Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт /Улсын Их Хурлын гишүүн асан/ Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийг яллагдагч Г.Солтаны өмгөөлөгч Д.Тунгалаг гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагт товлосон.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаалгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэн яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт товлож, шүүгдэгч Г.Солтанд урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ЭНЭ ХАСГУУД СҮҮЛИИН ҮЕД ДЭЭР ДОРГҮИ ИХ ХЭРЭГ ХИИДЭГ БОЛЖЭЭ.... БАЯНӨЛГИИГ ЕР НЬ МОНГОЛ ХҮН УДИРДАЖ БАИГАА ЮМУУ.????
Курдан Казастан зугтаа Оспан күртэл баридалгүй зугтаасан юм чинь
Барьж хорихгзй бол казакстан гараал явна
Би ЖДҮ-н зээл аваагүй. Манай авгай авсан. Авгай бид хоср санхүү тусдаа, ор хамтдаа байдаг.
Энэ хасаг яасан бэ? бас л идээчин уугаачин хулгайч гар уу? нэгэнт л шудрага ёсыг тогтоож хулгайч нараа шийтгэх гэж байгаа бол бүгдийг нь баривчил.Монголын төрд салаавч өгчихөөд доромжлоод яваад байгаа Элбэгдорж Хурц сахал Эрдэнбилэг Бадамжунай нарыг бол та нар яаж ч чадахгүй юм байна тиймээ нэрийг нь сонсохоороо дороо нойтогнодог гарууд уу? та нар жижиг загасаар оролдоод татахад кайфгүй биш үү? монголын хууль шүүх прокурор ичиж үхмээр пялдага авилгачдаар дүүрчээ сда гэж