Байр суурь: ЭЕШ 2020-ын дүн шалгуулагч болон эцэг эхчүүдэд эргэлзээ төрүүлж байна

Боловсролын Үнэлгээний төвөөс  энэ жилийн шалгалтын сэдвийн блюпринтүүдийг гарган албан ёсны сайтдаа тавьж чиглэл өгсөнөөр сурагчид ЭЕШ-даа бэлдсэн аж. Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх шалгуулагч болон эцэг, эхийн байр суурийг тодруулсан юм. Бид тэдний мэдээллийг хүндэтгэн нэрийг нь нууцалсан болно.

Шалгуулагч:

-Бидэнд Blueprint-н дагуу ЭЕШ ирнэ гэж цаанаас нь мэдээлэл өгсөн. Гэтэл алгебр, огторгуйн геометр, тригонометр магадлал зэргээс дээд тал нь 1-2 бодлогууд орж ирсэн. Тэгээд блюпринтний дагуу бэлдсэнээс болж мартсан байсан амархан сэдэв дээрээ ч алдсан. Мөн харандааны чанар маш муу байсан. Би л хувьдаа харандаанаас болж хариугаа будах хугацаанаасаа хангалттай 40 минут алдсан. Нэг ангид 2-5 үзүүрлэгч байсан бөгөөд харандааны үзүүр ч амархан хугарч байсан. Тэгээд зарим харандаа нь бүдэг зарим нь үйрдэг. Бүрэн будахаар илүү гарах гээд үгүй бол дутах гээд хэцүү байсан. Иймд гараар тооллого явуулвал өөр үр дүн гарна гэж бодож байгаа. Эхний зөрчил ч яахав одоо шийдэгдэхээсээ өнгөрсөн. Харин хоёр дахь зөрчилд гараар тоолбол арай өөр үр дүнтэй байна байх. Энэ жилийнх ч яахав ингээд л өнгөрдөг юм байж. Харин ирэх жилээсээ гараар тооцдог болоод гайгүй харандаа өгчихдөг болчихоосой. Яахав би өөрөө аль ч их сургуульд орчихоор дүн авсан л даа. Гэхдээ л шударга бус байсантай бол санал нийлж байгаа.

Шалгуулагч:

-Бид шалгалтын анги руу ороход хянагч багш нар биечлэн шалгалт хийсэн. Тэгсэн мөртлөө хүүхдүүд гар утас авч орсон гэсэн мэдээлэл гарсныг гайхаж байна. Ийм шударга бус байж болно гэж үү. Цахимаар санал бодлоо илэрхийлсээр л байгаа. Хүүхдүүд бослого гаргая ч гэж ярьж байна. гэхдээ бид нарыг хүүхэд гээд тоохгүй байх л даа. Шалгалтын нэгдүгээр хэсэгт бодолт шаардагдах маш их бодлого орж ирсэн. Бараг хоёрдугаар хэсгийн даалгавартай дүйцэхүйц. Гэхдээ бодож чадахгүй гэхээсээ илүүтэй хугацаа шаардсан даалгаврууд их орж ирсэн гэж хэлж болно. Энэ жил цар тахлаас болоод хичээлээ бид бүрэн ч эзэмшиж чадаагүй. Гэтэл блюпринтийг харахад, сэдэв гайгүй орж ирэх юм шиг санагдаж байсан ч яг шалгалт дээр хүндэрч орж ирсэн байсанд гайхсан.

Эцэг эхийн байр суурь:

“Харандаа, баллуур, сэдэв зохиолт гээд л зөрчил их байна. Математикийн сэдэв гэхэд гүнзгий, төвшинд ирсэн гэсэн. Сэдэв хүнд байсан учраас улс орон даяараа дүн хангалтгүй авчээ. Нэгтгэлээс тэгж харагдлаа. Хүүхэд маань ч ийм л зүйл хэлж байна. Мөн шалгалтын хариултыг уншиж байгаа машинд бас учир байна. Бүдэг ба давхарлаж зурсаныг уншдаггүй гээд байна. Олигтой тод сайн гардаг харандаа өгсөн бол хохирохгүй. Өнөөдөр хүү маань физикийн хичээлийн шалгалтаа өгсөн. Хоёр харандаа солиод үзүүрлээд, хугараад муу гарсан гэнэ. Бүгдийг хийсэн. Чаддаг юм нь ирсэн. Өндөр оноо авах байсныг доош нь татлаа. Би гомдолтой. 800 авчихана гэж хүү бид 2 бардам байсан. Харандаа л гай боллоо эсвэл тэр машиндаа байгааг хэлж мэдэхгүй юм. Олон мянган хүүхдийн амьдрал шүү дээ. Тэр шалгалтын дэвтрийг нь өгөөгүйд бас бухимдалтай байна. Гарч ирээд хүүхэд чинь ядаж алдаагаа засна даа.

М.Болдсайхан: Шалгуулагч гутландаа гар утас нууж орсон асуудал гарсан

Энэ жил 30 900 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Цахим сүлжээнд элсэлтийн шалгалтын хариуд эргэлзсэн шалгуулагч болон эцэг эхчүүд байр сууриа илэрхийлж байгаатай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

-Цахим сүлжээнд элсэлтийн шалгалтын сэдэв агуулга, зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг ихээр тавьж, шалгуулагсад болон эцэг, эхчүүд бухимдлаа илэрхийлж байна. Энэ талаар танайхаас ямар байр суурьтай байна вэ?

-Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүтэц зохион байгуулалтад  сэтгэл хангалуун байгаа хүүхдүүд их байна. Гэтэл нөгөө талд өөрийн өндөр оноо авч чадаагүй нөхцөлийнхөө бурууг бусдаас хайж байгаа хүүхдүүд ч байна. Шууд дамжуулалтаар хүүхдүүд шалгалтын материалыг нь хэрхэн засаж байгааг харах боломж шинээр гарсан. Гэтэл давуу талыг нь олж хараагүй мөртлөө хэтэрхий туйлшрах хандлага гарсаар л байна. Өмнөх жилүүдэд зөвхөн шалгуулагч дүн оноогоо хянах боломжтой байсан бол энэ жилийн хувьд шалгуулагч, эцэг, эх, багш болон сэтгүүлзүйн салбар ч хянах боломжтой болсон байна шүү дээ.

-Математикийн хичээлийн шалгалтын сэдэв, агуулга маш хүнд, БҮТ гаргасан блюпринтээ барьсангүй гэсэн мэдээлэл байна?

-Математикийн хичээлийн агуулга зохих төвшинд ирсэн гэдгийг математикийн багш нарын группээр мэдээлсэн. Математикийн шалгалтын даалгаврууд нь чадвартай, чадлаа дайчилсан хүүхэд шууд л бодчих хэмжээний. Харин чадвар сул байгаа хүүхдүүдэд нэлээд ур чадвар шаардсан, хүнд санагдсан байж болох талтай. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг эрэмбэлүүлэх, уралдуулахад тохирсон даалгавар гэсэн үг. Эдгээр даалгавар дотор хүүхдүүдийн судлаагүй агуулга байхгүй. Бүгд судалсан агуулгаар тестүүд боловсруулагдсан байгаа. Яг үнэндээ өнгөрсөн хоёрдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд шалгалтад бэлдэх хангалттай хугацаа байсан. Бүхий л гарын авлага материалыг боловсролын үнэлгээний төвөөс мэйл болон хэвлэмэл байдлаар тараагдсан.

-Гар утас, тооны машин авч орсон асуудал гарсан талаар цахим сүлжээнд хүүхдүүд мэдээлсэн. Үнэхээр ийм асуудал гарсан уу, металл илрүүлэгчээр хүүхдүүдэд шалгалт хийсэн мөртлөө яагаад анги танхимд орсон хойно нь гар утас илэрсэн юм бэ, тухайн хүүхдүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Гар утас авч орсон гэх хоёр хүүхдийн асуудал гарсан. Тухайн хүүхдүүдэд элсэлтийн шалгалтын журмын дагуу шалгалтын дүн оноог нь хүчингүй болгох юм. Уг нь металь шалгагчаар болон биечлэн  шалгаж оруулсан. Гэтэл биед нь үзлэг хийхэд илрээгүй мөртлөө  хүүхдүүд гутал дотроо утас нууж орсон байсан.

-Шалгалтын дэвтрийг хурааж авсан гэсэн. Өмнө жилүүдэд хүүхдүүд шалгалтын дэвтрээ авч, бодолт тестүүдээ тулгах боломжтой байдаг байсан. Яагаад шалгуулагчдын шалгалтын дэвтрийг хурааж авсан юм бэ?

-Өнгөрсөн 2018 оноос ЭЕШ нь өөрөө улсын нууцын зэрэгт хамаарахаар орсон учраас бодолт хийсэн дэвтрийг хурааж авсан. Түүнээс өмнө жилүүдэд хүүхдэд бодолт хийсэн дэвтрийг нь өгдөг байсан. Хоёрдугаарт дэвтрийг өгсөн тохиолдолд гардаг нэг сөрөг үр дагавар нь хүүхдүүд дэвтрийнхээ зургийг авч цахим сүлжээнд байршуулдаг. Ингэснээр буцаад нийгэмд шалгалтын материал задарсан гэх ташаа мэдээллийг төрүүлдэг. Энэ нь олон нийтийн дунд уур бухимдлыг ихээр үүсгэдэг. Ер нь гадаадын аль ч улс оронд шалгалтын материалыг хурааж авдаг жишиг бий.  

-Шалгуулагч хүүхдүүд БҮТ-ээс өгсөн харандаа маш муу, хугарч унасан. Түүнээс болж шалгалт өгөх хугацаагаа алдлаа гэсэн байна?

-Шалгалтын бүх байруудад хүүхдийн тоогоор харандааг хүргүүлсэн.  Энэ жилийн хувьд 100 мянга орчим харандааг хэрэгтэй болно. Өнгөрсөн жил шалгалтад хэрэглүүлсэн харандааг ч ашигласан. Гэхдээ шалгуулагчдаас хамаарсан зүйл ч бий. Манай шалгуулагчид анги танхимд орж шалгалт өгөхдөө хүүхдийн тоогоор өгч явуулсан харандааг хугалж авч явах, хаях, бусдыгаа бодохгүй байгаа нь харагддаг.

-Шалгалтын материалыг унших машинд алдаа гараагүй гэдгийг тогтоох боломжтой юу, машинтай холбоотой өргөдөл гомдол ихээр ирвэл гараар засах нөхцөл бүрдэх үү?

-Шалгалтын хариуг уншиж байгаа машин өөрөө АНУ-д үйлдвэрлэгдсэн. Минутад 2800 хуудас материалыг унших чадалтай. Зөвхөн харандаагаар тэмдэглэсэн тэмдэглэгээг уншдаг. Харандаагаар тэмдэглэгээ хийлгүүлж байгаа нь нэг талаараа шалгуулагч буруу тэмдэглэгээг засаж, оноогоо ахиулах ач холбогдолтой боломж. Машин нь олон улсын стандартын газраас нь зөвшөөрөгдсөн, эрх бүхий гэсэн үг. Машин хүүхдүүдийн тэмдэглэгээг уншихгүй байна гэсэн ойлголт байхгүй. Хүүхэд ямар тэмдэглэгээ хийнэ түүнийг нь л уншина гэсэн үг.

Шалгуулагч болон тэдний эцэг эхийн эргэлзээтэй асуултад хариулт өгөх мөн асуудлыг тэнцвэртэй хүргэх үүднээс бид хоёр талын байр суурийг хүргэлээ. Маргаашаас хүүхдүүд өөрийн оноонд тохирсон их дээд сургуульд хуваариа сонгох хариуцлагатай өдрүүд болох юм. 

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.206Иргэн   • 2020, 7 сарын 11. 1 цаг 01 минут

Бэлэнчлээгүй юмаа. Ямарч харандаа оруулахгүй гээд цаанаасаа өгсөн юм. Мөнгөө нэмээд ч болтугай гайгүй харандаа бэлдчихгүй дээ. Бодлогын хувьд хүндэвтэр байх нь зөв байхаа. Олон хүүхдийг эрэмлэх учир хөнгөн бол бүгд л өндөр оноотой болж, эрэмбэлэхэд боломжгүй байх. БҮТ-ийхөнд зүгээр л сэтгэлтэй хүн байдаггүй юм байнаа.

103.26.194.26Зочин   • 2020, 7 сарын 10. 11 цаг 13 минут

ОДОО бүх юм ийм байх болно . Сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй . Өөрсдөө сонгосон биз дээ . 100 төгрөгөө дууссан уу !!!

192.82.71.194Зочин   • 2020, 7 сарын 7. 20 цаг 28 минут

Босго оноо өндөр байна аа Яаралтай эргэж хармаар байна аа

192.82.71.194Зочин   • 2020, 7 сарын 7. 20 цаг 27 минут

Монгол хэл босго оноо нь 350 энэ тэр байвал зүгээр бхо

192.82.71.194Зочин   • 2020, 7 сарын 7. 20 цаг 25 минут

Хагас жил орчим хичээл ороогүй Босго оноо хэт өндөр байна аа Өмнө жилүүдийнх шиг 400 баймаар байна босго оноо

122.201.22.170Зочин   • 2020, 7 сарын 7. 16 цаг 32 минут

Харандаагаа өөрсдөө бэлдээд орж болдоггүй юмуу бид ямар нийгэм бүтээгээд байнаа. Алдаагаа өөрсдөөсөө хайгаачээ.Энэ юм бүр дээр алдаагаа өөрөөсөө биш хүнээс хайх үзэгдэл хэтэрлээ. Больж үз.Элсэлтийн Ерөнхий шалгалт бол сурагчийн багшийн эцэг эхийн бүтэн 12 жилийн сурсан зүйлийг шалгадаг гэж ойлгодог.Хичээлээ хийдэг хүүхдэд бол боломжийн л харагдсан.

150.129.141.207зочин   • 2020, 7 сарын 7. 9 цаг 23 минут

Унасан бөхөд шалтаг мундахгүй. Тэр харандааг нь хэдэн багш нарт өгөөд хэрэглүүлж туршаад үзэхийг зурагтаар харуулах хэрэгтэй байна. Бэлэнчилсэн залхуу хүүхдүүд бий болж дээ. Энгийн хялбар математикийн бодлогоо бодож чадахгүй мартаж зөвхөн шалгалтад бэлтгэх бэлэн сэдвээр бэлддэг болж дээ.

66.181.184.179А   • 2020, 7 сарын 6. 22 цаг 02 минут

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг юм болж байна даа. Муу дүнд хүүхэд, багш биш хараандаа буруутай болж байх шив дээ

202.131.243.186Зочин   • 2020, 7 сарын 6. 14 цаг 48 минут

Харандаа бол арай арай. 0,5-ийн зөөлөн балтай арай үнэтэйхэн харандаа шахаад арай илүү мөнгө унагаахаа ч мэдэхгүй. МАН-хан ер нь юу ч хийж чадахгүй. шахаа ч хийж чадахгүй

150.129.141.206Иргэн   • 2020, 7 сарын 6. 13 цаг 52 минут

Дэндүү бүдүүлэг. Өгсөн харандааг нь хараарай. Гунигтай. Олон хүүхэд хэлнэ дээ.

103.80.210.183   • 2020, 7 сарын 6. 13 цаг 17 минут

МҮҮН яам яавч олигтой ажил явуулахаа байсны гай гарч ирлээ. м

66.181.171.35Зочин   • 2020, 7 сарын 6. 12 цаг 25 минут

хүүхдүүдийн харандааь баллуурийг храаж авсан мөртөө өгсөн харандаа нь чанар муутай маш их цаг адахад хүргэсэн. хүүхүүдийн цагийг хурааж авсан гэхдээ танхимд цаг байгаагүй энэ нь цагаа тооцоолж бичих боломж олгоогүй

203.217.139.240зочин   • 2020, 7 сарын 6. 11 цаг 44 минут

"Унасан бөхөд шалтаг мундахгүй" гэж...

202.9.46.229Зочин   • 2020, 7 сарын 6. 11 цаг 40 минут

Ooriinhoo avchirsan chanartai harandaa uzuurlegch balluuraa uudend huraalgaad ortol ogson harandaa uzuurlegch balluur n unen chanargui. Nogoo harandaa n dotroo hugarhai joohon uzuurleel hugraal barag bi harandaataigaa 30n minute notsoldson bh shuu. Deerees n hed davharlaj budaad toforj ogohgui unen hetsuu bsn.

192.82.75.129dabaa   • 2020, 7 сарын 6. 11 цаг 30 минут

Er ni snudarga zohion baiguulah talaar ontsgoi anhaarah heregtei, zondoo l zorcnil bna, snalgagcn bagsn nariin asuudliig anhaarahaas gadna test bolobsruulj bui humuusiin tunsning anhaarmaar bna, snineleg baidlaar anhaarah heregtei, neg udaagiin snalgaltaar arisaa hamgaalahaas iluu ug cnanart ni anhaarmaar bna

202.9.40.191Зочин   • 2020, 7 сарын 6. 11 цаг 17 минут

Томчуул нь оймсондоо янз бүрийн юм нуугаад ил болоод хүүхдүүд даган дуурайжээ. Ийм л нийгэмд байгаа шүү дээ.

103.14.38.132зочин   • 2020, 7 сарын 6. 10 цаг 22 минут

шалгалтын материалыг нь буцааж өгч болдоггүй юм уу.

103.14.38.132зочин   • 2020, 7 сарын 6. 10 цаг 20 минут

энэ жилийн шалгаруулалт маш замбараагүй болсон 2-3 хүүхдийн дунд үзүүрлэгч өгч байгаа нь арай ч дэ ядахнаа өөрсдийг нь үзүүлэгч авч орохийг зөвшөөрөхгүй тэгээд ашиглаж байгаа харандаа нь шаардлага хангахгүй хамгийн муу харандаа авч хүүхдүүдэд тарааж өгсөн байна лэ. Ийм юм зохион байгуулж болохгүй биздээ. Хүүхдүүдийн хийсэн шалгалтын ажлаа янз янз хийсэн байх гэхдээ харандаа үзүүрлэгчээр нь хангах ёстой биз дээ. Гомдолтой байна

66.181.184.120Зочин   • 2020, 7 сарын 6. 10 цаг 13 минут

ЯГ СОНГУУЛЬ ШИГ БОЛЖ5Э .

66.181.168.131   • 2020, 7 сарын 6. 10 цаг 07 минут

Mongold yer ni ih surguuli gej baidiim uu,bugdiig ni zeregii ni buuruulj college bolgo

66.181.165.91Зочин   • 2020, 7 сарын 6. 8 цаг 51 минут

Энэ жилийн шалгаруулалт маш их замбараагүй болсон байна лээ хүүхдүүд гар утсаар материалын зургаа аваад хэдэн тийшээ явуулаад л байхад хянаад сууж байгаа мануухай нь юу мэдээгүй дүр эсгээд л суугаад байсан гэсэн.Элсэлтийн шалгалт юм уу хяналтын ажил хийж байгаа анги юм уу хаашаа юм бүү мэд

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.