2020 оны 6-р сарын 24
8 цаг 10 минут

Метро хот: Хотын соёлыг сонгуулийн сурталчилгаа шиг иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшуулаач

Сонгуулийн сурталчилгааны хэдэн долоо хоногууд сэтгэл зүрхэнд хоногштол үлджээ. Хашааны буланд өлгөөтэй байсан нэр дэвшигчдийн зураг, самбарыг  буулгасан нэг л эзгүйрч,   хаачив гэх бодлыг  төрүүлнэ.  Өдөр бүр харсаар нэг айлын хүүхдүүд шиг  ижил дасал болжээ.  Өглөө бүр тогтсон цагтаа  харах нь далд ухамсарт нөлөөлж хэвшил болдог бололтой. Манай гэрийн хажууханд сонгуулийн сурталчилгааны байр байдаг байв. Өглөө болгон хэн нэгэн гишүүний яриаг чанга яригчаар орилуулна. Нөгөө тахианы донгодох дуунаар сэрдэг гэдэг шиг л босно шүү дээ.

Хаа сайгүй намын туг хийсэж, автобусны буудлын хажууд танихгүй ч таньдаг мэт сэтгэлд хоногшсон дүр төрх харагдана. Дасан дассаар дурлана гэдэг нь энэ болов уу. Ямар ч  хүн өдөр болгон сонсож,  тогтмол хардаг зүйлээ автоматаар санаж  даган дуурайдаг.  Үүнийг Нийслэлчүүд  дөрвөн жилд нэг удаа  сонгуулийн сурталчилгааны хэдэн өдрүүдэд мэдрэх нь тавилан бололтой. Үүнтэй зэрэгцэн  хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд сонгуулийн сурталчилгааны ажил шиг аргаар  ажиллавал хот минь өдрөөс өдөрт өөдлөн дэвжих мэт бодол төрөв.

Учир нь хотын захиргаа,  аж ахуй нэгж, албан байгууллагууд, иргэд хотын соёлыг түгээхийн тулд маш олон ажлыг өөрсдийн санаачилгаар хийдэг ч  цаасан дээр төсөв болж үлдэхээс өөрөөр хэтэрдэггүй. Ихэнх хүмүүс  өнөөдрийг хүртэл  хотын соёлыг ойлгож ухамсарлах хэмжээнд хүрээгүй л байна. Зарим хүмүүс гарцаар зам хөндлөн гарах, хэрэглэсэн ахуйн хог хаягдлыг гудамж талбайд хаях, татсан тамхиныхаа  ишийг  машиныхаа цонхоор шидлэх, автомашины зогсоолыг буруу ашиглах, ил задгай бие засах  гэх мэт олон нийтийн газарт хийж болохгүй ухамсарт хүний  энгийн үйлдлүүдийг маш бүдүүлгээр зөрчдөг бас  зөрдөг.

Тэгвэл эдгээр үйлдлүүдийг хийж болохгүй, хотын соёлыг түгээхэд хүн бүрийн оролцоо шаардлагатай гэдгийг ойлгуулахын тулд иргэдэд өдөр бүх сануулъя. Өглөө босоод сонсдог, өдөр автобусны жижиг лид дэлгэцээр үздэг байсан сонгуулийн сурталчилгаа шиг л өдөр бүр иргэний үүргийг нь ухамсарлахад нь нөлөөлөх дүрс бичлэг, зөвлөмж, хотын соёлыг зөрчсөнөөс болж үүсэх эрсдэлийг ойлгуулъя.

Хүмүүс олноороо цугладаг гарц, худалдааны төв, томоохон зах, нийтийн тээвэр, төв талбайд иргэдэд хотын соёлыг хэрэгжүүлэхийг уриалдаг мэдээллийн  дэлгэц, чанга яригчийг суурилуулж болохгүй гэж үү. Манайхан эхлээд шүүмжлэх дуртай боловч үр ашгийг удаан хугацааны дараа өөрсдийн биеэр мэдрээд сайшаах нь дамжиггүй юм.

Мөн өчигдөрхөн шинэ усан оргилуурын ойролцоох амаараа цэвэр ус шууд уух зориулалттай төхөөрөмжийг иргэд хэрхэн ашиглахаа мэдэхгүйгээс болж цоргыг аман дотроо хийж ууж байгаа зураг  олон нийтийг бухимдуулсан. Энэ явдал нь хэн нэгний санаатайгаар  хийсэн буруу үйлдэл биш юм. Харин тэр хүн шинэ төхөөрөмжийг хэрхэн ашиглах, өөрийнх нь энэ үйлдэл хотын соёлыг хэрхэн зөрчиж байгаа талаар мэдлэг мэдээлэл муутай байгаагийн илрэл шүү дээ.

Харин Нийслэлийн удирдлагууд цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуурын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаасаа өмнө  иргэдэд шинэ усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэнд цагийг хэрхэн зөв боловсон өнгөрөөх, шинээр нэвтрүүлсэн цэвэр ус шууд уух зориулалттай төхөөрөмжийг яаж ашиглах  заавар, анхааруулга, мэдээллийг өгөх дэлгэц, чанга яригчийг байршуулсан бол дээрх асуудлууд үүсэхгүй байсан болов уу.

Тиймээс зөвхөн хотын соёлыг түгээх, хэвшмэл буруу ойлголтыг залруулах мэдээллийг өдөр бүр иргэдэд дүрс бичлэгээр харуулж, сэтгэлд хоногшиж, нүдэнд харагдтал үзүүлдэг болмоор байна. Яг л сонгуульд нэр дэвшигчдийн зураг шиг. Хэрвээ нийтийн гудамж талбайг лид дэлгэц, чанга яригч төхөөрөмжөөр хангахад өнөөх л төсөв мөнгө нь хүндээр тусах гээд байдаг бол нийтийн тээврийн автобусанд байдаг зар мэдээллийн чанартай дэлгэц, дуу хөгжим эгшиглүүлээд байдаг ФМ, радиогоо ашиглаж болохгүй гэж үү.

 

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.