2020 оны 7-р сарын 2
11 цаг 10 минут

У.Хүрэлсүх: Сонгуулийн ялалт маань сонгуулийн хариуцлагаар солигдож байна

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх сонгогдлоо. Тэрбээр томилогдсоныхоо дараа үг хэлсэн юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг

Манай улсын ард иргэд ээ!

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Та бид туурга тусгаар улсынхаа төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлыг амжилттай зохион байгуулж чадлаа.

Улсынхаа Ерөнхий сайдыг багаар нь дэмжиж, хийж бүтээж буй бүтээн байгуулалтын ажил, шударга ёсны төлөө тэмцлийг нь тууштай үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, дэмжин сонгосон ард түмэндээ чин сэтгэлийн  талархал илэрхийлье.

Надад дахин итгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд  тохойн томилуулсан Монгол Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын Намын журмын нөхдөдөө баярлалаа.           

Одоо Та бидэнд ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах үлдлээ.

Сонгуулийн ялалт маань сонгуулийн хариуцлагаар солигдож байна. Энэ удаагийн сонгууль улс төрийн намуудын өрсөлдөөн гэхээсээ илүүтэй улс төр бизнесийн бүлэглэлийнхэн ялах уу?, шударга ёсыг хүсэмжилсэн ард түмэн ялах уу? гэсэн нэн амаргүй тэмцлийн дунд үргэлжлэн өрнөлөө. 

Манай ард түмэн төр барих дээд эрхээ эдэлж, задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх сонголтоо хийж чадлаа.

Сонгогч олон маань өнгө мөнгө, хоосон амлалт, улс төрийн хийрхэлд авталгүй, хийсэн бодит ажил, бүтээсэн үр дүн, хөгжлийн бодлого, тууштай зарчим, ёс зүй, шударга ёсыг үнэлдэг болсон гэдгээ дахин нотолж харуулж чадлаа.

Монголын ард түмэн тогтвортой улс төр, тогтвортой төр засагтай байх нь улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард түмний амьдралд илүү чухал гэж үзэж байгаа нь энэ сонголтоос тодхон харагдаж байна.

Гадаад талд ч энэ нөхцөл байдал бас мэдрэгдэж байна. Сонгуулийн маргааш гэхэд л олон улсын зах зээл дээр манай улсын хувьцааны үнэ ханш өссөн нь төр засаг, төрийн бодлого тогтвортой байхын чухлыг нотлон харуулж байгаа юм.

Энэхүү сонгууль нь Ардын Хувьсгалын 100 жил, Ардын Намын 100 жилийн ойн өмнө тохиож байгаагаараа түүхэн онцлогтой юм.

Энэхүү түүхт ойн босгон дээр Монгол Ардын Нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь Монголын ард түмэн Ардын намд, ууган намд өндөр итгэл найдвар үзүүлж, үүрэг хариуцлага үүрүүлж байна гэдгийг бид бүхэн гүнээ ухамсарлаж байна.

Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам гэж би боддог. Амжилт ололт, алдаа дутагдалтай ч ардчилсан өөрчлөлтийн 30 жилийн түүхийг  бид хамтдаа бүтээсэн. Цаашид ч манай хоёр намын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанаас Монголын Улсын ирээдүй хувь заяа ихээхэн шалтгаална гэдгээ зориуд хэлэхийг хүсч байна.

Ирэх 30 жилд үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн, эв нэгдлийг эрхэмлэн Монгол Улсынхаа хөгжил, дэвшлийн төлөө намууд нь зөв бодлоготой, улстөрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй байж, хамтдаа хүчин зүтгэхийг Ууган намын дарга, Улсын Ерөнхий сайдын хувьд бүх улс төрийн нам хүчнүүдэд уриалж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх дөрвөн жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр болон бусад шийдлээ хүлээсэн олон арван асуудал, хүндрэл бэрхшээлүүд та биднийг тосон хүлээж байна. Шинэ Засгийн газар хүндхэн цаг үед хүндхэн ачааг үүрч ажиллах болно гэдгээ ч бид бүхэн мэдэрч байна. Бид амаргүй он жилүүдийг хохирол багатай даван туулж, улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох зайлшгүй шаардлагатай болж байна.Энэ бүгдийг нарийн тооцоолж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусган оруулж ирж та бүхнээр хэлэлцүүлэх болно.

Шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа-2050” Монгол улсын ирэх 30 жилийн хөгжлийн бодлогын эхний дөрвөн жилийн зорилт, төлөвлөлт байх болно.  

Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх дөрвөн томоохон зорилтын талаар онцлон хэлье.

Нэг. Импортлогч улсаас экспортлогч улс болцгооё!

Монгол улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм.

Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна.

Монголчууд бидний олон арван жилийн хүсэл мөрөөдөл байсан газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар, долларын урсгалыг дотооддоо шингээж, Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ ханшны савалгаанд автахгүй байх, улсынхаа шатахууны хэрэгцээгээ хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ.

Үүний зэрэгцээ улс орныхоо эрчим хүчний хэрэгцээг дотооддоо хангах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Энэ ажлын хүрээнд Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Мөн ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой барих ажил эхэллээ. Бүс нутгийн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажил нь манай улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой төсөл байхын зэрэгцээ мөнхийн хоёр хөрштөйгөө эдийн засгийн хамтын ажиллагааны бас нэгэн шинэ хуудасыг нээж хамтын ажиллгааны интеграцид орж байна.

Үндэсний аж үйлдвэрийн сэргэлтийг бодлогоор дэмжиж, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи, тээвэр логистик зэрэг салбаруудыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төр хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг бэхжүүлэх болно.  Нэн ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалангаа дэмжиж, хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангаж, хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Худалдаа хөрөнгө оруулалтын орчныг илүү таатай болгоход чиглэсэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжин төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах болно.Эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд олон мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдэл, ядуурал зохих түвшинд буурна.

Хоёр. Нийгэмд шударга ёсыг тогтоож, Цахим Монгол болцгооё.

Миний бие сонгуулийн үеэр эх орныхоо 20 аймаг, нийслэл хотын есөн дүүрэгт ажиллаж, 100 гаруй мянган иргэдтэй уулзахад хамгийн ихээр хүсэмжилж буй зүйл нь нийгэмд шударга ёсыг  тогтоох асуудал байлаа.

Улаанбаатарын утаа манан сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэллээ. Нам дамжсан улс төр бизнесийн олигархи бүлэглэлүүдтэй бид тэмцэж байна.

Энэ бол ард түмний захиалга. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтгол, энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл юм.

Шударга сайхан нийгэмд амьдрахыг ард түмэн маань хүсэж, хүсэмжилж байна. Тэд ард түмнээ алагчилдаггүй, баян хоосноор нь ялгаварладаггүй төр засагтай, хууль дүрэмтэй байхыг хүсэж байна. Ард түмэн маань эх орныхоо баялагт эзэн болж, эх орондоо эзэн байхыг хүсэж байна. Тэд ирээдүй, үр хүүхэддээ сайхан Монгол орноо үлдээхийг хүсэж байна.

Энэ хүсэлтийг биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг гэж үзэж байна.

Миний бие анх Ерөнхий сайд болохдоо “Би намаа цэвэрлэнэ, төрөө цэвэрлэнэ” гэж хэлж байсан. Энэ амлалт ажил хэрэг болж байгааг ард түмэн маань харж байгаа.

Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр засаг байгаа, ард түмэн байгаа гэдгийг цаашид ч улам мэдрүүлэх болно.

Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.

Цаашид нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага дэг журмыг тогтооход онцгойлон анхаарч ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна. Нэн ялангуяа ард иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа дунд, доод шатны хүнд суртал, хууль хүчний байгууллагынхан, авилга албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэж ажиллах болно.

Харин хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэн шударгаар ажиллаж буй төрийн албан хаагчдаа Монголын төр бүх талаар дэмжиж, хамгаалан ажиллах болно гэдгээ хэлье.  

Цаашид бид задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Энэ төр бол Монгол төр.

Улс орны хөгжлийн гол асуудлын нэг бол мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийг түргэтгэх явдал юм. Энэ салбарт Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллах болно. Энэ ажлын хүрээнд  иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлыг Засгийн газрын эхний 100 хоногт багтаан эхлүүлнэ.

Гурав. Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргаа тэлье.

Бид уул уурхай, байшин барилга, хөрөнгө мөнгө ярьсаар байгаад хүний хөгжлийн асуудал, ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулсан тал бий. Тийм учраас манай засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүлийн хөгжил байх болно.

Залуу гэр бүлүүд банкны өндөр зээлийн хүүд дарлуулж, орон сууцтай болохын төлөө залуу насаа бүхэлд нь зориулж байна. Эдийн засаг өссөн ч амьдралын чанар сайжрахгүй ирсэн гол шалтгаан ч үүнтэй холбоотой.

Цаашид бид орлогод нийцсэн орон сууцны хорооллууд, түрээсийн байруудыг бүсчлэн байгуулах ажлыг эхлүүлж байна.

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжиж, орон сууцны дэмжлэг, эрүүл мэндийн даатгал, боловсролын тэтгэлэг болон тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг нэг сангаас шийдвэрлэнэ.

Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогоо илүү оновчтойгоор хэрэгжүүлж, нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгоно. Мөн 200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барьж, чанартай боловсролыг үр хүүхдэдээ олгож, эцэг эхчүүдийнх нь хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ.  

Иргэдээ жил бүр эрүүл мэндийн оношилгоонд хамрагдах үндэсний оношилгооны тогтолцоог нэвтрүүлнэ. Эрүүл мэнд, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэх ёстой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг энэ хоёр салбарт түлхүү чиглүүлэх болно.

Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх шат дараатай арга хэмжээ авна. Зээлийн хүү буурч, хүртээмж нэмэгдэх нь ард иргэдээ зээлийн дарамтаас ангижруулж, хийе бүтээе гэсэн иргэдээ дэмжиж байгаа төрийн дэмжлэг юм.

“Иргэд нь ажилтай, орлоготой, орон сууцтай болж, амьдралын чанар дээшилснээр нийгэм тогтвортой байна” гэж би боддог. Улс төр, нийгмийн тогтвортой байдал нь улс орон хөгжихийн үндэс юм.

Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах, өсвөр үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн хөгжих, төрөөс соёл урлагийн талаар баримтлах бодлого, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын яамыг бие даалган байгуулна.

Энэ бодлогынхоо хүрээнд Их эзэн Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Төв номын сан зэрэг түүх, соёлын салбарт эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгана.

Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, Эрүүл мэндээ хамгаалах, бие бялдараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн биеийн тамир спортын ордон, клуб, фитнесүүдийг барьж байгуулах ажлыг төр хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх болно.

Дөрөв. Хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангацгаая.

1990 оноос хойш төв рүү чиглэсэн их нүүдэл эхэлж, Улаанбаатар хотын хүн ам гурав дахин нэмэгдсэн. Үүнээс үүдэн гэр хороолол тэлж, агаар орчин, хөрсний бохирдол нэмэгдэж, замын түгжрэл ихэссэн зэрэг олон хүндрэл бэрхшээл, зовлонтой бид бүхэн нүүр тулж амьдарч байна.

Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан, цаашид 80 хувь хүртэл бууруулна. Мөн аймгийн төв, томоохон суурин газруудын агаарын бохирдлыг үе шаттайгаар бууруулах ажлыг зохион байгуулна.

Хариуцлагагүй уул уурхайг эмхэлж цэгцлэх ажил эхэлж, байгаль эхийн нуруу амарч өнгө төрхөө засч байгаа. Энэ ажлыг цаашид улам эрчимжүүлж, байгаль дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлагагүй уул уурхайг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээнүүдийг тууштай авч хэрэгжүүлнэ.

Малчин түмэн, таван хошуу мал бол монгол ахуй, монгол оршихуйн үндэс юм. Тиймээс малчдын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах болно.

Орон нутгийн дэд бүтцийг сайжруулж, малын түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна. Бэлчээрийн менежментийг сайжруулж, усжуулалтын асуудлыг шийдвэрлэх болно.

Төвлөрлийг сааруулах тогтолцоог бий болгож, нийслэлийн дагуул хотууд байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын бодлого хэрэгжүүлэх ажлаа улам гүнзгийрүүлнэ.

Нүүдэлчдийн болон суурин соёл иргэншил зэрэгцэн оршиж буй өнөөгийн цаг үед хот, хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангах нь манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг байх болно.

Эрхэм гишүүд ээ!

Сонгогч түмнийхээ өргөн дэмжлэгийг өнөөдрөөс эхлэн өндөр хариуцлага хэмээн ухамсарлан зүтгэцгээе ээ.

Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай. Манай засгийн газар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн зэрэгцээ ёс зүйтэй, сахилга баттай, хариуцлагатай ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй ажиллах болно.

“Төрийн минь сүлд өршөө” гэж сүсэглэн залбирдаг ард түмний үр сад бид Монгол төрийн босгыг өндөр байлгах учиртай.

Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын гишүүн сайд нартаа өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга хариуцлагатай, шударга ажиллахыг хатуу шаардаж бас хариуцлага тооцон ажиллах болно.

Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Ард түмэн маань шударга ёсны төлөө тэмцэж, хүн ардын маань итгэл найдвар сэргэж байна. Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө та бид алхам алхамаар урагшилж байна.

Ирэх дөрвөн жил бол Монголчууд бидний хувьд хийж эхлүүлсэн ажлаа дуусгасан, амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, ажилгүйдэл ядуурлыг бууруулсан, ажлын байрыг нэмэгдүүлсэн, эрх чөлөө шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн он жилүүд байх болно.

Эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж, эхэлсэн ажлаа дуусгахад бидэнд цаг хугацаа олгосон ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Бид хичээн зүтгэн ажиллах болно.

Монгол түмнийг минь буурал дээдсийн цог хийморь тэтгэж,

Бурхан халдун хайрханы ноён оргил мөнхөд ивээх болтугай.

Монгол Улсын төлөө зүтгэе!!!

2020.07.02  11.30 цаг 

Нэр дэвшигчээс асуулт асуусны дараа гишүүд үг хэлж дууслаа. Ингээд Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор гар өргөж санал хураалаа. Чуулганы хуралдаанд 71 гишүүн оролцож, 70 гишүүн дэмжлээ. Б.Пүрэвдорж гишүүн дэмжээгүй юм. Ингээд  93.3 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо.  Тэрбээр 31 дэх Ерөнхий сайд болж байна. 

2020.07.02 11:00 цаг 

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох юм.  У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцсон гишүүд мөн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна. Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

Н.Алтанхуяг:  Та Ерөнхий сайдаар нэлээд ажиллалаа. Үргэлжлүүлээд ажиллахаар болж байх шиг байна. Хууль дүрэм мөрдөгддөг нийгэмд амьдармаар байна. Эрдэнэтэд нэр дэвшээд, олон хүнтэй уулзаад явж байхад шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна гэж байна. Намын харьяаллаар аархах гээд байх шиг байна. Үүнийгээ анхаарч ажиллаач. Орхон аймагт намын харьяаллаар ажлаас халагдаад шүүхийн шийдвэр нь гараад ажилдаа орохоор болсон хоёр гурван хүн байгаа. Энэ хүмүүсийг буцааж ажилд нь тавих уу. Хууль хэрэгжих үү Монголд?

У.Хүрэлсүх: Монголд хууль хэрэгждэг л байх ёстой гэж ойлгож байгаа. Гаргасан хууль дүрэм хэрэгжихгүй байгаа бол хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгждэг төртэй байх ёстой. Үүний төлөө ажиллана аа. 

Н.Алтанхуяг: Ерөнхий, бөөрөнхий лоозонгийн шинжтэй зүйл дөрвөн жил сонсохгүй шүү. Ерөнхий сайдад хандаж хэллээ шүү. АН-ынхан бодвол дуугардах байлгүй. Одоохондоо хэлгүй юм шиг сууж байна. Тэр хүмүүсийг буцааж ажилд нь аваарай. Заавал ажил болгох ёстой шүү. 

Б.Пүрэвдорж: Танд баяр хүргэе. Эдийн засаг 10.7 хувиар багассан. Гадаад худалдаа 1.6 тэрбумаар буурлаа. Экспорт 1.3 тэрбумаар багассан байна. Ямар нарийн төлөвлөгөө байна вэ. Хар, Саарал жагсаалтад хэзээ арга хэмжээ авах вэ. Оффшороос хэзээ мөнгөө татах вэ, хар тамхитайгаа хэзээ тэмцэх вэ. Ханшийн асуудал байна. Өнөөдөр ам.доллар 2820 олчихоод байна. Иргэдийн өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд халаасыг суйлдаг боллоо. Төсвийн тодотгол хийхгүй бол болохгүй нь ээ. Ажилгүй сууж байдаг төрийн албан хаагч нараа заримыг нь халж байж эдийн засгийн хүндрэлээс гарах ёстой. 1.5 их наядаар орлого тасраад байна. Төсвөө 2 их наядын алдагдалтай баталсан. Эдийн засгийн хямралтай үед аж ахуй нэгжүүдээ дэмжсэн бодлого байндаа туссангүй. Аж ахуй нэгжийн 90 хувь нь үйл ажиллагаа саараад, 80 хувь нь орлого нь буурчихаад байна. Ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

У.Хүрэлсүх:  Улсын эдийн засаг хүндхэн байгаа. Цар тахал гээд давагдаж гаршгүй хүчин зүйлүүд байна. Засгийн газар өөрсдөөс шалтгаалах боломж нөхцлөөрөө арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэж бодож байгаа. Худлаа хэлж чадахгүй. Боломжийнхоо хүрээнд ажиллаж байгаа. Төсвийн тодотгол хийнэ. Холбогдох сайд нар томилогдоно. Саарал жагсаалтаас гарна. Хар тамхитай холбогдсон нөхдүүдэд арга хэмжээ авсан. Элчин сайдуудыг татсан. Холбогдох газрууд шалгалт хийж байгаа. Энэ бол гэмт хэрэг. Монгол төрөөс хэн нэг албан тушаалтан хар тамхины хэрэг хий гэж үүрэг даалгавар өгөөгүй. Цаашид энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулалттай явж байгаа. Ханшийн асуудлаар авах арга хэмжээгээ оруулж ирнэ. 

Б.Пүрэвдорж: -2016 онд иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байсан улсын одоо 30 сая болгочихсон байгаа. Ирэх дөрвөн жилд нийт 14 тэрбум ам.доллар төлөх ёстой. Хар, саарал жагсаалтаасаа гарахгүй бол дэлхийн санхүүгийн байгууллагууд бидэнд сохор зоос ч өгөхгүй. Тэгэхээр өндөр хүүтэй бонд авч байж өрөө төлөхөөс өөр аргагүй болоод байна. Бүх зүйлийг эсэргүүцэхгүй. Та бүхний ажлыг дэмжээд явна.

У.Хүрэлсх: Өртэй байгаа. Засгийн газар 7.2 тэрбум ам.долларын өртэй. Улсын өр 29.7 тэрбум. Энэ өрийг дарахын төлөө бүгдээрээ ажиллаж байгаа. Энэ бол та бидний тавьсан өр. Хамтдаа дарна. 

С.Ганбаатар: Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа үргэлжүүлж хийх байх. Гурван зүйл хэлмээр байна. Бие тоож, бяралхаж, аархаж болохгүй. Олдвол үлдэнэ гэж ярьдаг. Баахан юм гуйсан хүн байгаа байх. Гол асуудлуудаа барьж аваарай. Оюутолгойн хэлэлцээрийг Монголын ард түмэнд ашигтай болгох асуудлыг барьж аваарай. Мөнгө л бидэнд хэрэгтэй. Гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бид сөрөг хүчин байна уу, эрх баригч байна уу хамтарч ажиллах ёстой. Хоёрдугаарт, ГОК-ын 49, 51 хувь. Алцагнаад яваад байгаа. Яг шийдвэр гараагүй. Эр зориг гаргаж шийдвэр гаргах ёстой. 6600 хүний хөдөлмөр, сэтгэл шингэсэн үйлдвэрийн асуудал яригдаж байна. Гуравдугаарт, ийм цөөхүүлээ ийм их баялагтай ард түмэн хэлэлцээрийн, нийгмийн хэллэцээрийн журмаар явдаг. Улсын гурван талт хэлэлцээрийг хийх ёстой. Бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагыг оролцуулах, аймгийн гурван талт хэлэлцээр хийх хэрэгтэй. Улс орон хөгжье гэвэл ард иргэдийнхээ оролцоог хангах ёстой. Сайн шийдвэрийг дэмжиж, саар шийдвэрийг засаж ажиллана. Уул уурхайн баялгаа ард түмэндээ өгөх тал дээр ажиллая.

О.Цогтгэрэл: -2020-2024 онд Засгийн газрын төвлөрч ажиллах гурван чиглэлийг тодорхой хэлж өгөөч. Төсөв хөрөнгө мөнгө хязгаартай. Бүх зүйлийг шийдэх боломжгүй. Төвлөрч шийдэх асуудлыг хэлж өгөөч?

У.Хүрэлсүх: Долоон асуудалд анхаарч ажиллана. Улс орноо хүнсээр хангах, орон сууцжуулах, дотооддоо эрчим хүчээр хангах, нефт шатахуунаар хангах, дэд бүтцээр хангах, мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах, банк санхүүгийн реформ хийх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлж тогтоох, төрийн албан бүх шатанд сахилга хариуцлага, дэг журам тогтоох үндсэн асуудлуудад анхаарч ажиллана. Өмнө нь ч анхаарч ажиллаж ирсэн. 

Ц.Туваан: Ард түмэн сонголтоо хийсэн. АН сөрөг хүчний байр сууринаас ажиллах сонголтыг ард түмэн хийсэн. Ерөнхий сайд сөрөг хүчинтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ. Ам.долларын ханш 40 хувиар унасан байна. Бараа бүтээгдэхүүнийхээ 70 хувийг доллараар, импортоор авдаг. Гадагшаа ам.доллар зарж авдаг стратегийн хүнсийг 100 хувь дотооддоо хангах тал руу ямар бодлого барьж ажиллах вэ. Сонгуулийн үеэр орон нутгаас сонгогдсон гишүүд Монгол Улс бэлчээр улаан элсэн цөл болсныг харсан. Үүнийг ҮАБ-н хэмжээнд ярихгүй бол нүүдлийн мал аж ахуй маш том эрсдэлд орсон. Ямар бодлого барьж ажиллах вэ. Малчид малаа нядалж, ноолуураа зарж орлого олдог. ХХААХҮ-ийн яам орлогыг нь бууруулж ажилласан. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн ажиллагаанууд таны хувьд хэдэн хувьтай биелсэн бэ. Иргэд гаргасан шийдвэрүүд амьдралд хэрэгжээгүй гэж яриад байгаа. Цаашдаа цар тахалтай холбоотой ямар тактик барьж ажиллах вэ?

У.Хүрэлсүх: Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид дайсан биш. Анд нөхдүүд. Хоёр намын харилцан ойлголцлоос улс эх орны цаашдын ирээдүй шалтгаална. Шүүмжлэлийг хүлээж авч ажиллана. Харин доромжлуулахгүй гэдгийг хэлье. Алдаа дутагдал байвал хэлж ярьж байгаарай. Хоёрдугаарт, хүнсний бүтээгдэхүүн дотооддоо хангах асуудал маш чухал байна. Дотооддоо хангах бүрэн боломжтой. Цаашдаа хүнс экспортолдог орон болох зорилт дэвшүүлсэн. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангаа идэвхижүүлнэ. Өнгөрсөн гурван жилиин ажлын үр дүнд гурил, төмсөөр дотооддоо 100 хувь хангадаг болсон. Үлдэж байгаа дөрвөн жилд бүрэн төгс хийх боломж байгаа. Ноолуурын ханштай холбоотой асуудал сонгуулийн үеэр мандсан. Малчиддаа тус дэм болъё гэж ажилласан зарим зүйл хэрэгжээгүй. Засгийн газар бүх зүйлийн үнийг хатуу барьж чадахгүй. Зах зээлийн зарчмаараа явах нь зүйтэй.

Үр дүнд хүрээгүй зүйлүүд байгаа. Гэхдээ малчдад тус дэм болсон зүйл ч байгаа. Цар тахлын үед авсан арга хэмжээнд хүмүүс баярлаж байгаа. Бид боломжийн хэмжээнд ажиллаж байгаа. Илүү боломж байсан бол илүү ажиллах байсан. Энэ хамгийн том бэрхшээл зовлон. Цаашид цар тахлын үед ажиллах төлөвлөгөө боловсруулсан байгаа. Эрүүл мэндийн салбарт 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шаардлагатай бүх зүйл авсан. Цаг алдалгүй бүх арга хэмжээг авсан. Үүний үр дүнд дотооддоо вирус дэлгэрээгүй цорын ганц улс болж үлдсэн. Иргэдээ татаж авах асуудал хүндрэлтэй байгаа. Өвчилсөн хүмүүс ээ эмчлэх, байршуулах, тусгаарлах ажилд хатуу хяналт тавьж ажиллах шаардлага байгаа.

 

75
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

75 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.145Зочин   • 2020, 7 сарын 24. 7 цаг 41 минут

Цэрэг ч биш пионерийн ч биш ёсолгоо хийжээ.хаанахын ёсолгоо ийм ???өөрөө ч мэдэхгүй дээ.

202.9.40.144Зочин   • 2020, 7 сарын 10. 10 цаг 29 минут

Энэ хүрэлсүх юу ч хийгээгүй хийж ч чадахгүй.2020оноос гаднаас хүнснии ногоо оруулахгүй гэж журам гаргасан яагаад хэрэгжихгүй .хятад ногоо оруулаад байна хэлсэн үгэндээ хэзээ ч хүрдэггүй худалч луйварчин байнаш дээ.одоо юу дэмийрээд байгаан ажлаа хийгээчээ.хувьцааны мөнгөө өгөөчээ онгоцоор нисээд байсан мөнгөө хуиасаа намаараа төлөөчээ. Татвар төлөгчдийн мөнгөөр сурталчигаа хийж үрсэн үү.Хажидмаа Магнай нарын хэлээд байгаа 1сая 200гаа өгөөчэээ

150.129.141.108Зочин   • 2020, 7 сарын 7. 0 цаг 41 минут

та нарын хулхин дээр бүх хариуцлага ногдлоо. солиоролгүй шиг бүхнийг хийцгээ. сдакуудаа

202.9.40.91Зочин   • 2020, 7 сарын 6. 10 цаг 36 минут

Ихээхэн попдохгүй ажлаа хийж зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Одоо наадам хийхгүй байх шийд гаргаач .чиний худлаа яриаг ард иргэд мэднэ.ард иргэдэд 1072 хувьцаагаа өгөөч!Хажидмаа,Магнай гийн хэлээд байгаа 1Сая 200гаа өгаөч. Юун наадам бэ!!

66.181.179.91Зочин   • 2020, 7 сарын 5. 17 цаг 56 минут

Дотл

66.181.179.91Зочин   • 2020, 7 сарын 5. 17 цаг 56 минут

#ЧЕЧЕНЬ-Д АВЛИГАЧДЫГ ШОРОНД ХОРЬЖ, ЭД ХӨРӨНГИЙГ НЬ ҮЛДЭЭЛГҮЙ ХУРААЖ БАЙНА! ---------------------------- Чечений ерөнхийлөгч Р.Кадыров улсынхаа авлигачдыг цээрлүүлж байгаа талаар ингэж ярьжээ: “Бүх хөрөнгийг нь хураах нь авлигыг устгах хамгийн үр дүнтэй арга юм. Бүгдийг нь шүү. Авлигач түшмэлүүдтэй ингэж л тэмцэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр новшнууд шоронд ороод гараад ирнэ. Банкандаа мөнгөтэй баян этгээд гарна гэсэн үг. Харин бүх хөрөнгийг нь хураавал тэр авлига авахаасаа өмнө эрсдэлээ сайн бодох болно. Манай Чеченьд авлига авсан хүний бүх хөрө

202.9.40.144mgl   • 2020, 7 сарын 5. 9 цаг 12 минут

Novshiin yumnuudiig devshuuleed namiin chini nereer songogdchihson. Jishee ni Unurbolor. Odoo tenegteed yavj baina. Arga hemjee avch aldaagaa zas.

77.4.28.94DE-DE   • 2020, 7 сарын 5. 3 цаг 15 минут

XEREB MINII XYYXED MONGOL ULCIIN ER. CAID YAMAR XYN BAIDAG YUM BEE GEJ ACUUBAL BI INGEJ XARIUULNA ERT YED BYAMBACYREN GEJ MUNDAG CAIN CAID BAICAN ODOO BAIGAA CAID NAR BOL BYYAMBACYREN CAIDIIG DAGALDAN BAYACAGCH XOOCON TOLGOINUUD ED NARAAC BOLOOD MANAI GER BYL MASH YADUU AMDARCH BAIGAA YUM

77.4.28.94ZOCHIN   • 2020, 7 сарын 5. 3 цаг 08 минут

ZA KURIZAA MIN XELCEN AMANDAA XYREEREE XEZEECH BITGII XUDLAA XUTSAARAI ARD CHIN 3.2 CAYA YXERYYD MOORCH BAIGAA SHYY CHI BOL ER.MONGOL YXER BITGII XUDLAA CHINGIS-KHAAN GEJ MOORCH BAI GADAADAD OCHIOOD NURUU TEGSH TOLGOI DEESHEE XAMAR AMAA CAIN ZANGIDAJ GARAA CUNGAXDAA GEDIIJ CHINGIS-KHAAN SHIG BAI

43.228.129.20Зочин   • 2020, 7 сарын 4. 11 цаг 36 минут

Монголын ард түмэн энэ удаагийн сонгуулиар МАН -г биш Хүрэлсүхийг сонгосон гэж хэлэхэд яг таарна. ТЭГЭХЭЭР энэ улс орны хувь заяа ХУРЭЛСҮХИЙН гарт байгаа гэсэн үг энэ хүн хэр зэрэг шудрага ажиллаж чадна төдий чинээ ард түмний амьдрал сайжирна. Үнэхээр 8н жилийн дараа ард түмний амьдрал сайжирчихсан улс эх орны маань хувь заяа ирээдүй баталгаатай болчихсон бол аод түмэн дахин дахин итгэл үзүүлэх болно. Эх орноо хөгжүүлье гэж бодож байвал хууль эрх зүйн орчныг эрүүл шудрага болгож хуулийг хүн болгонд тэгш үйлчилдэг болгож чадвал ок ок ок

202.9.46.113Зочин   • 2020, 7 сарын 3. 22 цаг 12 минут

hudlaa neeh selem erguulj tsavchsan pzda, dandaa cameriin omno sur sur shaanaa, ergeed har, haana yu heregjsii, tsar tahal geed neeh olon jagsaalt gargaad l cameriin omni hucaad bsan, haana yu bielev,

202.9.40.186Зочин   • 2020, 7 сарын 3. 8 цаг 40 минут

ахлах дэслэгч өгөх гээд тоглоод том таван хошуу өгчихсөн нөгөө маанаг нь одоо хүртэл баярлаад яваа юм биш үү бусдаар бол шимэг ч маягийн амьдралтай л хүн юм байна

202.126.92.99Зочин   • 2020, 7 сарын 3. 7 цаг 43 минут

худлаа ёсолгоогоо боль Путин дууриах юм одоо зүгээр ажлаа л хий

192.82.69.183Зочин   • 2020, 7 сарын 3. 8 цаг 59 минут

Худлаа еслох,худлаа цол дуудуулах ,худлаа суржигнэх ,худлаа шоудах гэх зэргээр худлаа дур эсгэсэн юм их бна !Энэ бугдийг орхиж улсын удирдагч шиг бай л даа .Тэр цэргийн нэгдсэн холбоо мэт хийх юмгуй заазлагдсан генерал ,хурандаа нарыг хуухэд шиг хеерегдеж хеерцеглех ямар хэрэг бна ?Путинг биш хузуугуй хунийг дууриах гээд бна уу даа !

202.126.90.119Zochin   • 2020, 7 сарын 3. 5 цаг 48 минут

Hurelsuh ee Gundalaigiin heldeg unen shuu .Tanai Nam asar ih mongoor asar ih luivraar chi asar ih zali erh medleer toriin erhiig gartaa avlaa.ireh 4n Jild uls oron humuusiin amidral yamar bolson baihiig zovhon chinii setgel zutgel mednem.es chadvaas hurandaagiin. golontsor yargachin Hurelsuh gichii chamaig Ard tumen hoid Solongost avaachij eh ornoosoo urvasan yalaar shiitgemoi

66.181.184.45Зочин   • 2020, 7 сарын 2. 23 цаг 50 минут

зөв шийдэл байх болно.ХХААХҮЯ-ны сайдыг Д.Тэрбишдагва гишүүн өмнө нь хийж байсан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаандаа тухайн салбарт их юм хийсэн гэж салбарын хүмүүс нь ярих юм билээ. Баг чадварлаг байж хүнд үеийг хөнгөхөн давна шүү дээ.

66.181.184.45Зочин   • 2020, 7 сарын 2. 23 цаг 43 минут

АН ялвал шударга, МАН ялвал луйвар байдаг ч гэж байхгүй байхаа.СЕХ-ны дарга нь АН-ы л хүн юм байна ш тэ. Хийсэн бүтээсэн нь ард түмэнд хүрсэн болоод л ингэж итгэл хүлээлгэж байгаа байлгүй.Гол нь хүнс, өргөн хэрэглээний барааныхаа үнийг тогтвортой барих хэрэгтэй.Иймд багаа туршлагатай, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх нь хамгийн

66.181.188.50Зочин   • 2020, 7 сарын 2. 23 цаг 14 минут

1 shirheg alim avsan chini 3000tug boljiivol yaahuu 1dollar,udahgui 5000 chuluutui,1 dollar 50cent.

64.119.16.71Зочин   • 2020, 7 сарын 2. 22 цаг 25 минут

hudlaa selemdsen pzda haana bnaa. mahnii une.... Ulaan saidaa tolgoigooroo enee teree. dandaa cameriin omno hudlaa showdana. tsar tahal geed baahan yum helsen. uhsen haana yu bielsii hel dee. AAH ded 200000 gsn neg ch hun avaagui battai shuu. oor yu yu ch gelee pzda

202.179.24.109ард   • 2020, 7 сарын 2. 21 цаг 41 минут

төрийн эрхийг луйвардаж авсан хүн одо ард түмнийхээ төлө явахгүй юм бол тэнгэр гэсгээг

202.179.2.234Зочин   • 2020, 7 сарын 2. 19 цаг 48 минут

Амьдрал хэцүүхэн байна даа Ерөнхий сайдаа.Мах, гурилын үнэ өсчихөж. Яаж амьдарна даа монголчууд минь

192.82.75.193Зочин   • 2020, 7 сарын 2. 19 цаг 29 минут

ogt ajil hiij uzeegui um bna... turuus tursun terbumtan um aa

202.179.2.234Зочин   • 2020, 7 сарын 2. 19 цаг 44 минут

Нээрээ тийм байна

59.153.113.124Зочин   • 2020, 7 сарын 2. 18 цаг 37 минут

Хээшиг, 30 жил улстөрөөс өөр юм хийгээгүй төгцөг бн ш дээ сда

202.179.2.234Зочин   • 2020, 7 сарын 2. 19 цаг 45 минут

Арай аймаар уу. Юун шударга ёс ярих өөрөө бас төрөөс хулгай, хувалдаан хийсэн л байна даа

109.252.28.1Зочин   • 2020, 7 сарын 2. 17 цаг 48 минут

Та нарт : тогоо шанаганы тооцоо яг тохирох хүмүүс гэдгийг мэдсэн. Бусдаар сайн сайхан зүйлс, бас бүтээх нтр бол зүгээр л ... ойлгохчгүй . Би ойлгоод байна гээд эна хүртэл явчихсан тэнэг . Би ийм жижиг сажиг зүйл ярихыг мэддэггүй байв . Яг ярих ёстой юм баына гэдгийг хурууж хуримтлуулагч эм, хуурамч , явган зальт эр 2 ын бодит байдлаас сурсан. Та нарт их өгөөд ч цадахгүй, бага багаар бодит хэрэглээнл өгөөд цадахгүй ... бүүр л лавшруулаад дээр нь нэмж гудамжинд гаргана . Хуцваа

79.98.213.82Зочин   • 2020, 7 сарын 2. 18 цаг 08 минут

юу ч гэж байсан найз нь дуугүй байнаа... энэ сайтын нэрийн хорионд байсан хүнээс ... гэсэн УОК-ийн... дээр бичье

109.252.28.1Зочин   • 2020, 7 сарын 2. 18 цаг 31 минут

Чи сүүлд тусалсныгаа хэл хэл. Чи ч хаалгаа түгжээд бидний өөдөөс маанагыгаа тавьчихна . Одоо энэ арга чинь хуучирсаан . Нэгэнт байдал ийм болсон тул сөрсөөр амьсгал хураана аа. Зальт өлөн зөлмөн новшнуудаа

45.56.198.192Зочин   • 2020, 7 сарын 2. 17 цаг 40 минут

chi olon yum xutsalgvi oppshort baigaa arwan doloon terbum dollariig oruulj ir,guchxan ger bvliin bish gurwan saya mongolchuudiin omch, dawarsan muu xulgaichuud deer suuchixaad xulgai xiixees oor yu xiij baigaa yum ta nar,,,,

109.252.28.1Зочин   • 2020, 7 сарын 2. 17 цаг 08 минут

Би албан ёсоор Ц та 2т гомдол гаргана аа. Бодит үнэн. ,, худлаа доромжлол 2 ын хооронд ямар ялгаа байдгийг цэцэн мэргэнүүд мэдэж байгаа учир би олныг нуршаад яанам .

109.252.28.1Зочин   • 2020, 7 сарын 2. 17 цаг 03 минут

Эцэст нь нулимсаар минь ажил төрөлтэй болчихоод ... за одоол найз минь харж үзэх байх гэсэн чинь бүх цалин хураалаа гэх.. ичих нүүргүй .. Баярлалаа гээд ганц кола ч аваад өгчих сэтгэлгүй өлөн зөлмөн эр эм 2 одоо боль .Дахин хэлье. 12 жилийн өгөө аваагаа тооцоод эх үр 2 г дахин доромжлохгүй байхыг хүсье. Яаж энэ хүрснээ авгай нөхөр 2 мэдэж л байгаашдээ.

79.98.213.82Зочин   • 2020, 7 сарын 2. 17 цаг 05 минут

найзад нь хэлэх юм алгаа.. миний буруу. гэхдээ намайг буруугаар ойлгосоор... аааааа бухимдах юмааааааа уучлаа

79.98.213.82Зочин   • 2020, 7 сарын 2. 17 цаг 07 минут

энд их сэтгэгдэл байга тул энэний гэрийн тусгаарлалтанд байгаа хүн хоолой өвдсөн ..... гэсэн УОКийн бичье

109.252.28.1Зочин   • 2020, 7 сарын 2. 16 цаг 59 минут

Та нар намайг дээрэлхэж , мангартуулж , ашиглаж болно гэж төсөөлж. Үгүй ээ Ц.У.А ... Өнөөдрөөс холбогдож тусалж чадахгүй гэдэгт чинь хариу барина аа. Сайн сайхныг бодож бичсэнийг минь дэндүү их доромжоор хариуллаа. Ядаж 12 жил танай авгай бүхэл бүтэн ажил төрөлтэй байж хэд хэдэн баырныхаа мөнгийг, ийш тийш явах зардлаа, ах дүү нараасаа зээлсэн мөнгөө., ганц хүүгийнхээ сургалтын төлбөрийг хүртэл төлчихөөгүй л байсаншдээ. Үхсссссн. Өнчин хүүгийн минт хадгаламжнаас өгсүүлээд байдаг бүхнийг минь зөөлгөж байснаа мэдэхгүй авгай гэж юу байдгын.

79.98.213.82маараа   • 2020, 7 сарын 2. 16 цаг 36 минут

уучлаа....ммм муугаар бүү бодооч дэээ..

109.252.28.1Зочин   • 2020, 7 сарын 2. 16 цаг 50 минут

Эцсийн удаа хүндэтгэлтэй хандаад гаргалаат. Бүх зүйл дууссан нь тодорхой байна. Чи ямар худлаа юм бичих биш. 12 жил зөөсөн , зохицуулсан , тусалсан , доромжилсон гэх мэт бүгдийг та 2 харьцуулж нэг бодоод ээж хүү 2 хор хохиролгүй болгож өг . Та 2 хүүтэйгээ ч бодит байдлаа ярилц . Ээж хүү 2 тийм амархан танай гэр бүлийн өмнө гудайхгүй. Одоо та нар энэ хугацаанд авгай хүүхдүүд чинь эхнээсээ бүх юм жигдрээд сайхан болсон тул нэг мөр хохоиролгүй болгоод цэг тавь .

79.98.213.82Зочин   • 2020, 7 сарын 2. 16 цаг 57 минут

үгүй дээ.... би хэлсээр байгаа шүү дээ... ммм

109.252.28.1Зочин   • 2020, 7 сарын 2. 17 цаг 12 минут

Чиний хэлсэн бүгд худлаа . Санасан болгоноо биелүүлж , сарьайснаа авч яьаа би эм хүн гэгч өөрөөрөө бахархахч эм бол үнэн хэлсэн. За санасгаараа доромжилж, сарьайснаа авч сайхан амьдарцгаа.

202.126.88.219Зочин   • 2020, 7 сарын 2. 15 цаг 05 минут

Бид ч түүхээ амархан мартах юмаа.80 гаранхан жилийн өмнө МаН бодлогоор хядуулж байсан буриад ард түмний үр сад ахиад МАНыг сонголоо.Би бол Бат-Үүлийг 1ээр гарна гэж бодсон шүү.

192.82.69.183зочин   • 2020, 7 сарын 2. 15 цаг 54 минут

Юуны чинь 80 жил ? 80 аадхан хоногийн урд ярьж хэлж байснаа ор тас мартаад,хулгайч луйварчин ард тумний емне уйлдсэн нугэлдээ ээрэгдсэн хэвээр байгаа этгээдууд бидний толгой дээр дахин гарч ирж яаж амьдрахыг зааж сургах гэж бна !Наад Батуулийн чинь шууд оролцоотойгоор ийм нийгэм улс тер амьдралтай блсон тул гаслаад гоншигноод байх зуйлгуй, за юу !

202.126.92.82Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 39 минут

ES maan, bidnii omnoos ih ch ydarch bna daa, ydaj ene tendees n hemlehee bolimoor ym. Hunen mundag hatuujiltail daa, baragtai ymnd nugrahgui. Amjilt.

203.91.115.50Зочин   • 2020, 7 сарын 2. 13 цаг 54 минут

Энэ том болохгүй ээ ухаан нь 14 нас хавьцаа л байгаа байх

202.126.89.191Зочин   • 2020, 7 сарын 2. 13 цаг 52 минут

ёсолж ард түмнийг доромжлоод байна уу бид ч бас доромжлуулахгүй шүү Хүрэлсүхээ

202.21.108.199Зочин   • 2020, 7 сарын 2. 13 цаг 19 минут

ЦНДС-д 4 жил сураад, армид 1 жил ажиллачихаад л хурандаа болчихсон юм уу? Ахмад ч авахааргүй л баймаар юм.

66.181.161.19Зочин   • 2020, 7 сарын 2. 13 цаг 04 минут

Нэг л их ёсолсон эх орныхоо төлөө амиа өгөх гэж байгаа ч юм шиг хүмүүст таалагдах гэж худлаа жүжиглээд нөгөөдүүл нь итгээд л.мөн ч хөөрхий хорвоо юм даа.энэ бид 2т тэр амь өгөх энэ тэр байтугай хонины гол ч тасалж үзээгүй чадахгүй хүүхэд ш тэй.энэ ер нь яг юу хий сэн хүн бэ.

182.160.1.40Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 22 минут

Гөлөг минь чи ардчилал нарээр улсын баялгийг дээрэмдэж идэхийн төлөө өрсөлдөж хулгайлснаас өөр алхамч урагшлуулаагүйн улмаас ард түмний сонголтоор амь тавих дээрээ тулсан АН-ыг мухар сохроор дагаж далдаганагчдын нэгүү.У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны тэмцэл,ард түмнийхээ сайн сайхны төлөө эхлүүлсэн их бүтээн байгуулалт эрчимжихийн хирээр чи мэтийн бөөснүүд баасаа хавчих хэрэггүй

176.63.23.212Зочин   • 2020, 7 сарын 2. 13 цаг 03 минут

Хийж бүтээхдээ шамдацгаа даа. Банкны рeформ хийх цаг болсоон. Соёлын яам чухал байнаа. Монголчуудын тархи толгойг янз бүрийн хогоор дүүргэж Монгол биш болгох тархи угаалт эрчимжээд байна. Энэ тал дээр хаа очиж eрөнхийлөгч их зөв зоригтой бодлого бариад байгаа ажиглагдсан

66.181.160.53Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 52 минут

Chaavaas Neg l huursun gar.Ard ni hulgaich novshnuud.JDU.chid contsesschid

66.181.184.120Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 45 минут

Хүний юм хоол болохгүй дээ .

202.179.21.242Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 42 минут

Монгол улс хямарлаас гарахын тулд ажлын чадвартай бүх хүмүүсийг ажил хийлгэж байж хоолоо олж иддэг болгомоор байна .Хавтгайрсан халамжаар ажил хийх сонирхолгүй болгож зүгээр сууж байгаад амьдрах юм шиг сэтгэхгүйтэнгүүд Монголоор дүүрлээ.Одоо тэгээд УБ хотдоо овоорч баас шээсээ хоолтойгоо хольж идээд хэвтээд байлгүй шиг л баймаар байна.

182.160.1.40Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 42 минут

Алтанхуяг,Пүрэвдорж мэтүүд одоо эх орныхоо эрх ашгийн төлөө санаа тавьж үнэхээр шударга болж гэгээрч байгаа бол сайн л байна.Харин Хүрэлсүхийн засгийн газрын олсон нэр хүндэд атаархаж хорлох хорон санаа өвөрлөж хор найруулж ололт амжилт бүхнийг нь харлуулах гэж оролдвол шалихгүй байгаа нэр хүнд чинь хоромхон зуур алга болж 2024 онд Эрдэнэ ван,Зи.дарга нарынхаа шийрийг хатаана гэдгийг ойлгоорой

182.160.35.22Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 39 минут

Элбэгдорж шиг салж өгдөггүй 1 гаминтай боллоо доо

202.126.89.50Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 37 минут

Хүүкээ долоогоод пялдагадаад үхлээ.МАН.ын хоосон толгойлсон тэнэгүүд.

182.160.1.40Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 34 минут

Эргүү мал минь Хүрэлсүхийн ялалтанд атаархаж өмдөндөө тавихын оронд хоосон эрх чөлөө,хүний эрх ярьж ард түмнээ хашраасныхаа хариуд амь тавихдаа тулаад байгаа АН-аа мөхөхгүй байгаасай гэж залбирвал аминд чинь өлзийтэй байх шүү.Ардын нам засаглахаараа эдийн засгаа сэргээж хуримтлал бий болгодог,АН авахаараа хувхайртал идэж элгээр нь хэтүүлдэг учраас ард түмний дэмжлэгийг авч чадахгүй байгаа чам шиг хөлдүү ойлгохгүй

202.126.89.50Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 36 минут

4 жил юу ч хийхгүй.МАНАН гэж Сү.гүй нямкагүй Хүүкгүй байхгүй учраас хуцах хэрэггүй.Эрдэнэтийн 49 луйварбиш учраас шийдэгдэхгүй.ЖДҮ хулгайч нар гишүүн болдог шиг төрийн хулгайч ЖЭнхбаяр Содбаатар нар өөрсдөө эсвэл гар хөлөө сайд болгоно.4 жилийн дараа Хүүк хог болно.

182.160.1.40Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 30 минут

У.Хүрэлсүх ерөнхий сайд амин чухал бүтээн байгуулалтын ажлуудыг зоригтой эхлүүлсэн.Харин төрийн албанд сахилга,хариуцлага,дэг журмыг эрс чангатгана гэж ард түмний дэмжлэгийг авсан уг зорилтоо муу хэрэгжүүлсэн.Үүнийг хэрэгжүүлэхэд таны баг яам агентлагийн сайд дарга нар ямарч алхам хийгээгүй,Зам тээврийн яам,Говь-Алтай аймгийн ЗДТГ-т болсон хэрэг гэх мэт.Одоо үүнийг тэргүүн зэрэгт тавьж хамтран зүтгэж чадах багийг бүрдүүлэх хэрэгтэй,ард түмний хүсэмжлэл бол шударга ёс,сахилга хариуцлага шүү.

95.118.63.170BAT   • 2020, 7 сарын 2. 12 цаг 28 минут

NOXOR DECLEGCH UXAN-XYYD CHI YAMAR NEG ULCAD DONSHUUCHLAN OCHOOD NURUUGAA TSEX, TOLGOIGOO ORGOJ XAMAR AMAA MUSHGIJ GARAA CUNGAJ BAI CHAMAIG TER KAZAXCTAN AILCHILCNIIG XARXAD NEGEL YXEENTS CAID XARAGTAJ BAICAN TAA NAR CHINSIS-KHAN GEJ YARIX DURTAI BIZ DEE TEGBEL TER AGUU XYN SHIG NYYR BARDAM IXERXYY BAI

66.181.160.18Бат   • 2020, 7 сарын 2. 12 цаг 23 минут

Энэ Пүрэвдорж гэж хогийн нөхөр Элбэгдоржин хэлсэн болгоныгбиелүүлэгч.Ходвчууд энэ нөрийг слнгосонд харамсаж байна.

192.82.75.105Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 23 минут

Одоо багаа л зөв бүрдүүлээрэй дээ. Ахмад гишүүдээсээ оруулах нь эдийн засгийн хүндрэлтэй үеийг даван туулах гол хөшүүрэг байх болно шүү. Д.Тэрбишдагва, Нямдорж гишүүн нар ЗГ-ын бүрэлдэхүүнд байх ёстой хүмүүс шүү. Салбар удирдана гэдэг хэн дуртай нь хийгээд байдаг ч юм биш.

182.160.1.40Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 20 минут

Алтанхуяг гуай 2012 онд ерөнхий сайд болоод богинохоон хугацаанд эдийн засгийг яаж нурааж болдгийг биечлэн үзүүлсэн этгээд одоо шударга царайлаад хуцаад байх хэрэггүй шүү.Юмны үнэ төхайлбал өндөгний үнэ нэмэгдсэн тухай ярьсан эмгэнийг тэр чинь тансаг хэрэглээ тул битгий **,өөр хямд юм **.Арвайн гурил гэж аатай юм байна гэх мэтээр доромжилж байсныг чинь мартаагүй шүү.Туул голыг бузарласаар байгаа "Хаан жимс" жуулчны баазаа нүүлгэчихээд хуцаарай

202.126.92.99иргэн   • 2020, 7 сарын 2. 12 цаг 14 минут

Ерөнхий сайд маань Пионер ч биш Цэрэг офицер ч биш нэг хачин дундуур ёслоод байх юм бодоход Эвлэлийн гишүүн юм уу

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 18 минут

Alsig haraj baigaa hiliin tsereg bn

202.179.13.118Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 06 минут

IKH KHURLIIN GISHUUDEE AJLAA KHII

202.126.92.82Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 06 минут

Bayar hurgii saiddaa,

202.9.40.47Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 57 минут

Төмс их үнэтэй байна гэж халаглаад гоншигнохынхоо оронд чи төмс тариад хурааж хуримтлуулаад гонгинолгүй хүртэх газар нутаг байна.

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 02 минут

Tegvel gazaraa ug

103.212.117.44Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 11 минут

тэгээд бугд томсчин болох уу. хэн эмч. сувилагс багш. цагдаа хийхийн. хаа байна тэр зовшоорол огч бгаа газпр чинь Одоо оорсдоо томс тариагуй хохичино гэх юм бна л даа

192.82.66.139зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 53 минут

Н.Алтанхуяг 2012-2016 онд эдийн засгийг унагачихаад одоо юу яриад худлаа шудрага царайлаад байнаа

202.9.46.53Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 50 минут

Huvitsaagaa uguhgui yumuu ard tumen chin hetsuudlee

66.181.168.131   • 2020, 7 сарын 2. 11 цаг 47 минут

Sain hyargaval ireh songuulid dahial garna,harin homorgond ni yaduu ard irgedee bitii oroldood bai,ter hulgaichuudaa bari,shuuh hural hoishlono gesen oilgolt odoonoos baihgui shuu shuud yalin tulgaad tasal,daraagiihruugaa or,ulsin mungu tatvarin mungiig erh yambatai bayan tansag hulgaichuud yumnuudad tsag aldaj hii ureh yosgui shuu,uursduur ni shuuh hurlin mungiig tuluul,baruund tiim l baidag yum

103.212.117.44иргэн   • 2020, 7 сарын 2. 11 цаг 35 минут

Заа даа юу л болдог бол доо. энэ доллар. хунс гээд одоо ч хэцуу л болж эхэллээ дээ. Хурэлсух минь. Унэснтй хэдхэн том татвар тологч аж ахуй нэгжээ дайрч гутааж ажилласан шуу

124.158.107.69Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 24 минут

Дотоодынхоо бүтээгдэхүүнийг дотооддоо зарж байж яагаад ийм аймар үнэтэй байдаг юмбээ........ Төмс 1кг 2000 төгрөг энэ юу гэсэн үг вэ арайл хэтрэх юмаа

202.21.108.183Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 09 минут

өөрөө тариад идлдээ амаа ангайсан ангаахай минь, монголд юу бн газар л бн

103.212.117.44Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 14 минут

Орон сууцанд амьдардаг хумууст томс тарих газар огчих. тэгвэл очоод хэдэн томс булчихна л даа.

202.179.21.210Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 15 минут

Odoo ene ix xyrliin gishvvd nertei ylsiin yarij bgaa zviliig dee xelj baigaa vgiig dee . Iim l yadryy setgelgee bodoltoi yls ix xyrald orj irj syygaad syl vg chalchix uym daa vgvi ter adishaa gej gaaliin awilgach gej dyydyyldag noxor uy gene we ooroo awilgiin shorongoos yaj garsan uym odoo tegeed shydarga yos gej ichixgvi yngas alxax uym

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.