Метро хот: Гэрлэн дохио хүлээхдээ замын боржур дээр бүү зогс, аюултай

Ажлын урт өдөр дуусаж, гэрийн зүг харихаар алхаж явлаа. Гадаа үүлэрхэг,  бороотой. Дуслууд нь шүхэр тогшино.  Бороон дунд багшийн дээдийн уулзварын гэрлэн дохио асахыг  хүлээн зогсов. Миний хажууд зогсож байсан залуу замын хажуу талын боржур дээр гараад зогсчихов. Гадаа бороо орж байсан учраас би машин замаас  үсрэх  ус, шавхайнаас зайлсхийн хол зогссон юм. Би ч заримдаа энэ залуу шиг  гарцан дээр зогсох олон хүнд түлхэгдэн боржур дээр гарч зогсохоос өөр аргагүй байдалд хүрдэг юм.  Тэгтэл яг нүдний урд боржур  дээр зогсож  байсан залуугийн толгойг автобусны өндөр толь  шүргэх шахам  хурдтай өнгөрөв. Өнөөх залуу бага зэрэг сандран хойш ухарч, замаас холдон гарцаар гарах гэж хүлээх олон хүний дунд орж зогсов. Их л сандарч айсан бололтой харагдлаа. 

 Энэ гэнэтийн үйлдэл олон зүйлийг бодогдуулсан юм. “Хэрвээ автобусны толь үл ялиг доор байрлалтай байсан бол энэ залуу амь насаа ч алдах аюултай байлаа шүү дээ.  Хэчнээн яарч явсан ч гэсэн зам тээврийн хөдөлгөөнд  явганаар оролцохдоо замын боржур дээр гишгэж болохгүй юм байна" гэх мэтээр юу эсийг бодох билээ. 

  Бид хэн нэгнийг  “Зам хөндлөн гарах гэж  боржур  дээр зогсож байгаад осолд оржээ” гэж дуулаагүй.  Харин ингэж зогсох нь маш аюултай нь тодорхойг захын нэг жишээ л баталж байгаа нь энэ. Сүүлийн хэдэн өдрүүдэд  үргэлжлэн орох усархаг борооноос болж  нийслэлчүүд  усанд автаж хаа  сайгүй гол урсаж байна.  Үерийн уснаас болж үүсдэг  хамгийн гол бэрхшээл нь замын эвдрэл юм. 

 Чанар муутай баригдсан замын цемент, чулуунууд усанд идэгдэж хагарч цуурна. Цуурсан хэсэг нь усанд зөөгдөж, тээврийн хэрэгслийн явдалд шидүүлсээр өөр нэг замыг эвдэнэ. Зуны улиралд энэ мэт асуудлууд ар араасаа үл тасрах нь дасал болж дээ. Яагаад заавал замын эвдрэлийг дурдаж байгаа шалтгаан нь  бидний гишгэх шат, зогсох зам хэчнээн жилийн настайг  та мэдэх үү. Тиймээс та зам хөндлөн гарах гэж гэрлэн дохио асахыг хүлээхдээ замын хажуугийн боржур чулуун дээр битгий зогсоорой. Энэ нь нэгдүгээрт, автобусны өндөр толинд цохиулах эрсдэлтэй. Хоёрдугаарт таны зогссон боржур гэнэт хагарч, цуурах эрсдэл өндөр юм. Автомашины хөдөлгөөн идэвхтэй үед  санамсаргүй байдлаар таны зогсож байсан боржур, чулуу хагарч,  бутран  та хөл алдаж, машин зам руу уначихвал  яах вэ.  Энэхүү эрсдэлийг тооцоолбол тун ч аюултай дүр зураг санаанд бууна.

Тиймээс та энэхүү эрсдэлийг тооцоолон зам хөндлөн гарч байгаарай. Мөн  одоо болтол энэ эрсдлийг анзаараагүй хэн нэгэн замын боржур дээр зогсож байвал гарнаас нь татаад буулгаарай. Түүнд ингэж зогсох нь аюултайг  заавал анхааруулж хэлээрэй .  Хотын соёл танаас эхэлнэ. 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.