Испанийн Ла лигийн 32 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт "Реал Мадрид" клуб "Эспаньол"-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 71 оноотой болж, араасаа нэхэж байгаа "Барса"-гаас хоёр оноогоор илүү гарлаа.
"Барселона" клуб энэ тойрогт "Сельта"-гийн талбайд зочилж, 2:2-оор тэнцэж, оноо алдсан. Тэдний бүдрэлтийг "Реал" ашиглаж, ийнхүү оноогоор тэргүүлж эхэллээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 45 дахь минутад Каземиро оруулж, багтаа ялалт авчирсан юм.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
unisef