Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Улмаар шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан.
Шүүгдэгч Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдаан өмнө нь 3 удаа хойшилсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин шинээр өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх үзэж, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан үргэлжилж байна.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Баян айлын эрх залууд хууль байдаг юм шүү гэдгийг ойлгуул.Их том байсан юмаа
Номтойбаяр битгий бууж өгөөрэй, өөрийнхөө зөв гэсэн бүхнийхээ төлөө тэмц, чамайг дэмжиж байгаа хүмүүс олон байгаа. Амжилт
pyaldaga sda ve chi muu bugs doloogchoo
hulgaich naraa demjeed tsatgalan ybj chadhuu
mash zob tor ymar baidgiig meder muu erhiin ***** ***** ulsaasaa bayn boltson luibarchin ger bul tsagaan subargiig tord og
Маш зөв.хуулиас гажсан хэнбэгуайд ч шүүх тэгш хандах зарчимтай.