2020 оны 7-р сарын 8
8 цаг 20 минут

М.Чингисхаан: "Газардахад" сайхан байна

Чингисхаан нэрээр сошиалд олноо танигдсан залуу бол М.Баасанжаргал. Тэрбээр 2018 онд УБЕГ-т албан ёсоор нэрээ солиулах өргөдөл гаргаж, Чингисхаан нэртэй болжээ.

М.Чингисхаан 2017 оноос эхлэн гэрээсээ явж, гурван жил орчим бадарчлан амьдрахдаа юуг ойлгож мэдэрсэн, “тэнгэрт нисэж байснаа одоо газарт бууж”, хүн болж амьдрахаар шийдсэн талаараа ярилаа. Түүний дотоод ертөнц, юу бодож сэтгэж, юунд зорьж яваа талаар ярилцсанаа хүргэж байна.

-Таны нэрний талаар яриагаа эхэлье. Яагаад Чингисхаан болов. Зүгээр л олонд танигдах гэсэн PR байсан юм уу?

-Би тайз, дэлгэцийн жүжигчин, найруулагч мэргэжилтэй. 2015 онд “Монгол гэр ухаан” төсөл хэрэгжүүлж явж байлаа. Тэгээд гол нь хийж байгаа үйл хэргээрээ олонд танигдах гэж нэлээд үзсэн л дээ. Гэвч үйл хэрэг маань өөрөө танигдаагүй. Бор зүрхээрээ явж байгаа надад  танигдах тийм боломж олдохгүй байсан.  Тиймээ с түүх, соёлоо, тэр дундаа  Чингисхаан гэдэг нэрийг судалж үзэхэд, энэ нь цол хэргэмийн нэр байсан. Энэ нэрийг архины шинээс авахуулаад ашиглаж байсан. Цаашлаад Өвөрмонголчууд, урд хятадууд Чингис хаан тухай кино хийж байсан. Янз бүрийн бүтээн байгуулалтууд хийж байна. Нэг өдөр Чингисхаан Хятадынх байсан гээд хэлээд гараад ирэхэд манай монголчууд амаа барина шүү дээ.

Морин хуур хятадынх гээд өмнө нь бөөн юм болж байсан шүү дээ. Тиймээс бид өөрсдийн өв соёл, түүх язгуураа хадгалж, үр хойчдоо өвлүүлэх цаг нь болсон. Ялангуяа залуучууд бид энэ үүргийг хүлээсэн. Тиймээс залуучууддаа дохио, сэрүүлэг болох гэж өөрийнхөө нэр алдарыг Чингисхаан гэж нэрлэсэн. Албан ёсоор Иргэний бүртгэл мэдээллийн төвд иргэний үнэмлэх, гадаад пасспорт гээд бүх бичиг баримтаа Чингихаан нэртэй болгож солиулсан. Бид өнгөрсөн түүхээрээ бахархаж, цээжээ дэлдэхийн оронд бид 21-р зуунд өөрсдөө Чингисхаан болж дараагийн түүхийг шинээр бүтээх боломж байгаа шүү гэдгийг залуучуудад өөрийнхөө биеэр таниулж хүргэх гол зорилго байсан.

-Чингисхаан байна гэд сошиалаар гараад ирэхэд чинь энэ хүн ямар ч байсан эрүүл хүн биш байна гэсэн олон нийтийн хандлага гарсан?

-Ер нь цоо эрүүл хүн Монголд байгаа юм уу, үгүй юм уу сайн мэдэхгүй л байна. Бүгд ямар нэг стресс, асуудалтай байгаа. Янз бүрээр л хэлэгдсэн. Энэ бол урлагийн нэг төрөл. Бид урлагийг хошин шог, жүжиг гэх мэтээр төсөөлдөг. Урлаг олон янз байдаг. Тэрний л нэг төрөл байсан. Фэйсбүүк ч гэсэн тайз л байхгүй юу. Бид фэйсбүүк дотор амьдрах биш зүгээр ашиглаж хэрэглэх хэрэгтэй. Миний хувьд фэйсбүүкийг хэрэглээний төдий ашигладаг. 2018 онд Чингисхаан нэрийг авснаас хойш хоёр жилийн хугацаанд ёстой жинхэнэ галзуу, солиотойгоороо дуудуулаад, янз бүрээр хэлүүлээд явж байна. Гэхдээ энэ нэрийг авснаас хойш надад маш их өөрчлөлт гарсан. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг  Чингисхаан шигээ хариуцлагатай байя гэж их хичээсэн. Гэхдээ сайн юмны хажуугаар саар мундахгүй гэдэг шиг жаахан алдаа гаргангуут тэр нь сошиалд сэвэгдээд явчихдаг сул талууд байна.

-Тэгвэл олонд танигдах зорилго чинь биелсэн гэж ойлгож болох уу?

-Зорилго биелээгүй. Дөнгөж эхэлж байна. Чингисхаан гэдэг бол цол хэргэм. Миний хувьд 2033 он гэхэд Чингисхаан болно гэж боддог. Одоо бол би Баасанжаргал. Гэхдээ сайн зүйл, агуу үйлс хийгээд, дэлхий даяар нэр алдараа дуурсгаж чадах юм бол албан ёсоор хүмүүс намайг хүлээн зөвшөөрөх байх. Бид Кембридж, Харвардын боловсрол яриад байдаг. Айлаас эрэхээр авдраа нээ гэж бидэнд өөрсдөд маань монгол боловсрол, монгол ухаан гээд асар үнэт зүйл байдаг юм байна гэдгийг ойлгож мэдсэн.

Ярилцлагын үргэлжлэлийг видео хэлбэрээр сонсоно уу.


8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.189Зочин   • 2020, 7 сарын 21. 13 цаг 32 минут

Мөнх хөх тэнгэр ивээж яваг Баасанжаргал Чингис хааныг. Уг нь энэ залуу үнэн л юм яриад байгаа таниулах олонд хүргэх гээд бэдэрч яваа юм даа. Бүү мэд мэдсэний үгэн бүү ор гэж хар тангадын хараалд идэгдсэн Монголчуудын сонголт МАНАН байлаа.Манан арилж тэнгэр цэлмэх цаг айсуу.

202.9.40.157Зочин   • 2020, 7 сарын 10. 23 цаг 11 минут

ийм малнуудыг өөгшүүлэ хэрэггүй хэн ч тоохгүй сонсохгүй харахгүй ярихгүй байхад л болно удахгүй хэн ч биш болно угаасаа ч хэн ч биш лдээ зайл

180.235.184.5Зочин   • 2020, 7 сарын 8. 14 цаг 04 минут

Чам шиг газрын өт хорхой шавьж яаж их эзэн хааны нэр авч зүрхлэнэ вэ.Чам шиг юманд үйл хэрэг нь бүр байг гэхэд нэр сүр нь хүнддэнэ.Галзуу солиогоо ухамсарлаад их хааны нэр сүрнээс татгалзвал таарна.Ийм галзуу юмнуудад их хааны нэр өгч л байдаг энэ улсын бүрттгэлийн нөхдүүд,,,

138.88.176.112Jj   • 2020, 7 сарын 8. 13 цаг 27 минут

Bitgi huurguud baigaachee!

202.9.46.165Н   • 2020, 7 сарын 8. 11 цаг 56 минут

хэт их мөрөөдөх дүрдээ хэт их орох хүнийг муу зүйлрүү татаад байдаг

202.179.21.236zochin   • 2020, 7 сарын 8. 10 цаг 02 минут

iim erguu medreliig bitgii huurguud bai toohgui baival ayandaa chimeegui bolno sh de

202.179.27.189мулгуу амьтан   • 2020, 7 сарын 8. 9 цаг 37 минут

Нара тай адил тэнэг мудаак дараагийн сонгуулиар дүнкүүтэн гарч ирээд бас хэд гурван юм авч идээд чацгандаа нялуулна даа

66.181.180.177Зочин   • 2020, 7 сарын 8. 9 цаг 00 минут

Эргүү төлөг

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.