2020 оны 7-р сарын 1
8 цаг 00 минут

Ерөнхийлөгчийн сонгуулийг ШИНЭ удирдлагуудтай "шинэхэн" СЕХ зохион байгуулах бололтой

Өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар хуралдсан анхдугаар чуулганы хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүдэд зориулж хатуухан үг хэлэв. Түүн дотроо СЕХ-г маш муу, ноцтой алдаа гаргаж ажилласан тул удирдлагуудыг нь огцрохыг шаардсан юм. Нэгэнт улс төрийн хүчийг өөртөө төвлөрүүлээд буй Ерөнхийлөгч ингэж үзэж буй бол улстөрийн өрөгт уг үйл явц өрнөнөө л гэсэн үг. Ер нь ч хатуухан хэлэхэд СЕХ ажлаа хэмжээндээ сайн хийсэн хэдий ч үүсэн асуудлуудыг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж, төөрөгдлийг арилгах байсан гэдэг нь үнэн.

Тэгвэл одоо СЕХ-ны дарга, гишүүд ямар тохиолдолд огцордог, чөлөөлдөг талаар мэдээллийг товчхон хүргэе.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд зааснаар СЕХ нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байна. Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилдог. Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно. Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно.

2012 онд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав биеийн байдлаас шалтгаалан ажлын ачааллаа багасгаж, өөр ажилд шилжих хүсэлт гаргаж, УИХ-ын даргад ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө өгсөн юм. Тиймээс УИХ-аар уг хүсэлтийг хэлэлцэж, Н.Лувсанжавын оронд 2009 оны нэгдүгээр сараас СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Содномцэрэнг УИХ-ын дарга З.Энхболд санал болгосноор томилж байв.

Уг томилгоог товчхон эргэн сануулахад АН олонх биш ч олуулаа болсон цаг үе. Тухайн үед нам, төрийн бодлого том утгаараа Н.Алтанхуяг буюу С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргүүтнүүдийн шийдвэрээр өрнөж явсан үе. Цаад утгаараа ч энэ томилгоонд экс Ерөнхийлөгчийн нэрийг хавьчуулж үзэх тал байдаг. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа томилогоог хийснээс биш өөрөө санаачилж Ц.Содномцэрэнг томилоогүй л болов уу. Тийм ч учраас одоогийн Ерөнхийлөгч түүнийг болон бусад удирдлагуудыг нь нэн яаралтай "хөдөлгөх" хөзрөө өнгөрсөн хэдэн өдөрт цуглуулж, өчигдөр ил болгосо нь энэ биз.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу СЕХ-ны гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Энэ хуулийн дагуу СЕХ-нд 2009 оноос хойш зургаан жил ажилласан Ч.Содномцэрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2015 онд дуусгавар болсон юм. Гэвч мөн л тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд санал гаргаж Ч.Содномцэрэнг дахин зургаан жилээр СЕХ-ны даргын алба хашуулахаар улираан томилж, авч үлдсэн байдаг. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханыг томилуулсан байдаг.

Түүнээс хойш таван жил өнгөрөөд байна. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн,  нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханы бүрэн эрхийн хугацаа дуусахад ганцхан жил үлджээ. Тодруулбал хуулийн дагуу 2021 онд СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг УИХ-аар дахин сонгох хуультай.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд СЕХ-ны гишүүн нь эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол УИХ хугацаанаас нь өмнө чөлөөлж болно. Харин өөр үндэслэлээр чөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг. Харин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол огцруулж болох хуулийн заалт байна.

Тэгэхээр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахгүй бол 2021 оны эхээр тэднийг өөрчлөх хөдөлгөөн УИХ дээр өрнөж л таараа. Сонгууьд хугацаа нь дуусахын сацуу, Ерөнхийлөгчид "зуугдсан" хойно шинэ оны дараахан "сэлэм гялс толгой бөндгөс" л биз. Үүнээс урьтаж улс төр өрнөөд өөрсдөө өргөдлөө өгөх хэмжээнд шахагдчихгүй л бол.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа бие даагчид сонгуулийн хар машин буруу ажиллалаа, дундаас нь хакердлаа гээд бөөн асуудал үүсгэж Ерөнхийлөгчид хандсан. Гэтэл хамгийн хачирхалтай нь Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний хүсэлтийг маш хурдан хүлээж аваад, цаг товлон уулзсан нь олон хүний гайхшралыг төрүүлсэн гэхэд болно. Хальт харахад ямар нэгэн "асуудал" хүлээж байсан мэт. Улмаар дахин хяналтын тооллого явуулахыг СЕХ-ныхонд үүрэгдсэн. Үүний хажуугаар Ерөнхийлөгчийн талынхан гэгддэг хүмүүс ч сошиалаар дамжуулан СЕХ будлиантай сонгууль зохион байгууллаа гэдэг акц явуулж байсныг олон нийт ажигласан биз.

Улс төрийн хүрээнийхэн үүний цаана Ерөнхийлөгч "өөрийн хүнээ" сайд болгох шахалтыг  У.Хүрэлсүхэд үзүүлж буй хэрэг юм уу гэх хардлага тээж байсан юм. Гэвч өнөөдрийн Ерөнхийлөгчийн шийдвэртэй мэдэгдлээс харахад түүний эцсийн зорилго СЕХ байсан юм болов уу гэх хардлагыг яах аргагүй төрүүлж байна. Өөрөөр хэлбэл СЕХ-г муухай харагдуулах, муу ажиллаж байгааг илчлэх нь, цаашлаад СЕХ-ны удирдлагуудыг сольж шинэчлэх нь Ерөнхийлөгчийн гол зорилго байсан нь ил болов. 

Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд СЕХ-ны дарга нарыг солих нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ түүнд маш чухал. Энэ сонгуульд СЕХ-ны одоогийн удирдлагуудтай орох нь түүнд эрсдэлтэй. Зургаан жилээр дахин сонгогдох боломжоо бүрдүүлэхийн тулд "өөрийн хүмүүсээ" тавихыг бодож буй биз. Ингэснээр Ерөнхийлөгийн сонгуулиар өөрөө булхай хийхгүй ч гэсэн бусад нам эвслүүдийн сонгуульд үзүүлэх булхай луйвараас урьдчилан сэргийлж чадна гэж тооцоолж буй байх. 

Хоёрдугаарт Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан тэргүүтэй СЕХ-ны удирдлагууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдтой холбоотой гэх сошиал мессежийг одоогийн Ерөнхийлөгчийн талаас олон нийтэд бичлэг цацаж өрсөлдөгчөө "намнасан". СЕХ-ны Ц.Болдсайхан тэргүүтнүүдийн нэр дэвшигч М.Энхболдынд зочилж тансаг дайллага цайллагад орж, мэхийн суугаад тамхилж буй бичлэг нь иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртсэн. Тэдэнд ийнхүү М.Энхболд, МАН, 60 тэрбумынханд "үйлчилдэг" гэх муу нэр зүүлгэж, олон нийтээс улс төрийн дэмжлэг авсан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэгддэг.  Тиймээс хуучны муу дурсамжтай асуудлаас салах нь Ерөнхийлөгчид хамгийн чухал. Тиймдээ ч сүүлийн хэдэн хоног СЕХ-той холбоотой улс төрийн акц хийсэн байх нь. Үүнийгээ ч өчигдөр анхдугаар чуулганы хуралдаан дээр шуудхан хэлчихлээ. 

Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд зөв зүйтэй үгс бий шүү. СЕХ ямар ч тайлбар тавилгүй, ард иргэдийг мэдээллээр хангаагүй энэ сонгуулийг хийсэн нь үнэн. Энэ нь ч буруутсан. Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн "арганд орсон" нь СЕХ-ны удирдлагуудын өөрсдийн нь алдаа. Өнөөдрийн ийм нөхцөлд байдалд орсон бурууг СЕХ-ны дарга нар өөрсдөөсөө хайх нь зүйтэй. 

Ийнхүү өчигдрийн Ерөнхийлөгчийн хэлсэн үг нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө СЕХ-ны удирдлагуудаар өргөдлийг нь өгүүлэх шахалтын дөнгөж эхлэл нь байж мэднэ. Ямартаа ч СЕХ-ны удирдлагууд 2021 оноос өмнө, бүр наана нь өөрсдөө өргөдлөө гаргаж ажлаа өглөө гэж бодоход шинээр томилогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар тэднийг орлох хүмүүсийг санал болгож УИХ-д оруулж ирнэ. УИХ-аар хэлэлцээд тэднийг томилох эсэхийг шийдэх юм. Шинээр сонгогдох СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга нарыг гишүүдээс нь сонгоно гэж үзвэл одоо СЕХ-ны гишүүн байгаа

  1. Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн дэд дарга Г.Байгальмаа
  2. Ерөнхийлөгчийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхад яамных нь газрын дарга байсан О.Амгаланбаатар (ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга),
  3. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхөр Д.Баяндүүрэн,
  4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Э.Батболд,
  5. Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал С.Баатаржав,
  6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж
  7. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат нараас сонгох юм.

Магадгүй СЕХ-ны дараагийн дарга Г.Байгалмаа болон Д.Баяндүүрэн нарын нэг байх л болов уу. Гэхдээ урт хугацаандаа өрнөх улс төрийн "том зураглал"-ыг замын эхэнд нь тааж, "буудах" хэцүү. Нөхцөл байдал, улс төрийн өнгө аяс цагийн байдлаас шалтгаалж алга урвуулсан мэтээр өөрчлөгддөг шүү дээ.

 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.117Зочин   • 2020, 7 сарын 2. 20 цаг 12 минут

Сонгуулийн ерөнхий хороог нэн даруй татан буулгаж эднийг баривчлан саатуулж шалга төрийн эрхийг хууль бусаар авах ажлыг зохион байгуулсан гэж яллах хэрэгтэй

202.126.89.117Зочин   • 2020, 7 сарын 2. 20 цаг 11 минут

60 тэрбумынханд үйлчилсэн Сонгуулийн ерөнхий хороог нэн даруй татан буулгаж шинээр Сонгуулийн ерөнхий хороог томилох хэрэгтэй. Энэ сонгууль 2016 оны программаар явагдсан үр дүн нь яг адилхан гарсан шүү дээ

202.179.26.155иргэн   • 2020, 7 сарын 1. 12 цаг 24 минут

наад Пиздаагийн СЕХ -оо бүрэн бүрэлдэхүүнээр зайлуул сүүлийн 2 Сонгуулийг шувт Будлиантууллаа Содномцэрэн Болдсайхан нарт Эрүүгийн хариуцлага тооцох хэрэгтэй

103.26.194.172Зочин   • 2020, 7 сарын 1. 11 цаг 46 минут

Женко хулгайч юу хийж бантан хутган хор найруулах гэж байгаа болдоо. СЕХ г лан өөрийн хүмүүсээр бүрдүүлж магадгүй . Энэ хулгайч төвд ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдоно гэж горьдож байгаа юм байх даа. Гэмт хэрэгт татагдан шалгуулж байсан хүн.

70.93.178.224engiin hun   • 2020, 7 сарын 1. 11 цаг 23 минут

mongol uls hezee neg tanhimd suuj undur bolovsrol ezemshsen tur niigmiin ajil hiij ard tumniihee amidral ahuig meddeg amidralin olon ungu chanarig uhaardag evdervel evluuldeg zadarval zasdag tiim neg undur medleg chadvartai uhaantai erunhiilugchtei boloh yum boldoo odoo shunald hyzgaargui gedgiig haruulsan humuus sanaarhdag bolj

70.93.178.224engiin hun   • 2020, 7 сарын 1. 11 цаг 16 минут

yasan luivar hiij AN iig yaluulaagui bolohoor solih ogtsruulah tuhai yuu harin ch SEH ajil uurgee unencheer hiisen uchraas zarim nuhdiin durgui hureed bgaam bn

66.181.184.120Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 40 минут

. Санал луйвардсан содномцэрэн болон бусад луйварчдыг нэн даруй зайлуул !!! Орон нутгийн сонгуулийг нэг намын гишүүн биш олон намын гишүүн ээс бүрдсэн СEХ байгуулж гараар тоолох нь зүйтэй .EРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИЖ БАЙНА .

103.212.116.221Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 28 минут

ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах тухай ажил эхэлж дээ

64.119.19.212Одноо   • 2020, 7 сарын 1. 10 цаг 23 минут

Энэ нийгэм шударга болсон цагт сонгууль өгнө гэж бодож байна харин нас маань гүйцэхнэ үү

192.82.77.216Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 21 минут

Баттулга хэлж байснаасаа ухарч үнэн шударгаас айдаг болжээ. Өөрийнх нь луйварчин зан гараад эхэллээ дээ.

64.119.24.192Зочин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 43 минут

Дараагийн Еренхийлегчийн сонгуулийн булхай хийх этгээд хэрэгтэй юм байна

43.242.242.42монгол   • 2020, 7 сарын 1. 9 цаг 20 минут

Энэ баттулга үнэн хүн муутай луйварчин юм аа Монголчуудаа энэнээс салах хэрэгтэй

66.181.177.244Иргэн   • 2020, 7 сарын 1. 9 цаг 11 минут

Уг нь энэ хогийн ерөнхийлөгчөөс л салах нь хамгийн чухал байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.