2020 оны 6-р сарын 23
8 цаг 10 минут

Удаан хүлээсэн хувьцааны ногдол ашгийг сонгуулийн дараа шилжүүлнэ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд "Эрдэнэс тавантолгой" компаниас хэвлэлийн хурал зарлаж, 1072 ширхэг хувьцаатай иргэдэд 96 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилна хэмээн мэдэгдсэн байдаг. Үүнээс хойш  иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хүлээж, чих тавьсаар өдөр хоногийг өнгөрүүлж байна.

Иргэд уг нь тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 1072 хувьцааны ногдол ашиг дансанд нь орж эхэлнэ хэмээн бодож байсан. Гэвч энэ нь ташаа ойлголт болохыг тавдугаар сарын 11-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлсэн.

Тэрбээр "“Тавдугаар сарын 1-нээс хойш ногдол ашиг өгөх ажлыг зохион байгуулна хэмээх Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Түүнээс биш тавдугаар сарын 1-нд ногдол ашгийг бүх хүний дансанд шилжүүлнэ гэж  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас албан ёсоор мэдэгдээгүй. Одоогийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн ч 425 мянган иргэн л банкны дансаа баталгаажуулсан байна. Бүртгэлийн асуудалгүй иргэдийн ногдол ашгийг өмнөх долоо хоногт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-ийн дансанд шилжүүлсэн" хэмээн мэдэгдэж байсан юм. 

Түүнээс хойш дахин сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хувьцааны ногдол ашгийн сураг гарсангүй. Тиймээс бид энэ талаар "Эрдэнэс тавантолгой" компанийн “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос тодруулахад, " Хувьцааны ногдол ашиг шилжүүлэх асуудлыг одоо бид мэдэхгүй. Эхний ээлжийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү манайхаас шилжүүлсэн. Иргэдийн данс руу хэзээ шилжүүлэхийг Сангийн яам, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв мэднэ. Манайх хуулиараа гэрээнийхээ дагуу ногдол ашгаа шилжүүлчихсэн. Одоо иргэдийн данс руу шилжүүлэх ажиллагаа үлдсэн гэсэн үг. Энэ асуудлыг сонгуулийн дараа шийдэх юм шиг байна билээ. Одоо хоёр гурав хоноод сонгууль болох гэж байгаа учраас иргэдийн данс руу шилжүүлж амжихгүй байх” гэв.

Харин Сангийн яамнаас энэ талаар тодруулахад “Хувьцааны ногдол ашиг хуваарилах, иргэдийн данс руу шилжүүлэх асуудлыг Сангийн яам мэдэхгүй. “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компани өөрсдийн дүрмийн дагуу мөнгө төгрөгөө зохицуулах ёстой. Сангийн яамтай харьцах ёсгүй. Өөрсдийнхөө дүрмээр зохицуулж, иргэдийн данс руу хуваарилна” гэх мэдээлэл өглөө. Түүнчлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн холбогдох дугаарууд руу холбогдож тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.

Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ ажилд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас гадна Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, арилжааны банк, НӨАТ систем, Улсын бүртгэл гэх мэт байгууллагуудтай хамтран иргэн бүрийн мэдээллийг нягталж хянаж буй. Мөн банкинд данстай эсэхийг нь шүүх, тухайн данс нь е-баримт дээр байгаа эсэхийг хянах, нэрсийг нь шивээд арилжааны банкууд руу, банк нь Монголбанк руу, Монголбанк эргүүлээд Төрийн сан руу явуулах зэрэг олон ажил шат дараатайгаар хийгдэж байгааг дуулгаж байсан. Энэ болгоныг цэгцлэх ажлыг холбогдох байгууллагууд хийж байгааг ойлгоорой гэсэн. Гэхдээ арай л удаан хүлээлгээд байна уу даа.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.