METRO хот: Шөнийн цагаар машиндаа DJ хийхээ больцгоо, залуус аа

“Хотын шөнө нь өдөр шиг гэгээтэй гэнэ лээ. Түүгээр ч үл барам хэний ч үзэж харж байгаагүй сонин содон үйл явдал өрнөж, өнгөлөг, гялгар машинууд ийш тийш холхилддог юм билээ” гэх яриа чихэнд сонстох бүрийд хотын соёлыг ихэд гайхдаг байлаа. Харин сүүлийн үед энэ үнэлэмж маань зарим зүйл дээр унах болов. Мэдээж их хотын хөл хөдөлгөөнийг машингүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ замын хөдөлгөөнийг соёлгүй, бүдүүлэг жолооч нарын үйлдэлгүйгээр төсөөлөхөд ч бэрх болсон байна. Учир нь хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт маань соёл хэмээх ойлголтыг тархиндаа “наах” цаг хэдийнэ иржээ. Тэр дундаа хаа явсан газраа дуут дохиогоо хангинуулж, элдэв хөгжим чарлуулдаг нөхдүүд. Өөрийн унасан машин дотроо ямар дуугаа сонсох нь таны л эрх чөлөө. Гэлээ гээд өөрийн эрх чөлөөг эдлэхийн тулд бусдын эрх чөлөөг алдагдуулах нь ч байж болшгүй зүйл билээ.  

Шөнө бүр бүтэн нойртой хонохыг хэн хүнгүй л хүсдэг. Гэтэл шөнө дунд цонхон доор тань аль эсвэл байрны дунд ирж зогсчихоод, дуу чимээг хайр найргүй хангинуулсаар дуг нойрноос тань сэрээж орхидог бүдүүлэг жолооч нартай хүн бүр таарч байсан болов уу. Ахмад настнууд нойр авч, завгүй ажилладаг залуус нь тархиа амрааж, өдөржин тоглосон жаалуудын зүүд ид дундаа хөвөрч байхад нь тэднийг тайван амраачих соёл манайханд дутагдаад л байна.

Стрессээ тайлчихаар газрууд нь ажиллахгүй байгаагаас машиндаа ч болтугай хөгжмөө тултал чангалаад, өөрийн орон зайгаа бүрдүүлж байж болох.  Гэхдээ энэ бол таны л асуудал. Үнэндээ нийтийн эзэмшлийн зам талбай, хүнгүй үзэгдсэн орчин бүр хөгжмөө чангалахад тохиромжтой газар биш. Машин дотроо л хөгжмөө сонс. Хэрэгтэй үедээ дуут дохиогоо ашигла. Хүүхэд, хөгшид амрах цагаар машиндаа DJ хийхээ больцгоо залуус аа.

Өөрийн эрхийг дээдэлдэг шигээ бусдын эрх чөлөөг ч хүндэл. Дэлхийн олон оронд бие биенийхээ орон зайг хүндэлдэг гайхалтай соёл бий. Бусдад төвөг удахгүйгээр амьдрах нь тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Өөрийнхөө хийдэг буруу үйлдлээ тэвчиж, түүнийгээ бага багаар өөрт дадал болгоход л шийдэгдэх асуудал шүү дээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.