2020 оны 6-р сарын 30
10 цаг 32 минут

Хурандаа а.эрдэнэчимэг: монгол, хятадын хилчдийн уламжлалт, тогтвортой хамтын ажиллагаа цар тахал хил дамнан тархахаас үр дүнтэй хамгаалж байна

    Дэлхий нийтийг цочроосон цар тахлын үед БНХАУ-д байдал ямар байгаа талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Хилийн асуудал эрхэлсэн нэгдүгээр нарийн бичгийн дарга, хурандаа А.Эрдэнэчимэгээс тодруулаа.

Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ

-Бээжин хотод коронавирусийн тархалт, өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-2020 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагийн байдлаар, Хятад улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилсөн тохиолдол 85204, эмчлэгдэн эдгэрсэн 80044, нас баралт 4648 байна. Тэдгээрийн 1907 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бөгөөд 1823 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Бээжин хотын хүнсний бөөний зах “Шиньфади”-д зургадугаар сарын 11-ний өдрөөс халдварын шинэ голомт үүссэний улмаас эдүгээ халдварын тоо 318-д хүрч, цаашид хурдтай тархах эрсдэл өндөр байгаа тул олон нийтийн эрүүл мэндийн онц байдлын үед авах хариу арга хэмжээний зэрэглэлийг II түвшинд  дээшлүүлж, халдвар илэрсэн газар, хотхоны хөл хөдөлгөөнийг бүрэн хаасан. Бээжин хот нь эл өдрийг хүртэл 56 хоногийн турш коронавирусээр дотооддоо халдварласан тохиолдол огт бүртгэгдээгүй байсан юм. 

Коронавирус туссан тохиолдлын 10 орчим хувьд үнэрлэх, амтлах мэдрэмж өөрчлөгдөх, гүйлгэх шинж тэмдэг илэрч байгаа. Хүнсний дэлгүүрүүдэд худалдаалж буй махан бүтээгдэхүүн, өндөг, хүнсний ногоонд халдварын эрсдэл байхгүй. Зөвхөн агаар дуслын замаар болон хоёр метрээс бага зайд харьцсанаар халдварлагддаг, хоол боловсруулах замаар халдварласан явдал одоогоор гараагүй гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Халдвараас сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор өндөр технологийн ашиглалтыг нэмэгдүүлж, хотын бүх байгууллагуудад холбогдох арга хэмжээг хатуу чанд хэрэгжүүлэх шаардлага хүргүүлж, саяхан эхлүүлсэн дунд, ахлах сургуулийн танхимын сургалтыг эргээд онлайн хэлбэрт шилжүүлсэн. Зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар “Ковид-19” халдвараас сэргийлэх, хяналтын механизмын хэвлэлийн бага хурлыг 135 удаа хийж, холбогдох мэдээллийг нээлттэй хүргэж байна. 

-2021 оны хичээлийн жилд БНХАУ-ын ямар сургуульд хичнээн хилчин суралцах вэ?

-Хил хамгаалах байгууллагын алба хаагчдаас 2020-2021 оны хичээлийн жилд суралцах мэргэжлийн чиглэл, квотын талаар холбогдох байгууллагуудтай эцэслэн тохиролцох чиглэлээр ажиллаж байна. Тогтсон журам, нөхцлийн дагуу хэрэгждэг сургалтын эл солилцоо амжилттай хэрэгжих нь тодорхой, хичээл хэзээ эхлэх нь халдварт өвчний нөхцөл байдлаас шалтгаална.

-Энэ хичээлийн жилд суралцаж байгаа хилчид цахимаар хичээлдээ хамрагдаж, шалгалтаа өгнө. Тэдний сурлагын чанарт хэрхэн анхаарч байна вэ?

-БНХАУ-д 2019 оны намар элсэн суралцсан манай бүх алба хаагчид өвлийн амралтаар эх орондоо буцсан үеэр “Ковид-19” халдвар дэгдсэн. Тус улсын ихэнх хот, бүс нутаг дайны цагийн байдалд орсон хүнд бэрх цаг үед Хилийн цэргийн нэг ч алба хаагч энд үлдээгүй, зохих журмыг хүндэтгэн сахиж, нутагтаа амарч таарсанд миний бие туйлын баяртай байна. Тэдний эрүүл мэндийн асуудал бүхнээс чухал гэж ойлгож байна. Одоо алба хаагчид хоёругаар улирлын хичээлдээ эх орноосоо цахимаар хамрагдаж байгаа, хяналт шалгалтыг холбогдох албадууд хийж байна. Хятадын цэргийн сургуулиуд харилцан адилгүй арга хэмжээг хэрэгжүүлж буй тул сургуулиуд өөрсдөө сонсогч бүрэлдэхүүнтэйгээ шууд харилцаж  байгаа.  

-Таны хувьд коронавирусээс өөрийгөө хэрхэн хамгаалж байна. Амны хаалт, эмнэлгийн хүрэлцээ хэр байна вэ?

-Хотыг өндөр эрсдэлтэй таван бүс, дунд эрсдэлтэй 37 бүст хувааж, хяналт зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Монгол Улсын ЭСЯ болоод гадаадын улс орнуудын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага төвлөрсөн Чаоян дүүрэг нь дунд эрсдэлийн бүст багтдаг. Сүүлийн өдрүүдэд шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэн. Дүүргийн 14 эмнэлэг халдварт өвчтнийг хүлээн авч байгаа. Тус дүүрэгт нүүр царай таних технологи, биеийн хэм автоматаар хянах төхөөрөмж, бусад шинэ технологи ашиглан “Ковид-19” халдвараас сэргийлэх, хяналтаа сайжруулсан. ЭСЯ-ны ажилтнууд тэдгээрийн гэр бүлийн гишүүд суугаа орны хязгаарлагдмал нөхцөлд боломжит хувилбараар өөрсдийгөө сайн хамгаалж, өндөржүүлсэн хяналт шалгалтын горимд албан үүргээ гүйцэтгэж байна. Эрсдлээс хамгаалах хэрэгслийн хангалт, эмнэлгийн хүрэлцээ үйлчилгээ сайн, ДТГ-ын алба хаагчдад зориулсан мэдээлэл хүртээмжтэй, ойлгомжтой байна.

-БНХАУ цаашид бусад улс оронтой хилээ нээж, иргэд харилцан зорчих асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-БНХАУ-ын хуурай газрын хилийн урт 22 000 км, далайн эргийн урт 18 000 км бөгөөд хуурай газраар 14 улстай, далай тэнгисээр найман улстай тус тус хиллэдэг. БНХАУ нь 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагаас тус улсад зорчих хүчин төгөлдөр виз, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд, APEC-ын бизнес аяллын карт бүхий гадаадын иргэдийг тус улс руу нэвтрүүлэхгүй, хилийн боомт газарт виз олгохгүй, 24, 72, 144 цагийн визгүй дамжин өнгөрөх журмыг түр зогсоож, Хайнань руу визгүй зорчих, Шанхай хотод далайн аяллын визгүй зорчих, Хонконг, Макаогийн бүс нутгийн гадаадын иргэд Гуандун мужид 144 цагийн групп визгүй зорчих, АСЕАН-ын орнуудын бүлэг жуулчид Гуанши жуан үндэстний ӨЗО-нд визгүй зорчих зэрэг хөнгөлөлттэй журмыг түр хугацаанд зогсоогоод байна. Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас цар тахлын халдварын эрсдэл өндөр Итали, АНУ, Испани, ХБНГУ, Иран, Франц, БНСУ, Швейцарь, Англи, Голланд, Австри, Бельги, Норвеги, Португали, Швед, Австрали, Бразил, Турк, Малайз, Дани, Канад, Израйль, Чех, Ирланд, Филиппин, Тайланд зэрэг 26 улсад зорчихгүй байх анхааруулгыг 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр өөрийн улсын иргэдэдээ танилцуулсан. 

Хилийн чинадаас халдвар зөөвөрлөгдөх тохиолдол ихэссэнтэй холбогдуулж,  Улсын цагаачлалын удирдах газраас улсын хилээр орох чиглэлийн зорчигчдын шалгалтад "Цар тахлын гурван давхар хамгаалалт” хэмээх “Хилээр нэвтрүүлэхийн өмнө”, “Хилийн хяналт шалгалт”, “Хилээр нэвтрүүлсний дараа” гэх хяналт шалгалт, харилцан ажиллагааг 2020 оны дөрөвдүгээр сараас зохион байгуулж, вируст халдвар хил дамнан тархахаас сэргийлэн ажиллаж байна. Хилийн боомт дахь цахим гарцын хялбаршуулсан шалгалтыг түр зогсоож, албан гарцаар нэвтрэх ажилтнуудын үзлэг шалгалтыг чангатгасан.

Гадаадын улсуудаас зөөвөрлөгдөн ирэх халдвараас Бээжин хотыг хамгаалж, тус хотыг зорих олон улсын нислэгийг Чөндөү, Чанша, Хөфэй, Ланьжөу, Тяньжинь, Шыжяжуан, Тайюань, Хөх хот, Жинань, Чиндао, Наньжин, Шэньян, Далянь, Жөнжөү, Шиань, Үхань гэх нийт 16 газарт эхлэн түр зогсолт хийж, “Босго боомт” хэмээн зарласан. Эдгээр газруудын агаарын замын боомтод олон улсын нислэгээр зорчин ирсэн зорчигчдыг хилийн эрүүл ахуй, хорио цээрийн болон хилээр нэвтрэх баримт бичгийн шалгалтад оруулж, гар тээшийг ариутган халдваргүйжүүлнэ. Хорио цээрийн дэглэмийн шаардлага хангасан зорчигчид зорчин ирсэн агаарын хөлгөөрөө Бээжин хот руу зорчих эрхтэй ба тээш ачааг Бээжинд хүргэсний дараа ариутгал хийнэ. “Ковид-19” халдварын голомт байсан Үхань хот хэдхэн өдрийн өмнө эл газруудын нөөц боомтод багтлаа.

Дэлхий нийтээр “Ковид-19” халдвартай тэмцсэн нөхцөл байдалд хилийн боомтын үйл ажиллагаанд БНСУ-ын талтай агаарын замын боомтод “Шуурхай гарц” нэвтрүүлж, Монголын талтай хуурай замын боомтод эл төрлийн гарц ажиллуулахаар хэлэлцэж буй нь талуудын эдийн засгийн харилцаа, үйлдвэрлэлийг шуурхай эхлүүлэх, хөгжүүлэхэд ач холбогдолтой төдийгүй хилийн хязгаар, хориг бүхий улс орон, бүс нутагт дэлгэрүүлэх тэргүүн туршлага болох нь дамжиггүй. 

Монгол, Хятадын хилчдийн уламжлалт, тогтвортой хамтын ажиллагаа нь халдварт цар тахал хил дамнан тархахаас үр дүнтэй сахин хамгаалсан амжилт үзүүлж байгаад баяртай байна. 

-БНХАУ-аас “Ковид-19” халдвартай тэмцсэн тухай цагаан ном хэвлэгдсэн мэдээ уншлаа?

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас Ковид-19 халдвартай тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" цагаан ном хэвлэн гаргасныг тус албаны дарга Шюйлинь зургадугаар сарын 7-ны өдөр танилцуулж, халдварт цар тахалтай тэмцсэн Хятадын ард түмний түүхэн үйл ажиллагааг үнэн, бодитоор хүүрнэх чухал баримт бичиг болохыг онцолсон.

37000 ханз үсэг бүхий энэхүү ном үндсэн дөрвөн хэсгийн дараах агуулгатай. Үүнд “Ковид-19” цар тахлын эсрэг Хятад улсын тэмцлийн хүнд бэрх үйл явцын товчоон, Урьдчилан сэргийлэх, эмчлэн эдгээх хоёр талбарын хамтарсан тэмцэл, Цар тахалтай тэмцсэн хүчирхэг хүч хэрэгслийг нэгтгэн зангидсан нь, Хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг хамтдаа цогцлоох зэрэг болно. Тус номонд Хятад улс ард иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг эрхэмлэн дээдэлдэг үзлийг олонтаа өгүүлж, бүх хүчин чадлаа тууштай дайчилж, урьдчилан сэргийлэх, хянах, эмчлэх арга хэмжээг бүхий л талаар нарийн чанд  хэрэгжүүлснээр халдварт вирусийг тархалтыг үр дүнтэй хязгаарлаж чадсаныг онцлов. Хятад улс хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн үзэл онолыг тууштай баримталж ирсэн бөгөөд их гүрний үүрэг хариуцлагыг хүндэтгэн хүлээж, бусад улсуудтай мөр зэрэгцэн тэмцэж, бэрхшээлийг даван туулж байна. 

Иймдээ ч хуулийн хүрээнд ил тод, нээлттэй байж, асуудалд хариуцлагатай хандаж, халдварт өвчний мэдээллийг эхний цаг мөчид олон улсын хамтын нийгэмлэгт шуурхай хүргүүлж, сэргийлэх, хянах, эмчлэх арга туршлагаасаа харамгүй хуваалцав. Дэлхийн улс орнуудын амсаж буй цар тахлын бэрхшээл зовлонг өөрийн биеэр туулсаны учир олон улсын хамтын нийгэмлэгт хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээг чадлын хэрээр хүртээж, аюулт өвчний эсрэг дэлхий нийтийн тэмцлийг дэмжиж байна гэжээ.

Ийнхүү “Ковид-19” цар тахлын эсрэг Хятад улсын тэмцлийн хүнд бэрх үйл явцыг тэмдэглэн үлдээж, халдвараас сэргийлэх, эмчлэн эдгээх Хятадын үр дүнтэй арга туршлагыг танилцуулж, тэмцэлд ялан дийлэх итгэл үнэмшил, хамтын ажиллагааны хүч чадал, үр өгөөжийн чухлыг түгээн дэлгэрүүлжээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Автомашин онхолдож долоон хүн амиа алдсан харамсалтай осол гарлаа2 цаг 24 минутын өмнөИстанбулаас ирж буй бүсгүй агаарын хөлөгт амаржиж, ихэр охинтой болжээ3 цаг 50 минутын өмнөУИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонголоо5 цаг 14 минутын өмнө“Эхийн алдар” одонг цар тахал намжсан үед Ерөнхийлөгч зарлиг гарган, гардуулж өгөхөөр болжээ6 цаг 31 минутын өмнөМонгол Улсад "Наадам" нэртэй 31 иргэн байна6 цаг 33 минутын өмнөГ.Нэргүй: Төв аймгийн Лүн сумын замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хаагаад байна6 цаг 39 минутын өмнөТАНИЛЦ: Байнгын хорооны дарга нар тодорлоо6 цаг 50 минутын өмнөБНСУ-д элэг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу нас баржээ7 цаг 26 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Г.Солтаны гэм бурууг энэ сарын 20-нд шүүхээр боллоо8 цаг 31 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэв8 цаг 48 минутын өмнөТөв аймгийн замд хэд хэдэн газарт үер буужээ8 цаг 55 минутын өмнөӨсвөр насныхан найз нөхрөө хэрхэн зөв сонгох вэ8 цаг 56 минутын өмнөАТГ-ын Хэлтэс, албадуудын хагас жилд хийсэн онцлог ажлуудаас9 цаг 11 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ9 цаг 33 минутын өмнө"Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна9 цаг 39 минутын өмнөАлбан тушаалаа урвуулж, зодоон хийсэн гэх Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нарыг маргааш шүүнэ9 цаг 47 минутын өмнөЗорчигч тээврийн зориулалттай “Тоёота hiace автомашин НЭМГ-т гардуулна9 цаг 51 минутын өмнөБХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан нарт торгох ял оноожээ9 цаг 52 минутын өмнөЗ.Баянсэлэнгэ нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна9 цаг 56 минутын өмнөЕсөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо9 цаг 58 минутын өмнөШЕЗ: "Жи Тайм"-ын хэргийн шүүх хурлыг цахимаар дамжуулан хүргэнэ7 сар 9. 14:53Токио-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын тээшийг олгож эхэллээ7 сар 9. 14:49“ДЦС-2“ ТӨХК-ны гүйцэтгэх захирал асан С.Бямбаахүү, нягтлан Б.Даваадулам нарт ял оноолоо7 сар 9. 14:46СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ширүүн борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн авто замд эвдрэл үүсжээ7 сар 9. 14:42“Улаанбаатар /Дүнжингарав худалдааны төв/- Багануур /Хэрлэн худалдааны төв/” чиглэлийн автобус маргаашаас явж эхэлнэ7 сар 9. 14:41ЭЕШ-д 99, 98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчдад шагнал гардууллаа7 сар 9. 14:30Ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой боллоо7 сар 9. 14:27Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжлээ7 сар 9. 14:24Хүний амийг санаатайгаар хохироох гэмт хэрэг 8.4 хувиар өсчээ7 сар 9. 14:04Н.Мандах: Н.Номтойбаярын хэргээр улсын дээд шүүхэд давж заалдах болно7 сар 9. 13:59
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.