Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн хүрээнд "Ливерпүүл" клуб "Брайтон"-тай тулж, 3:1-ээр хожсон билээ. Энэ тоглолтод "Ливерпүүл"-ийн хагас хамгаалагч Жеймс Милнер оролцсон. Энэ нь түүний премьер лигийн 536 дахь тоглолт байсан аж. Ингэснээр тэрбээр премьер лигт хийсэн тоглолтынхоо тоогоор тавдугаар байрт бичигдэж эхэллээ.
Тэгвэл премьер лигт хамгийн олон тоглолтод оролцсон жагсаалтыг 653 тоглолт хийснээрээ "Вест Бромович" клубт зүтгэж байгаа Гарет Барри тэргүүлж байна. Харин хоёрдугаар байрт "Манчестер Юнайтед"-ын экс хагас Райан Гиггс 632, гуравдугаарт "Челси"-гийн дасгалжуулагч Фрэнк Лампард 609 тоглолт хийснээрээ бичигдэж байгаа юм. Дөрөвддүгээр байрт "Ливерпүүл"-ийн хаалгач асан Дэвид Жеймс 572 тоглолт хийсэн амжилтаар жагсаж байна.
Сэтгэгдэл бичих