Испанийн Ла лигийн 33 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Реал Мадрид" клуб "Хетафе"-г хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 74 оноотой болж, "Барса"-гаас 4 оноогоор илүү гараад байна. Үлдсэн 5 тоглолтоос дөрөвд нь хожиход түрүүлэх болзлоо хангана. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 79 дэх минутад Рамос торгуулийн цохилтоор оруулсан.
"Реал" ойрын дөрвөн тойрогт "Атлетик", "Алавес", "Гранада", "Вильярреал" клубүүдтэй тоглоно. Энэ дөрвөн багаас дөрвөн хожилтой гарч ирэх боломж байна. 38 дугаар тойрогт "Леганес"-ын талбайд зочилно, бас л хожиж болох баг. Тиймээс "Реал"-д энэ улиралд Ла лигт түрүүлэх боломж өндөр байна.
Сэтгэгдэл бичих