2020 оны 7-р сарын 7
8 цаг 00 минут

Монгол хүн та яг одоо масктай байна уу

Монголчууд бид үнэхээр азтай. Дэлхий дахинаа тархсан аймшигт цар тахлыг дотооддоо алдаагүй цор ганц улс болчихоод байна. Гэвч энэ бүхэн цар тахлын эсрэг эрүүл мэнд, онцгой гэх мэт маш олон байгууллагын олон зуун ажилтны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, сэрэмж болгоомжийн үр дүн гэдгийг та бид ухаармаар байна. Монгол хүн коронавирус тусахгүй гэсэн муйхар бодлоосоо эрх биш салсан гэж найдна. 

Монголын хууль гурав хоног гэдэгтэй адил анх Франц иргэн коронавирусээр өвчилсөн нь нотлогдох үед бид хөл хорионы дэглэмээ яаж сахиж, ямар их айдастай байснаа одоо санаж байна уу. Гэтэл одоо дотооддоо алдаагүй ч гэсэн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 220 халдвар манай улсад бүртгэгдэж, халдвар тархах магадлал нэмэгдсээр байхад бид яаж байна. Халууцаад байна гэх шалтгаанаар маск зүүхээ больж эхлэв. Эмч нар эдгээчихээд байгаа гээд коронавирусийг тоож ч үзэхээ болив. Өглөө бүр хэдэн мянгаараа хүлээн байж сонсдог байсан ЭМЯ-ны мэдээллийг ч сонсохоо болив. 

Дотоодын зах зээлүүд нээгдэж эхэлсэнтэй холбоотойгоор назгайрал хэрээс хэтрэв. Сонгуулиа ч хийчихлээ. Наадмаа ч хийхээр болчихлоо. Тэврэлдэж, үнсэлцэх бүр энүүхэнд олов. Бид энд ингэж жаргаж байхад дэлхийд юу болж байна гээч. 

Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  11.5 сая хүн өвчилж, 536 мянган хүн нас барав. 24 цагийн дотор 165 мянган хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа. 24 цагийн хугацаанд АНУ 52, Бразилд 26, Энэтхэгт 23 мянган хүн шинээр халдвар авчээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 6736 хүн шинээр халдвар авч, 134 хүн нас барлаа. Нийт 536 мянган хүн нас барсан гээд бод доо. Ямар аймшигтай тоо вэ. Сошиал орчинд нүд хальтрам, элэг эмтрэм бичлэг, зураг хөвөрч байгааг харж байна уу. Эмнэлгийн коридороор дүүргэн хар гялгар уутанд хийж битүүмжилсэн цогцос хөглөрөөстэй.

Коронавирусын тахлын үед задгайрч дэглэмээ сулруулсан Казахстан хэдхэн хоногийн дотор жинхэнэ аймшигт нэрвэгджээ. Казахстанд нэг өдрийн дотор 1400 тохиолдол бүртгэгдэж, коронавирусын халдвар авсан хүний тоо 47 мянгыг давжээ. Олон хүн нас барж байна. Ард түмэн нь үнэxээр цөxөрч байна гэнэ. Тестлэx тест байxгүй, эмнэлэгт нь ор, аптект нь эм байxгүй, парацетомол ч олоxод xэцүү. Мооргууд нь ачааллаа дийлэxгүй аймшгийн дүр зураг тэнд байна гэнэ.

Монголчууд бид хэдүүлээ билээ. Бид хэнэггүйтэж, сэрэмж алдаж энэ муухай халдвар дотоодод маань тархвал юу болох бол. Төсөөлөхөд ч бэрх байна. Муу амлаж байгаа юм биш. Гэхдээ энэ аюулт цар тахлын эсрэг эм, вакцин гараагүй тохиолдолд хэзээ нэг цагт энэ өвчин манай улсын дотоодод алдагдана шүү гэдгийг ЭМЯ-ны мэдээллийн үеэр эмч мэргэжилтнүүд хэлсээр байгаа.

Үүнийг уншаад сууж байгаа монгол хүн та яг одоо масктай байна уу. Гараа ариутгасан уу. Гараа тогтмол угааж, гадуур сэлгүүцэхээ багасгасан уу. Цаг яагаа ч үгүй байна. Бид байтугай өндөр хөгжилтэй Солонгос, Америк, Орос, Хятад гэx мэт улсууд тахлын эсрэг яаж ч тэмцээд дийлэхгүй байгааг та бид бэлхнээ харж байна. Тиймээс таны хэнэггүйтэл улс орны, гуравхан сая ард түмний аюулгүй байдалд заналхийлж буйг ямагт санаж маскаа тогтмол зүүж, гараа тогтмол угаана уу.  

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.214Зочин   • 2020, 7 сарын 7. 16 цаг 35 минут

Masktai hun gaduur howor bna shu

202.126.90.148Зочин   • 2020, 7 сарын 7. 14 цаг 02 минут

Olon yarinaa ulig bolnoo geed ertnii ug baih shig

43.242.242.42монгол   • 2020, 7 сарын 7. 11 цаг 31 минут

битгий сүржигнээд бай одоо улиг болсон ЭМЯ ны мэдээнээс залхаж байна шүү

103.26.193.38зочин   • 2020, 7 сарын 7. 10 цаг 46 минут

хулгайгаар зураг авч бичлэг хийдэг байдлыг маш хурдан таслан зогсоохгүй бол ямар их хор үр дагавартайг ойлгохгүй бна хулгайгаар зураг авч бичлэг хийж ашиг олж амь зогоодог хүмүүсийг хуулиар мэдрүүлэх хэрэгтэй

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 7. 10 цаг 37 минут

TIIM OLON DOLOIN YAAM MAAM HEREGGUI SHUU ,YAMAR 500 SAYA HUNTEI ULS BISH,TSOMHON CHADALTAI BURELDEHUUNTEI HOROO HESEG TANHIM BAIGUULLAGA AJIL SUDALGAANI INSTITUTS BAIH HEREGTEI

66.181.188.245Зочин   • 2020, 7 сарын 7. 10 цаг 36 минут

Хуцаад бай .

202.21.108.18Zochin   • 2020, 7 сарын 7. 10 цаг 17 минут

Maskaa zuuj tenehee bagasgamaar bnaa uneniig bichjee

202.21.113.238Зочин   • 2020, 7 сарын 7. 9 цаг 30 минут

маскаа зүүцгээ л дээ.

203.91.115.55Зочин   • 2020, 7 сарын 7. 9 цаг 02 минут

Маскыг бол зүүж хэвшиж байна аа. Харин манайхан гадуур их задгай болжээ. Намайг маск зүүх тун дургүй байх үед буюу 4 сарын өмнө гудманд яваа 100 хүнээр бодоход дунджаар 70 хувь нь масктай байсан бол одоо бараг эсрэгээрээ болчихжээ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.