Д.Сүхбат: Гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочийг 20 мянган төгрөгөөр торгоно

Нийслэл хот дахь төвлөрөл, авто замын ачаалал ихтэй хэсгүүдээр зам тээврийн осол бүртгэгдэх тохиолдол буурдаггүй. Иймд жолооч нар болон явган зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд хийж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар Баянзүрх дүүргийн замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сүхбатаас тодрууллаа.

-Танай Баянзүрх дүүргийн замын цагдаагийн албанаас зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна вэ?

-Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шат дараатай үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулдаг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил нь цогц ажиллагаанууд байдаг. Зөвхөн нэг чиглэлийг дагнасан ажлуудыг хийснээр зам тээврийн осол буурна гэсэн ойлголт байдаггүй. Харин асуудал бүрийн цаад шалтгаан нөхцөлийг тодорхойлж, түүнийг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээг явуулдаг. Жишээлбэл, зам тээврийн ослын 30 гаруй хувь нь явган зорчигч гарцаар гарч байх үедээ зам тээврийн осолд өртөж амь насаа, эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай тохиолдлууд байдаг. Иймд  манай цагдаагийн албанаас “Гарцаараа гарцгаая” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг зохион  байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь явган зорчигч гарцаараа аюулгүй гарч байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд гарцаар гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөөгүй тээврийн хэрэгслийн жолоочид арга хэмжээг авч ажиллах юм. Гэхдээ тухайн хэсэгчилсэн арга хэмжээний үеэр л ийнхүү арга хэмжээ аваад өнгөрөх бус цаашид ч энэ ажлыг тогтмолжуулж, зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  

-Явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид хэрхэн хяналт тавьж, яаж ажиллах вэ?    

-Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэс 60 хүний орон тоотой. Мөн олон нийтийн цагдаа нартай хамтран ажилладаг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг  эрчимжүүлж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид өөрийн хүрэлцэхүйц цэгүүдээр хяналт шалгалтыг хийж ажиллах юм. Харин хяналт шалгалт хүрэлцэхгүй байгаа алслагдсан газруудад дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарч ажилладаг. Зарим тохиолдолд хэсэгчилсэн, нэгдсэн арга хэмжээнүүдийг замын цагдаа, хэв журмын албадуудтай хамтарч зохион явуулдаг. Ингэснээр нэлээдгүй үр дүн гардаг. Мөн хяналт шалгалт хүрэлцэхгүй байгаа газруудад хяналтын камер, явуулын хурд хэмжигчийг байрлуулж байгаа.

Хурдаа нэмэх нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаануудын нэг мөн. Зарим жолооч нар дүрмээ баримталж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож байна. Гэхдээ  хяналт шалгалтгүй газруудаар хурд хэтрүүлэх, эгнээ байраа буруу эзлэх, замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүйгээс зам тээврийн осол гаргаж байна. Ер нь хяналтгүй газруудаар зам тээврийн осол гарах эрсдэл өндөр байдаг. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний нэг дүрмийг л зөрчихөд цаана нь маш олон хүний эрүүл мэнд, амь нас, хувь заяа хохирдог болохыг сануулж хэлмээр байна.

-Ойрын өдрүүдэд бороо их орж байгаатай холбогдуулан явган зорчигч руу санаатайгаар ус цацсан тохиолдолд торгууль оногдуулах болсон гэсэн. Ер нь тухайн ус цацсан жолооч бүрт хариуцлага хүлээлгэж чаддаг уу?

-Энэ талаарх иргэдийн өгсөн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч ажилладаг. Юун түрүүнд жолооч санаатай болон санамсаргүй аль байдлаар ус цацсан бэ гэдгийг тогтоодог. Тогтоогдсон баримтад үндэслэн арга хэмжээг авч ажилладаг гэсэн үг.  Ус цацсан тохиолдол бүр дээр арга хэмжээ авах боломж бололцоо одоохондоо байхгүй байна. Иймд явган зорчигч болон жолооч нар бие биенээ хүндлэх хэрэгтэй.

- Баянзүрх дүүрэг нь бусад дүүргүүдтэй харьцуулахад хүн амын суурьшил, нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ томд тооцогддог. Дүүргийн нутаг дэвсгэр дээр гарч буй зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд шат дараатай ямар үйл ажиллагаа явуулсан талаараа дурьдаач?

-Манай дүүргийн нутаг дэвсгэр дээр хэд хэдэн худалдааны захууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн хэсэгт түгжрэл ихээр үүсдэг.  Түгжрэл, төвлөрлийг дагаад зам тээврийн осол гарах нь элбэг байдаг. Иймд Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллага, хэлтсүүд болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Оношлогооны төв, нийтийн тээврийн газар, томоохон худалдааны төвүүдтэй зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр хамтарсан ажлуудыг хийж байна.

Мөн аливаа зүйл судалгаа шинжилгээнд үндэслэж, зохион байгуулалтыг хийж ажиллавал илүү үр дүнтэй байдаг. Иймд 2017-2018 онуудад алслагдсан гудам замуудад зам тээврийн осол гарах зонхилох хэд хэдэн шалтгаан нөхцөлийг судалж үзсэний дүнд тухайн газруудаар хяналт шалгалтыг эрчимжүүлэх ёстой гэх шийдэлд хүрсэн. Үүнд Их тойруу буюу Их засаг сургуулийн уулзвар, урд талын гудамж зам, Да хүрээ, Хонхорын замуудад хяналт шалгалтыг нэлээн эрчимжүүлж байгаа. Ингэхдээ тухайн цэгүүдэд хяналтын камер, хурд хэмжигчээр хяналт  шалгалт эрчимтэй хийгддэг гэсэн үг. Гэвч цагдаагийн хяналттай хэсгээр дүрмээрээ хөдөлгөөнд оролцсон боловч бусад хяналт сул газруудаар хурдаа хэтрүүлдэг байж болохгүй гэдгийг жолооч нартаа хандаж хэлье.

-Сүүлийн жилүүдэд замын цагдаагийн газраас жолооч, зорчигч нарт чиглэсэн нөлөөллийн аянуудыг идэвхтэй зохион байгуулдаг болсон. Таны хэлснээр "Гарцаараа гарья" хэмээх аян явагдаж байгаа юм байна. Аян хэдийг хүртэл үргэлжлэх вэ?

-Жолооч, явган зорчигч иргэн хүн бүрт чиглэсэн хэсэгчилсэн аянуудыг цагдаагийн байгууллагаас зохион явуулдаг. Гарцаараа гаръя хэсэгчилсэн арга хэмжээ нь зургадугаар сарын 08-наас долдугаар сарын 25-ны дуустал эрчимтэй явагдана. Цаашлаад өөр шалтгаан нөхцөлүүд дээр хяналт шалгалтаа тогтмол хийж ажиллах юм.

-Явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид хуулийн хүрээнд ямар шийтгэл, хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Зөрчлийн тухай хуулинд 14.7.38-р зүйлд заасанчлан гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй тээврийн хэрэгслийн жолоочийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулж, 2 оноог хасах хариуцлагыг хүлээлгэдэг. Ихэнх жолооч нар арга хэмжээг авахад эсэргүүцэх, маргаан үүсгэх нь бага байдаг. Учир нь олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ учраас жолооч нар маань зөв хандлагатай болсон.

-Тухайн аяны ач холбогдлыг хэрхэн харж байна вэ, жолооч нар болон явган зорчигчдод хандан юуг сануулах вэ?

-Жолооч нар гарцаар гарч буй явган зорчигчиддоо зам тавьж, аюулгүй байдлыг хангаж өгөх нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд гол түлхэц болж өгөх юм. Явган зорчигчид зөвхөн гарц, гарамтай газраар зам хөндлөн гарах, хэрвээ гарц гарам байхгүй байгаа тохиолдолд зорчих хэсгээ маш сайн анхаарч, ойрхон тээврийн хэрэгсэл байхгүй тохиолдолд аюулгүй байдлыг бүрэн хангасны дараагаар зам хөндлөн гарч байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдүүдийг байнгын хараа хяналттайгаар замын хөдөлгөөнд оролцуулах шаардлагатай. Ер нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь дан ганц цагдаагийн байгууллагын хариуцах ажил биш юм. Энэ нь ААН байгууллага, хувь хүний ухамсарлах ёстой ажлуудын нэг.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

213.129.146.70Зочин   • 2020, 7 сарын 1. 12 цаг 26 минут

zocin

49.0.212.27зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 17 минут

ногоон гэрэл асчихсан байхад л дайраад байгаа малуудын яах вэ гарцаар гарч байхад дайраад гарах юм

202.126.89.78Зочин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 23 минут

Хуульд бгаа заалтыг хэрэгжүүлэхгүй их удсан. Одооноос байнга хэвшил болтол торгож сануулж ажиллах хэрэгтэй. Түр хугацаанд аян хэлбэрээр ажиллавал танайхыг шүүхэд өгнө

202.170.68.38Зочин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 14 минут

явган зорчигчид зам тавьж өгөхөөр хажуугаар орж ирж байгаа тэрэг мөргөх гээд байдаг гэмтэй энийг зохицуулах арга олох хэрэгтэй

182.160.34.247Зочин   • 2020, 7 сарын 1. 12 цаг 08 минут

Замын хөдөлгөөний дүрмийн 16.3 заалтаар явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсох үүрэгтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.