Ж.Азжаргал: Бүртгэлийн цахим картгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

Монголчууд анх удаа “Соvid-19” цар тахлын хөл хорионд Үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрөөх гэж байгаа билээ. Тэгвэл энэ жилийн онцгой нөхцөл байдлын үед  хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдалд хэрхэн хяналт тавин зохион байгуулах гэж байгаа талаар  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалаас тодрууллаа.

-Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Covid-19” цар тахлын үед хэрхэн зохион байгуулагдах нь олон хүний анхаарлыг татаж байна. Энэ үед унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах талаар ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-Энэ жилийн баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулах түр журам батлагдсан байгаа. Тур журманд тусгагдсан бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагын дагуу ажиллана. Мөн унаач  хүүхдийн аюулгүй байдлыг хангах,  уралдааны явцад хүүхдүүдэд маск зүүлгэх, халууныг хэмжих, ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийгдэнэ. Долдугаар сарын 9-12 -ний өдөр улс орон даяар уралдаан нэгэн зэрэг зохион байгуулагдах учраас бид бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг журмыг баримтлан ажиллахаар болсон. Тиймээс зургадугаар сарын 29-өөс эхлэн долдугаар сарын 12-ыг  хүртэл сум, аймаг, Нийслэлийн хэмжээнд бүртгэлийн ажлыг  хийж, карт тараах болно.   Уяачид хурдан морь унах хүүхдээ бүртгүүлэхдээ тухайн хүүхдийг заавал өөрийн биеэр нь авчрах ёстой. Хүүхдүүдийг хурууны хээгээр нь бүртгэнэ. Гарааны үед унаач хүүхдийг төхөөрөмжөөр хянахгүй. Картаар бүртгэж, хянана. Хүүхдүүд уралдаанд оролцох гэж ирэхдээ картаа хаясан тохиолдолд уралдаанд оролцох боломжгүй.

Учир нь тухайн хүүхдийг хянах боломжгүй болох юм. Бид 21 аймаг, нийслэл дүүргийн хэмжээнд бүртгэлийн төхөөрөмж буюу картын нөөцийг бүрдүүлсэн байгаа. 2018-2019 онд улсын хэмжээнд хурууны хээгээр бүртгэх ажлыг явуулсан учраас хүүхдүүдийг бүртгэхэд хүндрэл гарахгүй гэж бодож байна. Харин сумуудад аймгуудын мэргэжилтнүүд хуваарилагдан ажиллаж байна. Нэг суманд хоёр өдөр бүртгэл явуулах  хуваарийг гаргасан. Нийслэлийн хувьд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын байранд бүртгэнэ.

Түр журманд Хүй долоо худаг руу  хурдан морины  уяач,  унаач хүүхэд болон зөвшөөрөл авсан хэвлэл мэдээллийн ажилтнууд нэвтрэх боломжтой байгаа.

Энэ журмыг зөрчихгүйгээр зохион байгуулах учиртай тул бид уралдааныг илүү хяналттай, зохион байгуулж ажиллана. Хяналтын үед уралдаанч хүүхдийн  хувцасны бүрэн бүтэн байдлыг шалгана. Шаардлага хангаагүй хувцастай хүүхдийг уралдаанд оролцуулахгүй. Мөн хэт жижиг биетэй, мориноос айсан хүүхдүүд уралдаанд оролцох нь эрсдэл дагуулдаг.  Тиймээс  уралдаанд оролцуулдаггүй. Мөн уяач нарт анхааруулахад, ямар нэгэн байдлаар бүртгэлийн картыг үрэгдүүлсэн тохиолдолд унаач хүүхэд уралдаанд оролцохгүй гэдгийг дахин хэлье.

-Уяачид унаач хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулж, карт авахын тулд ямар шаардлагыг биелүүлэх ёстой вэ?

-Унаач хүүхдийг цахим бүртгэлд хамруулахын тулд хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхдийн эрүүл гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, унаач хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх ёстой. Гэнэтийн ослын даатгалын хувьд шинэ даатгалын нөхцөлөөр суурь хураамж нь 100 мянган төгрөг, нөхөн олгомж нь 20 хүртэлх сая төгрөг хүртэл байна. Энэ даатгал нь зөвхөн хурдан морины уралдааны үед биш  сунгаа, үсэргээ гээд  бүтэн жилийн хугацаанд хүүхэд аливаа эрсдэлд орж бэртэж, гэмтсэн тохиолдолд даатгалын нөхцөлөөр бүрэн үйлчлэх нөхцөлтэй гэрээ хийсэн даатгалын компанид хамаарна. Гэрээнд даатгалын нөхөн олголтын хэмжээг нэмэгдүүлэх нь бидэнтэй хамтран ажиллана гэсэн ойлголт биш юм.

-Унаач хүүхдүүд жил бүр амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байсан. Тэгвэл даатгалын санд хэчнээн төгрөгний хуримтлалаас унаач хүүхдүүд бэртэж, гэмтсэн тохиолдолд хохирлыг барагдуулах хэчнээн төгрөгийн төлбөр гарсан байдаг вэ. Энэхүү төлбөрийг унаач хүүхдүүд журмын дагуу авч чаддаг болов уу?

-2018 оноос хойш даатгалын шинэчилсэн төслийг оруулсан. Санхүүгийн зохицуулах хороо болон даатгалын компаниудтай уулзалт  хийж, харилцан зөвшилцөж,  даатгалын  шинэ нөхцөлийн саналыг даатгалын компаниудад тавьсан. Тус байгууллагууд бидний саналыг судалж,  боловсруулан санхүүгийн зохицуулах хороонд  танилцуулан даатгалын нөхцөлөө баталгаажуулж чадсан тохиолдолд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байгаа. Энэ жил даатгалын  18 компани хамтран ажиллах хүсэлтээ гаргасан ч одоогоор дөрвөн компани бидний тавьсан  шалгуурыг хангасан байна. Өнгөрсөн онуудад хамтран ажилласан даатгалын компаниуд хэчнээн төгрөгийн хуримтлал үүссэн байгааг бид асуухгүй. Харин хэчнээн хүүхэд унаж бэртэж, хэчнээн хэмжээний нөхөн олговор өгөгдсөн бэ гэдэг тайланг авдаг.

2018 онд 49 хүүхэд мориноос унаж бэртсэн даатгал нь 85 сая төгрөгийг нөхөн олговроор авсан байсан. 2019 онд 121 хүүхэд мориноос унаж бэртсэн. Эдгээр хүүхдүүдэд 186.5 сая төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна

- Одоогийн  байдлаар хамтран  ажиллаж байгаа дөрвөн компани орон нутгийн аймаг, сумдуудад бүрэн хүрч ажиллах боломжоор хэр сайн хангагдсан байгаа вэ?

-Даатгалын компаниуд зөвхөн нийслэлд бүртгэлээ явуулах биш 21 аймагт өөрсдийн салбар нэгж, гэрээт ажилтнуудтай баймаар байна. Хурдан морины уралдааны бүртгэл өнөөдрөөс эхэлж байхад даатгалын компаниудын ажилтан зэрэгцээд л бүртгэлээ хийж байх ёстой. Бүртгэлийн программд даатгал хийгдээгүй бол дараагийн бүртгэлд хамрагдах боломжгүй. Даатгалын компаниуд энэ талаар мэдээллээ хангалттай авсан учраас орон нутгуудаар ажиллаж байгаа.

-Үндэсний баяр наадам гэлтгүй аймаг, сумын уралдаанд унаач хүүхдүүд хамгаалалтын хувцасгүй уралдаанд оролцдог. Үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Бидний хүүхдийн аюулгүй байдалд анхаарал тавих ажил бол хүүхдийг бүртгэх системээс эхэлж байна. Гарааны өмнөхөн хүүхэд уралдааны хувцас хэрэглэлээ өмссөн үү,  бүртгэлийн программд бүртгүүлсэн  үү гэдгийг бүрэн хянана. Харин стандартын шаардлага хангаагүй хувцас хэрэглэл өмсөөгүй болон дутуу байгаа тохиолдолд уралдаанд оролцуулдаггүй. Хувцас дутуу тохиолдолд уяачдад хувцас, хэрэгслийг нэмэгдүүлэх зорилгоор хувцас борлуулдаг компаниудад 2019 онд хувцас хэрэгслийг худалдан борлуулахаас гадна,  түрээсийн хэлбэрээр авах боломжийг бүрдүүлэх санал тавьсан. Хувцсыг түрээслэх боломжийг бий болгох нь алс холоос ирсэн уяачид хувцас хэрэгсэл дутуугаас  болоод буцах  асуудлыг шийдэх юм.

-Хурдан морины унаач хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд гэж үздэг. Тэдний хөдөлмөрийн хөлсний зохицуулалт нь аман гэрээ байдлаар явагддаг. Энэ тохиолдолд хүүхдүүд хөдөлмөрийн хөлсөө авч чадалгүй хохирсон тохиолдлууд байдаг. Энэ асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-Одоогоор унаач хүүхдүүдийн эцэг эх хурдан морины уяачтай хариуцлагын гэрээ хийдэг. Энд эрүүл мэнд, хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг бүрэн хангах хүүхдийг эцэг эхээс нь зөвшөөрөл авч, хурдан морь унаалах гэж байгаа бол   тухайн хүүхдийг эцэг эхэд нь  эрүүл, мэнд амь насыг нь хохироохгүйгээр хүлээлгэн өгөх ёстой. Мөн боловсрол эзэмших эрхийн зөрчихгүй байх ёстой. Мөн уяач хүүхдийн ёс суртахуунд нь нөлөөлөх үг хэллэгийг хүүхдийн хажууд хэлэхгүй байх гэх мэт олон зүйл байдаг. Эдгээр эрхүүд зөрчигдсөн байвал эцэг эхчүүд гомдол гарган хуулийн байгууллагад хандаж, уяачид хариуцлага тооцох  боломж нөхцөл хуулийн хүрээнд нээлттэй. Мөн хүүхдэд хэдэн төгрөгийн хөлс өгдөг талаарх мэдээллийг уяачид, унаач хүүхэд, түүний эцэг эх нь бидэнд үнэн зөв өгдөггүй асуудал байдаг. 

 

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.