"Жи Тайм" сүлжээний гэх хэрэг нь олон хохирогчтой бөгөөд нийт хохирогчдыг шүүх танхимд оруулах болмжгүй тул хурлыг "Шүүхийн мэдээ" Фэйсбүүкийн хуудсаар лайв хэлбэрээр олон нийтэд дамжуулан хүргэхээр болсон гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Шүүгдэгч Э.Оюунчимэг нь Казахстан улсын иргэн Марат Маженовтой "Жи Тайм" корпорейшн компаниар дамжуулан сүлжээний бизнес эрхлэх замаар 11'398 иргэнд 25.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх залилангийн хэрэгт холбогдсон.
Нийслэлийн прокурорын газраас хавтаст хэргийг БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 5-р сарын 13-ны өдөр ирүүлсэн бөгөөд хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан байна.
Гэм буруугийн хэргийг шүүх хурал 7-р сарын 2-ны өдөр зарласан боловч шүүгдэгч нэмэлтээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгч хавтаст материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн хүсэлтээр хурлыг хойшлуулжээ. Нийт хэргийн хавтаст материал нь 586 ширхэг байгаа аж.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ жи таймаас гадна Стамфорд гээд бас олон хүнийг луйвардсан сүлжээ бсан.юу болсон бол
заавалчгүй хохиролоо барагдууна шүү наад луйварчид чинь бүлэг юм билээ эрдэнэтийн Баярмаа гэж хүүхэн со гараад явсан сурагтай интэрполоор сурвалжил