2020 оны 7-р сарын 3
8 цаг 30 минут

Н.Гантулга: 20 настайдаа “Голын цаана” шүлгээрээ би өөрийнхөө яруу найргийн мөн чанарыг тодорхойлсон

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт “Номын хавчуурга” утга зохиолын подкастынхаа тав дахь дугаарыг уншигч, сонсогч та бүхэнд толилуулж байна. Энэ удаагийн зочин “Болор цом”-ын эзэн яруу найрагч, сэтгүүлч  Норовын Гантулга.   Н.Гантулга ах намайг Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд 2004 онд элсэж ороход дөрөвдүгээр дамжааны оюутан байлаа.  Бүх л яруу найргийн наадамд түрүүлдэг, утга зохиолын хүрээнд аль хэдийнэ танил болчихсон байсан. “Голын цаана”, “Ижий минь байж” шүлгүүдийг нь уншиж, биширч явсан. Одоо ч гэсэн энэ хоёр шүлгийг нь Н.Гантулга гэдэг яруу найрагчийн нэрийн хуудас гэж бодож явдаг.

 

Тэрбээр 2013 онд “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...” гэдэг шүлгээрээ “Болор цом”-ын эзэн болж байсан түүхтэй.  Харин 2008 онд “Дотоод орон зайн урсгал” яруу найргийн номоо анх гаргасан. 2014 онд “Бөхөн шарын тэмдэглэл” хөрөг нийтлэлийн ном. 2017 онд “Сэтгэлгээний шилэн хананд”, “Голын цаана” гэсэн хоёр яруу найргийн ном гаргаж байсан юм. Харин энэ жил “Өндөр их Алтайн оргилоос”  хөрөг нийтлэл, аян замын туурвилаа уншигчдын хүртээл болгоод удаагүй байна. 

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулгын оролцсон подкастын онцлох ишлэлүүд

-Би алдар цуутай хүмүүсийг бичих гэж байгаадаа ч биш. Тэдний тухай бичиж өөрөө алдарших гээд байгаа ч юм биш шүү. Миний зүрхэнд хадгалаастай явдаг хүмүүсийнхээ тухай бичсэн юм.

 

-“Өндөр их Алтайн оргилоос” ном маань “Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ” гэдэг Эрдэнэ баавайн хөргөөр эхэлж байгаа. 

-Би долдугаар сарын 20-оос есдүгээр сарын 20-ны хооронд хоёр сарын хугацаанд л яруу найрагч байдаг юм. 2008 оноос хойш ийм хайчинд орчихоод байна.

 

-Би дунд сургуулиа төгсөөд оюутан болж байхдаа 280 шүлэг цээжээр мэддэг байсан. 

-2003 онд 20 настай байхдаа би “Голын цаана” шүлгээрээ яруу найргийнхаа мөн чанарыг тодорхойлсон юм болов уу даа гэж боддог.

 

-Гантулга өөрөө тамгаа дардаггүй, ард түмэн дардаг юм байна. Ард түмэн тамгаа “Голын цаана” гээд л дарчихаж байгаа байхгүй юу.

-П.Батхуяг ах “Дотоод орон зайн урсгал” номыг уншаад Н.Гантулгыг бодож байсан миний төсөөлөл алга урвуулах шиг өөрчлөгдлөө” гэж бичиж байсан.

 

-Хөдөө орон нутаг гээд олон газар очиход “Голын цаана” шүлгээ уншаач гэж хүсдэг. Маш олон хүлээн авалтад уригдаж очиж байлаа. Тэр болгонд хүмүүс “Ижий минь” гэдэг шүлгийг чинь уншуулах гэж таныг урьж байгаа шүү” хэлж байсан. Энэ хоёр шүлэг миний нэрийн хуудас.

 

-Үргэлжилсэн үг рүү орохоор би чадахгүй байх гэж бодоод байгаа. Одоо миний зүрх тэгж халирч байна. Цаашид яахыг мэдэхгүй байна.

 

 

 

 2013 онд "Болор цом" наадам түрүүлсэн шүлгийг нь хүргэж байна 

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө
өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн
энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан
хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт
нялх янзага шиг бохирон унадаг даа

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир
нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ
алсарч оддог

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг
цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр
судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь
ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

Яруу найрагч Н.Гантулгын нэрийн хуудас болсон "Голын цаана" 

Шаргал халиун буга урамдах нь сэтгэлд нэг л уйтай санагдаж

Шашир цацагтай тэнгэрийн хөшгийг ярья гэхэд голын цаана байна

Шаавай түргэн гүйдэлтэй салхи өвгөн зулайг нь илбэсэн

Шарга манхан уулсдаа намрын сардаа очъё гэхэд голын цаана байна

Дан тэрлэгтэй бүсгүй гэгээн мөрөөдлийг минь тунартал мишээхэд

Далд ертөнцийн цэцгийг тасдаж өгье гэтэл голын цаана байна

Хаа тэртээ дорно зүгээс давхисан бүгээн морьтой хүн

Хадган баринтагтай судар дэлгэж

Хөшөөтөд минь буусан ч голын цаана байна

Унахад минь тоссон газар шороо,

Арцын улаан хад

Уйлахад минь аргадсан эх дэлхийн наран, саран ч голын цаана байна

Улалзаж буй галын дөл бадарсан гүн харанхуй шөнөөр

Удган бөөгийн дуудлагыг чагнаж сууя гэхэд голын цаана байна

Сэтгэлээс минь мандсан нар сэтгэлд минь жаргадгийн учир

Сэвсгэр саарал үүлсийн чөлөөнд хүмүүс ирж буцдагийн учир

Энэ биенээс минь тасарсан бүхэн голын цаана байна

Энэ л бие рүү минь тэмүүлсэн болгон голын цаана байна

Багадаа дуудаж үсэг бүрийг нь цээжилсэн алтан хуудастай судар

Бараа нь үгүй аль хэдийнээ буцчихсан сахалтай буурал өвгөд голын цаана байна

Түүчээ тогоруудын цэн нулимсанд хулсан бийрээ дүрж

Түмэн оны заагт ганцхан шүлэг бичье гэхэд голын цаана байна

Хүмүүний амьдралын мөн чанар төрөх-үхэхийн саруул зам

 Хөл дор минь гишгэгдсэн өвсний зовлонтой дуу голын цаана байна

Голыг хэрхэн яаж гатлах цагаан бодол, гэрэлт зүүдэнд хөрвөөсөн

Голт эр чоно л харин голын наана байна

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.66.151Зочин   • 2020, 7 сарын 3. 12 цаг 42 минут

saihan podcast bna geshd

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.