил хөдөлмөр эрхлэхийг хүсдэг ч хөгжлийн бэрхшээлтэй нөхөр болон бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих боломжгүй байдаг. Түүний нөхрийн биеийн байдал хэвтрийн дэглэм сахидаг үеийг бодвол босож, суух боломжтой болсон учраас гар хумхин зүгээр суулгүй амьдралын ямар ч сорилт, бэрхшээлийг хамтдаа даван туулах  сэтгэл шулуудан өөрсдийн өрхийн бизнесийг эхлүүлжээ.

 Тэд гэртээ туузан үсний боолт, хавчаар, охидын үсний даруулга, баантган хавчаар урладаг. Эдгээр нь танд гар доорх материалаар хялбархан хийж болохуйц зүйл мэт санагдаж болох юм. Гэвч эдгээрийг урлахад маш нарийн чимхлүүр ажиллагаа их шаарддаг.  Тэд гар урлалын бүтээгдэхүүн урлан, худалдаалдаг болоод гурван сарын хугацаа өнгөрчээ. Гар урлалын бүтээгдэхүүн хийхэд хамгийн их оролцоотой хүн бол мэдээж Б.Баян-Эрдэнэ юм. Түүнд гар урлалын бүтээгдэхүүн хийж байсан арвин туршлага байхгүй. Тэрбээр мөн л гурван сарын өмнө гар урлалын сургалтад сууж, үсний боолт, хавчаар, туузан чимэглэлтэй бүтээлүүдийг  хийж сурсан байна.

Б.Баян-Эрдэнийн хадам аав, ээж нь  эсгий таавчиг, арьсан түрүүвч зэрэг гар урлалын бүтээл урладаг хүмүүс байсан. Тиймээс түүний нөхөр ээж, аавынхаа эрхэлдэг байсан бизнесээс санаа авч өөрсдийнхөө нөхцөл, боломжинд тохирсон хөнгөн, гоёлын эд зүйлс урлах санааг гаргажээ. Энэ санааг нь түүний хадам эгч дэмжиж анхны бэлдэц, материалыг нь авч өгчээ. Мөн түүнээс хойш тэдний урласан туузан хавчаар, үсний боолт, баантаг зэргийг хүнсний дэлгүүрүүдээр  худалдан борлуулахад чин сэтгэлээсээ тусалж, дэмждэг болсон.

Тэдний анхны худалдан авагчид нь мэдээж  ойр дотны найзууд, хамаатан садан нь байсан. Анхны худалдан авагчдад нь туузан хавчаар, боолт, үсний даруулгууд  маш их таалагдаж бүгд дэмжиж, урамшуулжээ. Энэ өдрөөс хойш тэд   хүүхдээ унтуулчхаад өдөр, шөнийн алийг нь ч ялгалгүй гар урлалаа идэвхтэйгээр хийж эхэлжээ. Гар урлалын бүтээл нь чимхлүүр ажиллагаа ихтэй учраас ширээнийхээ ард нэг л суусан бол заавал хийж дуусгасны дараа л хөндийрдөг байна. Тэд гурван сарын өмнө 10 юмуу 20 бүтээгдэхүүн хийдэг байсан бол одоо өдөрт 50-иад бүтээгдэхүүн урладаг болжээ.

Б.Баян-Эрдэнэ:  “Нөхөр хүнд бэртнээс болж асаргаанд, хүүхэд маань хэдхэн сартай байх үед бид гуравт маш хэцүү өдрүүд их байсан. Байнга  бусдаас  тусламж авахдаа маш их санаа зовдог байлаа.  Харин одоо нөхрийн минь бие сайжирч, бид  гар урлалын бүтээгдэхүүн  хийж,  эхэлснээс хойш бага ч гэсэн өөрийн орлоготой болсондоо маш их баярлаж байгаа.  Цаашдаа илүү хичээж,  өөрсдийн хүч бололцоог дайчлан  сайхан ирээдүйг  бүтээхийг хүсдэг. Манай гэр бүлийн хамгийн том зорилго бол охиноо эрдэм боловсролтой сайн хүн болгох. Нөхөр бид хоёр өөрсдөө дээд боловсролгүй дандаа л хар бор ажил хийж явсан болохоор охиноо л сайн сайхан яваасай гэж хүсдэг. Мөн энэ хугацаанд  хүний амьдралын  хамгийн чухал зүйл  бол эрүүл мэнд гэдгийг ойлголоо” хэмээн сэтгэлийн үгээ хуваалцсан юм.  

 Тэдний түүхийг сонсоод “ЖИНХЭНЭ ЖДҮ” ингэж л эхэлдэг болов уу гэсэн бодол төрөв.  Бодит амьдралын хэрэгцээ шаардлага, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хичээх  шаргуу хөдөлмөр тэднийг амжилтанд хөтөлнө гэдэгт итгэж байна.  

Та бүхэн  хөдөлмөрч гэр бүлтэй холбогдохыг хүсвэл доорх  линкээр нэвтэрч болно.

https://www.facebook.com/groups/272833170505804/

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.