УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг хэлэлцэн, дэмжиж баталлаа. УИХ-ын гишүүд гар өргөн саналаа хураалгасан. Нийт гишүүдээс Б.Пүрэвдорж гишүүн ганцаараа татгалзаж, бусад гишүүд дэмжсэн тул олонхийн саналаар баталлаа. Харин АН-аас УИХ-ын гишүүн С.Одонтуяаг нэр дэвшүүлсэн бөгөөд чуулганд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү тэрбээр УИХ-ын түүхэнд дэх хоёр дахь эмэгтэй дэд дарга болж байна.
УИХ-ын дэд даргыг томилох үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Монголын улс төрд эрх мэдэл дутаагүй, мөнгө дутаагүй, ганц сэтгэл л дутаж байгаа. 2012-2016 оны парламентад хууль батлуулахад тун хэцүү байсан. Их олон нам, бүлэгтэй байсан хэдий ч эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтран ажиллаж 30 гаруй хуулийг батлуулсан. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулсан байдаг. Тухайн үед Гэр бүлийн тухай хуулийг батлуулж амжаагүй. Одоо нам харгалзахгүй хамтран ажиллаж, олон чухал асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн батлуулах хэрэгтэй. Монгол Улсад өнөөдөр жилд 3000-4000 гэр бүл салж байна. Хүүхэд харах үйлчилгээг сэргээх, ээжүүдээ ажилтай орлоготой болгох хэрэгтэй байна" хэмээлээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
MONGOLCHUUD BYGDEEREE DARGA BOLOXIIG XYS CH BAINA ERXEN ERONXII CAIDAA
zov huneen songson bn ayursaihan shig darga heregtei
Аюурсайхан шиг даргатай парламент байх ч гэж дээ, парламентийн гишүүн байтугай хүн гэхэд хэцүү нөхөр.