Английн премьер лигийн 30 дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийг хааж "Манчестер Сити" клуб талбайдаа "Бөрнли"-г хүлээж авч, 5:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 63 оноотой болж, тэргүүлэгч "Ливерпүүл"-ээс 20 оноогоор хоцорч байна.
Тоглолтын 22, 63 дахь минутад Фоден дубль хийсэн. Харин Махрез 43, 45 дахь минутад хоёрыг оруулсан бол үлдсэн нэг гоолыг Сильва 51 дэх минутад оруулжээ. Махрез энэ тойрогт хоёр гоол оруулснаар премьер лигт 9 гоолтой болоод байна.