Английн премьер лигийн 31 дүгээр тойргийн хүрээнд "Тоттенхэм" клуб "Вест Хэм"-тэй тулж, 2:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Англи довтлогч Харри Кейн нэг гоол оруулсан. Тэгвэл тэрбээр Английн премьер лигт 200 дахь тоглолтдоо оролцож, 137 дахь гоолоо оруулсан нь энэ ажээ.
Ингэснээр 200 тоглолтын дараах байдлаар хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчдийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэв. 200 тоглолтод түүнээс олон буюу 138 гоолыг "Манчестер Сити"-гийн довтлогч Серхио Агурэо оруулж байжээ. Тэгвэл 200 тоглолтод "Арсенал"-ын домогт довтлогч Тьерри Анри 131, "Ливерпүүл"-ийн довтлогч асан Майкл Оуэн 110, Робби Фаулер 109 гоол оруулж байсан аж.
Түүнээс гадна, Харри Кейн Лондоны дерби тоглолтод 30 дахь гоолоо орууллаа. Түүнээс илүү олон гоолыг Тедди Шерингем, Фрэнк Лампард /32/, Тьерри Анри (43) нар оруулж байжээ. Дашрамд сануулахад, Харри Кейн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-аас хойш гоол оруулаагүй байсан юм. Тэрбээр гэмтэлтэй байж байгаад зургаан сарын дараа эргэн ирж, гоолдож буй нь энэ.