ЖИНХЭНЭ ЖДҮ: “Тэрэм брэнд” таны хүүхдэд зориулан ямар ч химийн бодис агуулаагүй хөлөгт тоглоомыг урлаж байна

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилготой “ЖИНХЭНЭ ЖДҮ”  булангийн энэ удаагийн дугаарт  модон эдлэлээр гэр ахуй, хүүхдийн тоглоом, бэлэг дурсгал урладаг Д.Энх-Амарын гэр бүлийг онцолж байна. Түүний эхнэрийг Д.Амарбаясгалан гэдэг. Тэд хоёулаа эдийн засагч мэргэжилтэй, банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан аж. Харин яг одоо модон эдлэл урлах өрхийн бизнесээ, үйлдвэрийн түвшинд хүргэхийн тулд хичээн ажиллаж байна.

 Тэд  баян хийц компанийг 2013 онд үүсгэн байгуулж, 2017 оноос гар урлалын бэлэг дурсгалын эко бүтээгдэхүүн худалдаанд гаргаж,  2019 онд “Тэрэм брэнд”-ийн гэр ахуйн  хэрэглэл, бэлэг дурсгал, хүүхдийн тоглоом зэрэг цэвэр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулж эхэлжээ. Улаанбаатар хотод модон урлал эрхэлдэг маш олон үйлдвэрлэл байдаг. Тэдгээрээс ялгарах онцлог нь дэлхий нийтээрээ мэддэг хөлөгт тоглоомыг Монгол хэв загварт оруулан хүүхдүүдийн гарын жижиг булчинг ажиллуулах,  сэтгэхүйг хөгжүүлэх боломжтой тоглоомуудыг урладаг байна. Эдгээр тоглоомуудыг урлахдаа хүүхдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч, ямар ч химийн бодис, будаг, лак, цавуу ашиглахгүйгээр хийдэг. Мөн хөлөгт болон эвлүүлдэг тоглоомуудын зураг дүрсийг нэг бүрчлэн өөрсдийн гараар ухаж сийлбэрлэн, сайн чанарын хуурай модыг ашиглан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэдэг.

-Өрхийн бизнесээ эхлүүлэх санаагаа хэрхэн олсон бэ?                         

-Анх хоорондоо зөвлөлдөж бүтээгдэхүүний санаагаа гаргаж байсан. Бид бага насны хоёр хүүхэдтэй. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт тоглох боломжтой тоглоом, наадгайнууд маш ховор байдаг. Хүүхдүүд маань хамт тоглоё гэж гуйх үеүд их байдаг.  Тэр болгон хамтдаа тоглоход тохиромжтой тоглоомууд байдаггүй шүү дээ. Эцэг, эхчүүд ихэвчлэн хүүхдүүддээ тус тусад нь тоглоом авч өгсөн байдаг. Тиймээс эдгээрийг маш сайн судалсны эцэст хүн бүрийн мэддэг тоглоомыг монгол ахуй, сэтгэхүйд зориулан урлах санаагаа олж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Анхны бизнесээ  шинэ бүтээгдэхүүнээр эхлүүлэх нь хүнд шүү дээ. Одооны хүүхдүүд ихэвчлэн байшин, орон сууцанд амьдардаг болсон.  Хөдөө орон, нутаг монгол ахуй соёлыг мэдэхгүй байх нь элбэг. Тиймээс энэ соёлыг хадгалан авч үлдэхийн тулд монгол гэр, урц, таван хошуу малыг танин мэдүүлэхийн тулд хүүхдүүдийн сэтгэхүйд тааруулан зүрс, зургийг тоглоомон дээрээ буулгадаг. 

-Шинэ бизнес эхлүүлэхэд хүндрэлтэй асуудлууд үүсэж байсан уу. Бизнесээ эхлүүлж байсан түүхээсээ хуваалцаач?

-Бид хоёулаа эдийн засагч мэргэжилтэй. Банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байсан. Тухайн үед би том хүүхдээ төрүүлчхээд гэртээ, нөхөр маань уул уурхайн компанийн нягтлан байсан. Би гэртээ хүүхдээ харах хугацаандаа гар урлалын бүтээл хийж сурсан. Энэ чадвараа илүү хөгжүүлж, өөрөө сургалт явуулан, бүтээгдэхүүнээ захиалгаар борлуулдаг байлаа. Тэр үед модон эдлэлд чимэглэл хийлгэх захиалгууд маш их орж ирнэ.  Тэр үед захиалгынхаа суурь буюу модон эдлэлийг нөхрөөрөө хийлгэдэг болсон. Ингэж л модон урлалын бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн дээ. Бидний туршлагаас үзэхэд ихэнх хүмүүс шинэ санаа олсон бол шууд мөнгө хайж цаг алддаг мэт санагдсан.

Бид анх бизнесээ эхлүүлэхдээ өөрсдийн гар дор байсан материал болох модоор бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн. Эхлээд зардал багатайгаар загвараа гаргасныхаа дараа хөрөнгө оруулагчдад үзүүлж, хөрөнгө мөнгөний туслалцаа хайх нь зөв юм билээ. Анх бизнесээ эхлүүлж байхад бидэнд маш азтай явдал тохиолдсон. Учир нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төвийн сургалтад сууж байхдаа тэндхийн төслийн шалгаруулалтад тэнцсэн юм. Төсөлд хамрагдсанаар гарааны бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаарх бүх арга зам, шинэ боломжуудыг сурч мэдсэн. Мөн манай тоног төхөөрөмжүүдийн асуудлыг хүртэл шийдэж өгсөн. Тиймээс  ямар нэгэн хүндрэлтэй асуудал одоогоор үүсээгүй байна.

Шинээр бизнес эрхлэгчдэд хандаж зөвлөгөө өгөхөд, өндөр хүүтэй биш аль болох хүү багатай зээл хөөцөлдвөл зүгээр мэт санагдсан. Бид бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа учраас бараа бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахад маш урт хугацаа зарцуулдаг. Бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулаагүй байж өндөр хүүтэй зээл авах нь бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулдаг болов уу. Мөн бусдыг дуурайн тоног төхөөрөмжөө яарч авч болдоггүй юм билээ. Өөрсдийн бүтээгдэхүүнд тохирсон тоног төхөөрөмжөө авахгүй бол бүтээгдэхүүнээ хийж чадахгүй санхүүгээ түгжих эрсдэлтэй. Манайх үүнийг тооцоолоогүйгээс болж зарим тоног төхөөрөмжөө урьдчилан аваад алдаа гаргасан. Одоо энэ алдаагаа засаж, сайжруулсан. 

 

-Танай хамгийн анхны бүтээгдэхүүн чинь юу байсан бэ?

-Манай хамгийн анхны бүтээгдэхүүн бол гэр өлгүүр буюу түлхүүрийн өлгүүр. Энэ загварыг манай нөхөр гаргаж байсан. Одоо илүү сайжруулсаар байгаа. Гэр өлгүүр болон хөрөгчний наалтыг хамгийн анх худалдаанд гаргаж байхад борлуулалт маш сайн байсан. Яг жуулчдын улирал байсан учраас маш их урам авсан.

-Бизнесээ эрхэлж эхэлснээс хойш хэчнээн хүнийг ажлын байраар хангасан бэ?

- “Covid-19” гараагүй байхад манайх таван ажилтантай байсан. Харин одоо өөрсдөө л ажиллаж байна. Энэ өвчнөөс болж ихэнх бэлэг дурсгалын дэлгүүрүүд хаалгаа барьсан. Манайх Улаанбаатарт байгаа бүх бэлэг дурсгал, сувинерийн дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ борлуулдаг байсан ч одоо ганцхан “Улаанбаатар галерей” үйл ажиллагаагаа явуулж байгаа. 

Тэдний цаашдын зорилго нь  Монголчуудын эртний хөлөгт тоглоомуудыг дахин сэргээж, хэрэглээнд нэвтрүүлэх.  Мөн тэд “Бид өмнө нь бусдын мөрөөдлийн төлөө ажилладаг байсан. Харин одоо гэр бүлийнхээ  мөрөөдлийн төлөө хөдөлмөрлөж байна. Энэ бодлоор бид өдөр бүр  ядрахаа ч  мэдэхгүй ажилладаг” хэмээн ярьсан юм.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.