МЕТРО хот: Жолооч нар аа, голын усанд тээврийн хэрэгслээ бүү угаа

Гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо агаар салхинд гарч алжаалаа  тайлагсад Туул голын бүх л ай савыг эзэгнэн майхан, машинаа ярайтал зогсоосон дүр зургийг  олонтой харж байсан биз ээ.

Гэвч иргэд алжаал ядаргаагаа тайлаад буцхын оронд голын усанд машинаа бүтнээр нь оруулж зогсоочихоод,  үр хүүхэд, найз нөхдөөрөө нийлээд  угааж гарцгаадаг.  Саяхан экологийн цагдаагийн албаныхан Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх  Туул, Сэлбэ, Улиастайн гол орчимд хяналт, шалгалтаар ажиллахад голын эрэг буюу усны сан бүхий газарт иргэд тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулж байгаа 15 зөрчлийг таслан зогсоосноо мэдээлсэн билээ. Иргэдийг голын усанд машинаа угаахыг нь зогсоохын тулд торгууль, зөрчлийн арга хэмжээ авахаар болсон ч энэ үйлдэл давтагдсаар л байна.

Хүн бүр гол дотор машинаа угааж зогсох хэн нэгэнтэй таарсан байдаг. Гэвч бид тэднийг хараад л өнгөрдөг. Хэн нэгний хэрэгт хошуу дүрээд яахав гэдэг нь монголчуудын гэм биш, зан. Учир нь нийтээрээ хүлцэнгүй, хэтэрхий амин хувиа хичээсэн улс юм. “Би л машинаа голын усанд оруулж угаагаагүй бол болоо шүү дээ” гэх хандлага бидний дунд давамгайлдаг байх.  Голын наад талын эрэг дээр хүүхдүүдтэйгээ налайж суухад голын цаахна талд хэн нэгэн машинаа угааж л байна. Тэнд явж очоод эсвэл холоос ч гэсэн “Энд машинаа угааж болохгүй” гээд хэлчихдэг хүнтэй таарч байсан уу. Үгүй л болов уу.  Нийтээрээ бурууг дүлий мэт дуугуй өнгөрөөхийн оронд буруу үйлдлийн жигшиж, засаж залруулахыг хичээдэг байх хэрэгтэй. Энэ нь соёлт иргэний үүрэг мөн билээ. 

Голын усанд машинаа угааж хог хаях нь голын ай савыг бохирдуулах гол хүчин зүйл болдог. Хэдийгээр манайд голын усыг шууд цэвэршүүлэн хэрэглэх технологи нэвтрээгүй байгаа ч гэсэн нэг ундаргаас эх аван урсдаг голын уснаас маш олон ан амьтан ундаасдаг. Тээврийн хэрэгслийг голын усанд угаах үед техникийн тос, масло, бинзен шатахуун усанд  алдагдаж гол мөрний ай савыг бохирдуулах өндөр эрсдэлтэй шүү дээ.

Тиймээс нийт жолоочид, амрагчид минь үүнийг тунгаан аль болох машинаа голын эргээс хол байрлуулах хэрэгтэй. Хамгийн чухал нь голын усанд машин угаахгүй байх нь эх орныхоо чандмань эрдэнэ усыг хайрлан хамгаалахад оруулах том хувь нэмэр юм шүү.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.177Zochin   • 2020, 7 сарын 20. 10 цаг 36 минут

Hotod l tamhiaa tataad heneggui l yavaad bn orkuud ter tegeed hamgiin muu tamhia zavaan vnertei nus zeree hayna

202.179.21.206Зочин   • 2020, 7 сарын 6. 20 цаг 01 минут

машинаа угааж болно шүү дээ.Гол нь хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй б.Чадалтай нэг нь машинаа голд сайн угаачихаад 700 наад мянгаар торгуулиа өгөөд бж болно шүү дээ.гол нь хуулиа хэрэгжүүл

66.181.161.70Зочин   • 2020, 7 сарын 6. 11 цаг 13 минут

Энэ оркуудад пулeмёт надо

66.181.161.70Зочин   • 2020, 7 сарын 6. 11 цаг 08 минут

Энэ ордуудад яаж ойлгуулах вэ яасан хэцүү юм бэ оркууд ухамсраараа хөдөөнөө байл даа

202.131.234.194Зочин   • 2020, 7 сарын 6. 9 цаг 19 минут

Маш өндөр дүнгээр торго экологийн цагдаа ажлаа хий

202.21.108.183Зочин   • 2020, 7 сарын 6. 9 цаг 19 минут

Угаасаа улс түмэн, үр хойч, өөр бусдыг боддоггүй мунхагуудыг үхээд байл гэдэг шүү дээ онгод дээдсүүд

202.126.92.98Зочин   • 2020, 7 сарын 6. 9 цаг 08 минут

Голын эргээс жаахан зайтай машинаа угаахаас залхуурч байж цэвэрхэн машинтай явах дуртай ёстой өөдгүй сданууд юм даа. Ийм ухамсар дорой новшнууд бүгдээрээ үхвэл таарна шд

64.119.20.218Зочин   • 2020, 7 сарын 6. 10 цаг 14 минут

Buudchih heregtei

Шинэ мэдээ

Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.