Б.Доржпагма: Миний мөрөөдөл холливуд явж, алдартай дуучин болох, түүндээ хүрэхийн тулд би эцсээ хүртэл хичээнэ

Ням гараг бүр телевизийн цэнхэр дэлгэцээс үзэгчдийг уяж чадсан контент бол яахын аргагүй “Voice of Mongolia” шоу байлаа. Шоуны ялагчаар Болд шүүгчийн багийн оролцогч Х.Ядам шалгараад буй. Оролцогчид шат бүрт өөрийн гайхалтай дуу хоолой, ур чадвар, өвөрмөц үзүүлбэрийг гаргаж энэ тэнцүүхэн өрсөлдсөн хэдий ч тэмцээний журам ёсоор зарим нь хасагдсан. Тэдний нэг бол С.Ононбат шүүгчийн багийн үзэсгэлэнт бүсгүй Б.Доржпагма билээ. Тэрбээр "Almost Is Never Enough" дуугаар дөрвөн шүүгчийг эргүүлж, "Woman in chains" дууны шинэхэн хувилбарыг төрүүлж, "A woman worth" дууг дэлхийн шилдэгт сонордуулж, “Усны урсгал тамирын гол” дуугаар Монгол түмний сэтгэлийг эрхгүй хөдөлгөөд амжсан. Гэвч Б.Доржпагма монгол дууны шат хүртэл явж, аяллаа дуусгасан юм. Нарийн мэдрэмж, онцгой нугалаа, хүчирхэг хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулж чадсан Б.Доржпагматай ярилцлаа.   

-Юун түрүүнд шоундаа амжилттай оролцсонд нь баяр хүргэе. Уншигчид маань өөрийг тань "Voice of mongolia" шоуны оролцогч гэдгээр нь илүү таних болсон. Тэгвэл хувийн мэдээллээсээ уншигчдад хүргээч?

-Сайн байна уу. Намайг Б.Доржпагма гэдэг. Одоо 22 настай. "Сити" дээд сургуулийг энэ жил маркетингийн чиглэлээр суралцаж, төгссөн. Одоохондоо мэргэжлээрээ ажиллаж эхлээгүй байгаа. Саяхнаас л тэмцээнээ дуусгаад амарч байна даа. Би гурван ахтай. Айлын ганц охин.

-"Voice of Mongolia" шоунд оролцох болсон шалтгаан нь юу байв. Өөртөө ямар зорилго тавьж оролцов?

-Өмнөх season-ы оролцогчид ямар их хөгжсөн болохыг нүдээр харж, чихээр сонссон. Бүгдээрээ дуулалт, ур чадварын хувд маш сайжирсан байсан. Тэдний адилаар би ч бас өөрийгөө сорьж, оролдоод үзье гэж бодсон учраас энэ удаагийн шоунд оролцохоор сэтгэл шулуудаж бүртгүүлсэн. Гэхдээ ялах бол миний туйлын зорилго биш байсан. Хамгийн гол нь хөгжих нь чухал гэж бодсон юм. Бас аавдаа амлачихсан байсан. Амлалтдаа хүрэхийн тулд шоунд оролцсон юм.

-Blind audition шатны үзүүлбэр дээр дөрвөн шүүгч, дасгалжуулагч эргэж харсан. Тэр дундаас яагаад С.Ононбат шүүгчийг сонгох болсон бэ?

-С.Ононбат шүүгч их дулаахан, эерэг энергитэй хүн. Цаанаасаа л хүнийг татах чадвартай. Миний хувьд С.Ононбат шүүгчийн багт орвол өөрийгөө илүү хөгжүүлж чадах юм шиг санагдсан учраас сонголтоо хийсэн. Хүмүүс бусад шүүгчдийг сонгохгүй яасан юм гэх хандлага гаргаж байсан ч би С.Ононбат шүүгчийг сонгож, шоуны туршид гэр бүлийнх нь нэг гишүүн болж явсандаа хэзээ ч харамсаж байгаагүй.

-Монгол дууны шатанд “Усны тунгалаг тамирын гол” дууг дуулсан нь үзэгчдэд маш сайн хүрч, ам сайтай байсан. Гэхдээ яагаад энэ дууг сонгох болсон  юм бэ. Ард түмний сэтгэлд хэдийнээ хоногшсон дууг дахин амилуулж, шинэ хувилбарыг нь төрүүлэхэд маш их хөдөлмөр, цаг зав, ур чадварыг шаардсан нь лавтай?

-Анх зүгээр л энгийн арамби чиглэлийн дууг сонгож дуулах талаар бодож байсан. Тэгтэл С.Ононбат шүүгч “Усны тунгалаг тамирын гол” дууг маш гоё дуу, гэхдээ чи чадахгүй байх гэсэн. Тэгэхэд нь би яагаад ч юм бэ чадах юм шиг санагдаж, оролдоод үзэхээр шийдсэн. Анх бэлтгэлийн явцад дуугаа дуулахад ерөөсөө болж өгөхгүй байхад нь  хэцүү санагдаж, уйлах үе ч их гарсан. Учир нь шоу болох өдөр дөхөж, бэлтгэл хийх цаг хугацаа улам бүр багасаж байсан юм. Би дуугаа дуулж чадахгүй үедээ аавдаа маш их залбирдаг байлаа. Монгол дууны шатандаа маш их бэлдэж, өөрийгөө дайчилсан. Өдрийн ихэнх цагийг зөвхөн “Усны тунгалаг тамирын гол” дууг сонсож,  дуулж өнгөрөөсөн. Маш богино хугацаанд ард түмний сэтгэлд хоногшсон дууг шинээр амилуулан дуулахад Монгол HD телевизийн баг хамт олны маш их тусалсан.

-Knock out шатны үзүүлбэр нь дэлхийн шилдэгт багтсан байсныг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Маш их баярласан. Нэг л өөртөө итгэж өгөхгүй байсан. Эхэндээ монгол дууны шатны үзүүлбэр маань багтсан юм болов уу гэж бодтол knock out шатанд дуулсан дуу маань багтсан байсан. knock out шатанд өөрийгөө илүү эвдэж, эмэгтэйлэг байхыг хүсэж өөрийгөө дайчилсан.

-Тэмцээний туршид хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

-Шүүгч тус бүрийн багаас хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээн харж байсан хүмүүс бий. Тэр нь Эрмүүн, Анужин, Өрлөг, Оюу нарыг байгаасай гэж хүсэж, тэднээсээ их ч айж явлаа даа/инээв/.

-Шоугаа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэдгээ мэдэх үед юу бодогдож байсан бэ. Цаашид шоугаа үргэлжлүүлнэ гэсэн итгэл байсан уу?

-Би огт сэтгэлээр унаагүй ээ. Харин ч энэ хүртэл явж, өөрийгөө сорьсондоо баярласан. Шоугаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ мэдчихээд тайзнаас буух үед Монгол HD телевизийн баг хамт олон маань урмын үгсийг их хэлж, магтаж, зарим нь бүр уйлчихсан. Тэрийг нь харах мөчид дотор цэлмээд л явчихсан. Надад харамсах зүйл ч байгаагүй. Ээж маань хүртэл надруу “Миний охин мундаг байсан. Гэртээ хүрээд ирээ, ээж нь хоол хийчихсэн хүлээж байна” гээд залгасан.

Анх шоунд оролцож эхлэхдээ нэг л хүссэн зүйл байсан. Би улаан өнгийн даашинзтай, яг өөрийнхөөрөө галзуу үзүүлбэрийг үзүүлнэ дээ гэж бодож байсан юм. Энэ хүслээ л биелүүлж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн. Гэхдээ хэзээ нэгэн цагт дахин ийм том тайзан дээр гарч, хүссэн дуугаа дуулах ч юм билүү. Хэзээ ч итгэлээ алдахгүй гэсэн бодолтой байгаа.

“Би цаашид дуугаа хэзээ ч орхихгүй, хаяхгүй гэдгээ амлаж байна”

-Тэмцээний туршид хамгийн их дэмжиж, урам хайрласан хүн хэн байв?

-Ижий минь миний хамгийн бат ар байсан даа. Ядарчих вий гээд хоол цай хийж өгнө, орой ядраад очсон үед нүүрний будгийг маань хүртэл арилгачихдаг байлаа. Шоу эхлэхээс дуулах хүртэлх бүхий л хугацаанд  бүхий л зүйл дээр тусалж дэмжиж, урам хайрласан.

-Шоуны үйл явцад оролцогчид нэг нэгэндээ маш их дасаж, нэг хүн шиг болсон нь ажиглагдаж байсан. Ер нь тайзны ард оролцогчдын уур амьсгал ямар байдаг вэ?

-Манай багийнхан ихэнхи нь их даруухан хүмүүс. Тайзан дээр гарахдаа гал мэт асаж, галзуу байж чаддаг. Нэгнийхээ хүндэлж, эв найрамдалтайгаар бие биедээ зөвлөж, ярилцдаг байсан. Энэ нь биднийг богино хугацаанд бие биедээ илүү дасахад нөлөөлсөн.

-Шүүгчид өөрийн гэсэн арга барилаар багийн оролцогчдоо дасгалжуулж байгаа нь харагдсан. С.Ононбат шүүгчийн хувьд оролцогчдоо хэрхэн бэлтгэж, юуг хамгийн их захидаг байсан бэ?

-С.Ононбат шүүгчийн хувьд оролцогчдын сэтгэлзүйг илүүтэй анхаарч ажилладаг байсан. Бидэнд зөвхөн дуу хоолойноос гадна сэтгэл зүй маш чухал. Шүүгч маань биднийг аав, ах шиг хайрлаж, найз шиг ярилцдаг байсан. С.Ононбат ах биднийг хэзээ ч загнаж үзээгүй. Харин ч болж байна, сайн байна гэх мэтээр сэтгэл санаа дэмжиж, хэний ар гэрт юу болж байна, хоол ундаа идсэн үү гээд л анхаарлаа цаг тутамд хандуулдаг байсан. Тийм сайхан орчинд хүнд өөрийн эрхгүй хичээх, сайн дуулахыг эрмэлздэг юм билээ. 

-Шоунд оролцохоос өмнөх болон дараах Б.Доржпагмад ямар ахиц дэвшил гарсан гэж дүгнэж байна вэ?

-Дуулалт маань сайжирсанд маш их баярлаж байгаа. Би урьд нь гамм ч уншиж үзээгүй. Зөвхөн дуулж л байсан болохоос мэргэжлийн хүмүүс яагаад гамм уншдаг, тэр нь ямар ач холбогдолтой талаарх ойлголт дутмаг явсан. Харин мэдэхгүй, чадахгүй зүйлээ сурч авсандаа туйлын их баяртай байгаа. Мөн шоунд оролцсоноор өөртөө итгэх итгэл маань хэдэн зуун хувиар нэмэгдсэн гэж хэлж болно. Бас хайртай хүмүүстээ өөрийгөө баталж харуулж чадсан. Шоу эхэлсэн үеэс л өөрийнхөө сул талыг хэрхэн давуу тал болгох, яаж биеэ авч явах гэх мэтээр өөртэйгөө илүү тулж ажиллаж байгаа.

-Маш олон залуус өөрсдийгөө шоугаар дамжуулан сорьж, нээсэн. Өөрийн тань хувьд бусад оролцогчдоос өөрийн ялгарах давуу тал, онцлогоо хэрхэн тодорхойлох вэ?

-Хүмүүсийн хэлж байгаагаар дотортой, чин сэтгэлээ зориулж дуулдаг байдал маань их таалагдсан гэсэн. Би ч өөрөө ямар ч дууг чин сэтгэлээсээ амилуулж, түүнийгээ маш сайн мэдэрч дуулахыг хичээдэг.

-Battle-ын шатанд таарсан Энхтулгатай найзууд гэсэн яриа явсан. Найзтайгаа таарна гэж бодож байсан уу?

-Бид хоёр их сургуулийн найзууд л даа. Шоунд оролцож, тэр дундаа battle шатанд таарна гэж төсөөлж ч яваагүй. Энхтулга маань өөрөө маш хөгжилтэй, цоглог залуу. Яг тайзан дээр гарахын өмнө Тулгаа над дээр ирээд зоригтой байгаарай, чи чадна гэх мэтээр дэмжиж байсан. Бидний дунд ямар ч өрсөлдөөн байгаагүй. Хамгийн гол нь сайн үзүүлбэр гаргах нь л чухал байсан. Яг үнэндээ бэлтгэл дээр ойлгож мэдээгүй зүйлсээ бид тайзан дээр гараад ойлгож авдаг. Үүнд Mongol HD телевизийн баг хамт олон үнэхээр сайн ажилласан.

-Тэмцээний үеэр тохиолдсон хөгжилтэй мөчүүдээсээ уншигчидад маань хуваалцаач?

-Манай багийн оролцогч Биндэрьяа маань надаас дүү. Сүүлд шоуны үеэр бичлэг зургуудаа үзсэн чинь Биндэръяа надад маш их анхаарал тавьдаг байсан юм билээ. Би түүнийг нь огт анзаардаггүй байсан. Миний хувцас муухай болчихсон байх үед янзалж өгч, будгийг маань сэргээх гэх мэтээр анхаарал хандуулж, намайг эгч гэж их хүндэлдэг байсан. Одоо бол Биндэръяа миний хамгийн хайртай дүү болсон. Би дүүтэй болохыг их мөрөөддөг байсан юм. Шоунд орсноороо хөөрхөн дүүтэй болсондоо маш их баяртай байгаа.

-Дараагийн season-д оролцохоор бэлтгэж байгаа болон орохыг хүссэн ч зориглож чадахгүй байгаа залуустаа хандаж юуг хэлэх вэ?

-Хүн өөрийн дуртай зүйлээ хамгийн сайн хийж чаддаг. Тухайн зүйлдээ дуртай бол хүн хөлийг нь хорьсон ч түүн рүүгээ тэмүүлж байдаг. Надад ч ялгаагүй ийм зүйл тохиолдсон. Шоунд оролцмоор байдаг, бүртгэл нь дуусах гээд байдаг. Яах вэ гэж их бодсон. Учир нь би чинь ийм бүдүүн байж яаж тайзан дээр гарах юм гэж их бодсон. Бас мэргэжлээрээ дөнгөж төгсөж байсан үе учраас ажил хийх аль эсвэл шоундаа оролцохоор бүртгүүлэх гэсэн сонголтод тулж ирсэн. Гэхдээ би дуугаа хэзээ ч орхиж чадахгүй учраас шоугаа сонгосон юм даа.

-Цаашид мэргэжлээрээ ажиллах уу аль эсвэл карьераа өсөж дэвжиж, ахиулах уу?

-Цаашид дуугаараа явна гэсэн бодолтой байна. Хэзээ ч дуугаа хаяхгүй, орхихгүй гэдгээ  уншигчдад амламаар байна. Яагаад гэвэл би миний зорилго дуу хөгжимтэй холбоотой. Миний мөрөөдөл бол Hollywood явж, алдартай дуучин болох. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд би эцсээ хүртэл зогсолтгүй хичээх болно гэж зорьж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.