2020 оны 6-р сарын 20
16 цаг 17 минут

Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулна

МАН мөрийн хөтөлбөртөө ШУДАРГА ЁСНЫ ЗАСАГЛАЛ-ыг тогтоох чиглэлээр дараахь ажлыг хийхээр тусгажээ

  1. Үндсэн хуульд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасны дагуу “Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал”-ыг тогтвортой хэрэгжүүлнэ.
  2. Ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн зохицуулалт хийнэ.
  3. Улсын Их хурлын гишүүдийн үйл ажиллагаа, ёс зүйд хяналт тавьж, хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээж, огцордог эерэг соёл, хандлагыг төлөвшүүлнэ.
  4. Төрийн албаны бүх томилгоонд улс төрийн албан хаагч, УИХ-ын гишүүдийн нөлөөллийг хуулиар хязгаарлана.
  5. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлж, засаглалын тэнцвэр, хариуцлага, шударга ёсыг хангах зорилгоор нийт 40 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
  6. Улсын Их хурлын гишүүд төсөв, санхүү хуваарилах эрх мэдлийг хязгаарлаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсөв дэх зардлын хэмжээг нэмэхгүй байх хуулийн заалтыг хэрэгжүүлнэ.
  7. Ерөнхий сайд болон дөрвөөс илүүгүй Улсын Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байхаар давхар дээлийг хязгаарлана.
  8. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийг бие даан, хараат бусаар сонгон алгаруулах тогтолцоонд шилжинэ.
  9. Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлнэ.
  10. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын авлига, албан тушаалын гэмт хэргийг шалган шийдвэрлэх чадавхыг бэхжүүлж, албан хаагчдыг мэргэшүүлж, үйл ажиллагааг нь олон улсын түвшинд хүргэнэ.
  11. Улс төрийн намуудыг хэн нэгэн, хэсэг бүлэг болон явцуу ашиг сонирхолд бус, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын институц болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  12. Улс төр, бизнесийн хамаарлыг хязгаарлаж, ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
  13. Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан төрийн өндөр албан тушаалтныг тодорхой хугацаанд улс орны нууц, аюулгүй байдалтай холбоотой аливаа бизнесийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох эрх зүйн орчин бүрдүүлнэ.
  14. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга нь Ерөнхий сайдаар заавал томилогдох зохицуулалтыг хуульчилна.
  15. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах тогтолцоонд бүрэн шилжиж, улс төрийн явцуу ашиг сонирхол, популист алхмаас сэргийлнэ.
  16. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, нэгтгэх замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно.
  17. Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай, зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж, “Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.
  18. Шүүх засаглалыг улс төр, бизнесийн явцуу бүлгийн ашиг сонирхлоос ангид болгон, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг бүрэн тогтоож, иргэдийн итгэлийг сэргээнэ.
  19. Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  20. Шүүгчийн мэргэжлийн ур чадвар, ашиг сонирхлын зөрчлийн талаарх иргэдийн санал гомдлыг шүүгчдийн сахилгын хороо хараат бусаар хэлэлцэн, эцсийн байдлаар шийдвэрлэдэг болно.
  21. Улс төрийн намуудыг хэн нэгэн болон хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхолд үйлчилдэг бүлэглэл биш, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын нам болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.