МЕТРО хот: Зун дуусаагүй, цэмцгэр зугаалъя, монголчууд аа

Намрын сэрүү орохоос урьтаж аялал зугаалгад явах хүмүүс ихэсдэг. Энэ насандаа аялж зугаалахгүй юм шиг л аашилдаг манайхан орон нутгийн хэдэн иргэдээ ирэхэд нь үйлдэл бүрийг нь "орк" хэмээн гайхаж, ам уралдуулдаг. Гэвч аялал зугаалгын үед их хотын соёлтой иргэн ч  "орк" үйлдэл гаргадаг гэдгээ анзаардаг бил үү. Тэр тоолонд нь нутгийн иргэд илүү дутуу үггүй өнгөрүүлж, байгальд халтай бүхнийг нь замхруулдаг гүндүүгүй зангийн хариуд бид даварчихжээ.

Зун цаг, залуу нас хоёрыг дарвиж өнгөрүүлэх хэрэгтэй гэлцдэг. Аагим зуны халуунаар аялж зугаалалгүй л яахав. Найз нөхөдтэйгөө салхинд гарч, халуун чулуу атгаж, голын усанд шумбан, элдвийг ярилцан суух шиг жаргал хаана байх билээ. Хоёргүй үнэн утга агуулах ч гэлээ хогоо хаяж сүйдлээд байвал сайхан дурсамж гэчихмээр зүйл юу үлдэх вэ. Ойрын амралтын өдрүүдээр  Туул голын эргийг эгээтэй л автомашины зогсоол болгох нь холгүй нийслэлчүүд шавж байна. Гэвч тэднээс хэд нь хаясан хогоо цэвэрлэх ухамсартай бол гэдэг нь эргэлзээтэй.  

Энд тэнд аялж явахдаа хаа олдсон цэвэрхэн газрыг нь голж шилсээр байрлачихана. Нууртай нутгуудаар бол ялаа шавж байгаа мэт дүр зураг харагдах нь энүүхэнд. Майхантай, машинтай иргэд нь эрэг дагуу тухалж харагдана.  Зарим нь бүр ширгэж буй  голын эхийг ажсан ч мөнөөх л  хэнэггүй зангаараа машинаа угаах үзэгдэл олонтой зурайна.  Харин аялагчдыг явахад энэ байдал тэс өөрөөр үргэлжилэх нь бий. Байгальд зүлэг, ногоо, моддын сэргэг үзэмж бус булингартсан гол, архи, пивоны шил, тамхины иш, чихэр жимсний уутаас авахуулаад төрөл бүрийн хог хөглөрнө. Нэг ёсондоо манайхан байгаль орчноо хогийн цэгээр сольдог нь нууц биш.

Зарим нь бүр хогоо ууталчихаад, бөөгнүүлж орхиод  яваад өгнө. Гэхдээ ууталж чадсан юм хойно хогийн цэгт аваачаад хаячих ухамсар манайханд байдаггүй. Аль эсвэл дараагийн хүндээ хог хийх уут олдохгүй гэж санаашраа юм болов уу. Санаа зоволтгүй ээ, дараагийн аялагчдад хогоо хийчих уут эрх биш олдоно.

Хүн бүрийг хогоо хаядаг, соёлгүй гэж байгаа хэрэг биш. Харин соёлтой боловсон дүр үзүүлчихээд далдуур бүдүүлэг үйлдлээ алгасдаггүй нөхдүүд их байна. Шаардлага тавьбал өмнөөс эрх чөлөө яриад зогсчихоно. “Хог хаях цэг, нийтийн бие засах газраа шийдэх нь яасан юм” хэмээн хээв нэг зандарна. Иймхэн зүйл дээр ч төр ярьж, улс төржиж суухын оронд хувь хүний ухамсар хандлагаа дээшлүүлэх хэрэгтэй биз ээ.

Амралт зугаалгад явах гэж байгаа бол ахиухан хогийн уут бэлдчихээрэй. Тодорхой хэмжээнд хог хаягдал гарах нь ойлгомжтой. Тухай бүрт нь цэвэрлээд явчихвал дараа дараагийн амрагчид та бүхний хогтой зууралдах нөхцөл үүсэхгүй биз ээ. Цацсан хог хаягдлаа цэвэрлэж байгаа соёлыг тань л сайшаана уу гэхээс  хогтой зууралдаад хэмээн бохир муухайгаар тань  дуудахгүй нь лавтай.

Аялж зугаалахдаа хогоо орхиж оддог соёлгүй зангаа энэ жил л засчихна гэсэн итгэл байхгүй. Иймд тархиндаа ч, үйлдэлдээ ч хоггүй наадацгаая, монголчууд аа.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.237Зочин   • 2020, 6 сарын 30. 12 цаг 22 минут

МАЛНААСАА ЯЛГАРАХГҮИ АРАНШИНТАИ ХОГОН ДУНД АМЬДРАХ ДУРТАИ ХҮМҮҮС ИХ БАИНА АА .... ҮҮНЭЭС ХОИШ СОНГУУЛЬД САНААТАИ ОРОЛЦООГҮИ ХҮМҮҮСИИГ МАЛТАИ АДИЛТ ТООЦОЖ ЯНЗ БҮРИИН ТӨРИИН ҮИЛЧИЛГЭЭНЭЭС ХАСЧ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАИВАЛ ТААРНА .....

66.181.168.131Зочин   • 2020, 6 сарын 30. 12 цаг 52 минут

China

202.179.31.251Зочин   • 2020, 6 сарын 30. 12 цаг 01 минут

бууриан цэвэрлээд нүүдэг МОНГОЛ хүний ген өөр гентэй холилдоод л ийм болчихоод байгаа юм шүүдээ. тэгэхээр энэ хог таригчидын удам сударыг нь шалгах хэрэгтэй

202.179.31.251орк   • 2020, 6 сарын 30. 11 цаг 52 минут

цэвэрхэн сайхан хөдөө нутагт хотыхон л очиж зугаалдаг буцахдаа бөөн хог новшоо үлдээчихээд явдаг тэгсэн хэрэнээ хөдөөнийхөн бүдүүлэг гээд муулаад байх нь юүнийх вэ

202.21.108.228Зочин   • 2020, 6 сарын 30. 10 цаг 31 минут

Байгаль орчиноо бохирдуулагч нарын үйлс хэзээч бүтэхгүй шүү!!

202.21.108.183монгол хүн   • 2020, 6 сарын 30. 9 цаг 58 минут

Юу ч бүтээдэггүй, бээжин эрээний барааг л борлуулан биесээ шулдаг хэрнээ нэг л их зугаалж байгаль бохирдуулсан хижүүд. Бид хүн болоход ахиад лавтай 100 жил хэрэгтэй

66.181.168.131Зочин   • 2020, 6 сарын 30. 9 цаг 07 минут

Ene zugaalj barihig hori ,naaduul chini baaj sheej idej uuchaad hayachaad yavaad ugnu yaajch heleed nemergui shuud horig heregtei

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.