ЭМЯ-аас корнавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг салбар, мэргэжил бүрээр гаргаж байгаа билээ. Энэ удаад гэрийн тэжээмэл амьтантай иргэдэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна.
- Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандан угаан, эсвэл халдваргүйжүүлэх
- Тэжээмэл амьтнаа үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй хэрэгтэй. Мөн бага насны хүүхдээс аль болох хол байлгах шаардлагатай. Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настнууд амьтан тэжээхгүй байвал сайн
- Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх
- Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах ёстой бөгөөд олон нийтийн газраар бүү дагуулж явахгүй байх
- Гэрийн тэжээмэл амьтдад ч амны хаалт зүүлгэх ёстой. Түүнчлэн бусад амьтантай тоглуулах хэрэггүй
- Таны тэжээсэн амьтан хоолонд дургүй болж, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгууллагад хандах
- Нэг литр усанд 0.25 мл белизна хийж, уусмал бэлтгэн, тэжээмэл амьтныхаа тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг арчиж цэвэрлэх ёстой
- Дээр дурдсан уусмалаар гэрээ өдөрт дөрвөөс доошгүй удаа цэвэрлэж, халдваргүйжүүлэх шаардлагатай
Сэтгэгдэл бичих