2020 оны 7-р сарын 10
8 цаг 10 минут

Ч.Чимэдбат: Хүй долоон худагт түгжрэл, саатал үүсвэл түр хугацаанд зам хаана


 Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадам өнөөдрөөс эхэллээ.

Өчигдөр баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол Сүхбаатарын талбайд болсон. Харин өнөөдөр 07:00 цагаас хязаалан насны морьдын уралдаан эхэлнэ. Морины уралдааныг МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ. Мөн шагай, сурын харваа эхэлнэ. Орой 19:00 цагаас төрийн хүндэтгэлийн концерт болох бөгөөд бүх телевиз дамжуулна. 

Хурдан морьдын уралдааныг Хүй долоон худагт зохион байгуулах бөгөөд үзэгчгүй зохион байгуулах юм. Энэ үед замын хөдөлгөөний зохицуулалт хэрхэн хийх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбатаас тодрууллаа. 

-Хурдан морины уралдаан үзэгчгүй болно. Гэхдээ цагдаагийн алба хаагчид өмнөх жилүүдийн адил бэлэн байдалд ажиллах уу? 

-Цагдаагийн байгуулагаас баяр наадмын уралдааны үеэр хурдан морь уралдах газарт олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах үндсэн үүргийн хүрээнд очиж ажиллана. Энэ жил мөн ЦЕГ-ын даргын баталсан тушаалын дагуу томилгоот албан хаагчид тухайн цэгт очиж ажиллана. 

-Хүй долоон хутагт байдаг авто зогсоолуудыг хаасан гэсэн үнэн үү?

-Энэ жил цахим наадмын үйл ажиллагаа явагдах болсонтой холбогдуулан үзэгчдийг тухайн байршил руу нэвтрүүлэхгүйгээр хурдан морины уралдааныг зохион байгуулна. Хүй долоон худагт тээврийн хэрэгсэл зогсдог зогсоол, талбайг энэ жил ажиллуулахгүй байхаар зохион байгуулалт хийсэн. 

-Морь уралдах үеэр Хүй долоон худгийн зам хаана гэсэн мэдээлэл тараад байна. Зам хаах юм уу?

-Иргэдээс хөдөө орон нутаг руу явах замыг тодорхой хугацаанд хязгаарлах уу гэж асууж байна. Өмнөх жилүүдэд хөдөлгөөний ачаалал болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түгжрэл саатал үүсэхээс сэргийлэх зорилгоор нэг чигийн хөдөлгөөнд оруулах, тодорхой цаг хугацаанд замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг өөрчлөх, тодорхой цаг хугацаанд түр хаах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байсан. Энэ жилийн хувьд шаардлагатай тохиолдол гараад, түгжрэл саатал зэрэг асуудал үүсвэл тухайн цаг минутанд түр хугацаанд замын хөдөлгөөн хаах зохион байгуулалтын арга хэмжээ авна. Хэрвээ тийм тохиолдол гарахгүй бол хөдөлгөөнийг жигд байдлаар зохион байгуулж явуулна. 

-Уяачид морьдоо машинд ачиж Хүй долоон худаг орох юм уу?

-Хурдан морины уралдах газар уяачид морьдоо машинаар ачиж аваачиж уралдана. Үүнтэй холбоотойгоор Г зогсоолын талбайг хурдан морьдыг буулгах зориулалтаар ашиглахаар төлөвлөлт хийгээд, тодорхой самбарууд байршуулсан. Тиймээс уяачид морьдоо ачиж ирээд тухайн самбар бүхий зогсоол талбайд буулгаад уралдаад, буцаад тухайн талбайгаас морьдоо ачаад замын хөдөлгөөнд оролцоод явна. 

-Хүй долоон худаг чиглэлийн авто зам ер нь ачаалалтай байгаа юу?

-Орон нутгийн хөдөлгөөний эрчим огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор тухайн чиглэлд алба хаагчдыг хуваарилан ажиллуулж байна. Дарханы зам засвартай байгаатай холбоотой Хүй долоон худгийн шинээр тавигдсан замаар Дархан чиглэлийн тээврийн хэрэгслүүд зорчих болсон. Үүнтэй холбоотой хөдөлгөөн зохион байгуулж ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг иргэддээ уриалж байна.

Т.Нандин

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.89Зочин   • 2020, 7 сарын 10. 11 цаг 39 минут

үзэгчгүй наадам хийнэ гэчихээд хүй 7 худаг түгжрэх тухай яриад байх юм юу гэсэн үг вэ

103.26.194.26Зочин   • 2020, 7 сарын 10. 11 цаг 32 минут

НААД ЯАРМАГЫН ЗАМ ЧИНЬ 5 6 ЦАГ ТҮГЖИРЧ БАЙНА . ЯВГАН ЯВЦГААЖ БАЙНА . ТҮГЖИРСЭН ЗАМЫН ЮУГЫН ТҮГЖИХ ГЭЭД БАЙГАА ЦАГДАА ВЭ ?

122.201.19.99зочин   • 2020, 7 сарын 10. 8 цаг 17 минут

хуцдаг пиздаа вэ дарга нар бол явах уу тэ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.