2020 оны 6-р сарын 19
10 цаг 15 минут

О.Цэнд-Аюуш: Хүн л юм чинь “Болор цом”-д түрүүлж чадсангүй дээ гэж санаашрах үе байсан

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт “Номын хавчуурга” утга зохиолын подкастынхаа гурав дахь дугаарыг уншигч, сонсогч та бүхэнд толилуулж байна. Энэ удаагийн зочин Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш. УЗНАДС-ийн бүтээгдэхүүний нэг. Энэ сургуулиас Ш.Лхамноржмаа, Ц.Эрдэнэбаатар, Н.Гантулга зэрэг олон “Болор цом”-ын эзэд төрөн гарсан. Мөн олон шилдэг яруу найрагчид ч энэ л сургуулиас төрж гарч, утга уран зохиолын ертөнцид өөрийн гэсэн зайгаа олсон. Зарим нь асгарсан их авьяасаараа суварга босгоод одсон байна. Тэгвэл тэдний залгамж халаа болж, утга төгөлдөр шүлэг, уран яруу зүйрлэл, өөрийн гэсэн өвөрмөц ертөнцөөрөө ялгарч яваа нь О.Цэнд-Аюуш. Оюутан ахуй цагаасаа эхлээд олон яруу найргийн наадамд түрүүлж, цахиур хагалсан яруу найрагч.  Оюутан цагаас эхлэн “Болор цом” наадамд аман хүзүүдэж, утга зохиолд хайртай ард түмэндээ танигдсан. Өнгөрсөн хугацаанд тэрбээр 11 удаа “Болор цом” наадамд оролцож, 9 удаа хоёр, гурав, дөрөв, тавдугаар байрт шалгарч байсан түүхтэй юм.

 

Яруу найрагч О.Цэнд-Аюушийн оролцсон подкастын онцлох ишлэлүүд

-Яруу найраг тийм байх ёстой гэдэг үзлээ гээсэн. Ямар ч байж болно, хамгийн гол нь хүний сэтгэлийг хөдөлгөх л хэрэгтэй.

 

-Байгаа зүйлийг байгаагаар нь буулгавал нэг л амтгүй санагддаг. Ертөнц дээр байгаа зүйлд өөрт байгаагаа нэмчихээр санагдаад байдаг.  Хадны сүг зургийг харагдаж байгаагаар нь биш хөдөлгөж бичиж яагаад болохгүй гэж. 

-Хүн болгон үүрэгтэй ирдэг гэж боддог. Миний үүрэг сайхан шүлэг бичиж, хүний сэтгэлийг хөдөлгөх юм уу даа.

 

-Яруу найрагт шинэ зүйрлэл хийж өгнө гэдэг гайхалтай, гэхдээ зөвөөр хийх хэрэгтэй. Д.Нямсүрэн гуайн зүйрлэлүүд гайхалтай. Лонх шиг хөх тогоруу гэж өмнө нь хэн ч хэлээгүй биз дээ. 

-Яруу найрагч хүн сэтгэлээ л чагнах хэрэгтэй. Сэтгэл дотор чинь юу гасалж байна гэдгийг хүмүүст сонсгох ёстой.  Бичиж гаргах хэрэгтэй. Энэ яруу найргийн нэг хэсэг юм.

 

-Бугын цусан эврийг хөрөөдөж байгаа дуу надад сонсогддог. Эврийг нь хөрөөдөхөд урссан цус нүүр рүү нь шогшиж байгаа нь надад харагддаг. Үүнийг би хүмүүст хүргэх ёстой. 

-Яруу найраг үнэнийг хайж олох хэрэгслүүр биш. Яруу найраг бол гоо сайхан.  

 

-Хүн л юм чинь ганц нэг удаа “Болор цом”-д түрүүлж чадсангүй дээ гэж санаашрах үе байсан. Гэхдээ олон жил оролцсон гэдэг утгаараа түрүүлэх ёстой гэвэл үгүй. Тэр тайзан дээр хэн бяртай, сайхан шүлэг уншсан нь “Болор цом” авах ёстой. 

-Зарим хүмүүс амьхандаа намайг дарж байна гэж бодоод байх шиг байгаа юм. Даравч далдайна, булавч бултайна, та нар чадахгүй гэж би хэлнэ. 

 

-Бусдыг үл тоох, өөрийгөө өндөрт өргөх өвчнөөс А.Эрдэнэ-Очир гэдэг их хүмүүн намайг салгаж өгсөн юм. Даруулга гэдэг зүйл хүнд байх ёстой юм билээ. Гэхдээ зөв даруулга шүү.

-Би шударга байхад дуртай, энэ зангаасаа урвахгүй. Энэ хүнийг ашиглаад тийм юмтай болчихъё гэсэн зан надад байхгүй.

 

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.