Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажил дуусч, иргэдэд үйлчлэхээр болсон.
Ашиглалтад орсон цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн Хот Тохижилт үйлчилгээний газрын дарга Б.Бямбадорж “Энэ усан оргилуур бол зөөврийн устай биш, төвлөрсөн шугам сүлжээтэй ажилладаг усан оргилуур юм. Иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг 3.2 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Төв талбайд тохижилт бүтээн байгуулалт цаашид хийгддэгээрээ хийгдээд явна. Ард иргэд, хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх ноггон байгууламж, орчин үеийн шийдэлтэй газар яагаад байж болохгүй гэж. Үүнийг заавал харлуулах ямар хэрэг байгаа талаар гайхаж байна. Хот тохижилт үйлчилгээний 700 гаруй ажилчид өдрийн 24 цагийн турш хоёр сарын турш хийж гүйцэтгэсэн. Бүтээн байгуулалтын энэхүү ажлыг хот тохижилтын газар өөрөө хийж гүйцэтгэсэн, тусгай хэрэгцээт гэрэлтүүлгийг гэрэлтүүлгийн компани туслан гүйцэтгэгчээр оролцсон. 1.6 га газрын ногоон байгууламж, газар доогуурх усжуулалтын системийг зураг төслийн дагуу хийж гүйцэтгээд, хүлээлгэн өгсөн" хэмээв.
Сэтгэгдэл бичих