Орхон аймгийн "Медипас" эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Орхон аймгийн Эрүү мэндийн газраас "Медипас" эмнэлэгт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаатай холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийн ажиллаж байна. Тус мэдээлэл нь буруу ташаа бөгөөд өнөөдөр буюу 2020.07.02 өдрийн 14 цагаас хэвлэлийн бага хурал зарлаж бодит мэдээллийг хүргэх болно" хэмээлээ.
Харин УИХ-ын гишүүн, Орхон аймгийн Засаг дарга асан Д.Батлут "Медипас" эмнэлэгт Коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээдэлэлтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагууд 14:00 цагт хэвлэлийн хурал хийж албан ёсны мэдээлэл хийнэ. Иргэд та бүхнийг тайван байхыг уриалж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих