МЕТРО хот: Шөнийн цагаар жолоо барихдаа гэрлээ шилжүүлэхээ бүү март, жолооч нар аа

Амралтын хоёр өдөр нэвширтэл бороо орно гэж санааширхаас илүүтэй наадмын өдрүүд хаяанд ирсэнд хэн хүнгүй догдолцгооно. Амралтын өдөр таарч байгааг ч хэлэх үү. Манайхан ч аяны майхан, тор дүүрэн хүнс, хөөрхөн бяцхан үрсээ аваад аялал, зугаалганд  маргаашнаас эхлэн гарч эхлэх нь ээ. Магадгүй өмнө аялаж яваа хэдийн маань виз ч дуусаж, их хот руу хүлгийн жолоогоо залж байгаа биз ээ. Эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах иргэдийн хөл хаа ч тасрахгүй нь мэдээж. Гэвч дотоодын аялал жуулчлал нэмэгдэж буй энэ үед замын хөдөлгөөний ачаалал ихсэж, уртаас урт цуваа үүсдэг гэдгийг мартаагүй биз, жолооч нар аа. Иймдээ ч цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон сануулсаар буй. Гэвч ослын тоог нэгээр нэмэхгүй байх нь жолооны хүрд атган суугаа жолооч таны хариуцлагаас шалтгаалах билээ.  

Замын хөдөлгөөнд бие биеэ хүндэтгэж, боловсон оролцоно гэдэг нь өөрөө хотын том соёл юм. Гэвч хөдөлгөөнд соёлтой оролцож байна гээд чимээгүйхэн амиа хичээхийн нэр биш билээ жолооч нар аа. Хамгийн наад зах нь шөнийн цагаар гэрлээ шилжүүлэх соёлд суралцмаар байна. Хот дотор холын гэрэл асаадаг, орон нутгийн замд гэрлээ шилжүүлэхийг ч хүсдэггүй хачин бүдүүлэг жолооч нар ч байсаар байгаа нь худал биш. Ийм жолооч нарын соёлгүй үйлдэл харууслаар дуусах нь ч элбэг. Зам тээврийн ослын 84.9 хувь нь жолоочийн буруутай үйлдэл эзэлдэг болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тэр дундаа энэ төрлийн зам тээврийн осол шөнийн цагаар болсон байдаг аж.

Жолооч жолоочийнхоо амийг хариуцдаг гэдгийг та мэдэх үү. Хамгийн гол нь нартай үед орчны гэрэлтүүлэг 100 мянган люкс байдаг бол шөнийн харанхуйд 0,0001 люкс болтол буурч, хүний харах чадвар нэг тэрбум дахин багасдаг тул харанхуй үед замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн хүндрэлтэй байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Шулуун замд холын гэрэл нь 500-700 метр зайнаас сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг гэх тооцоо ч бий.

Цас,бороо,манан,утаа,шуурга зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлүүдэд бүр ч хэцүү байдаг болохыг хэлүүлэлгүйгээр мэдэх биз ээ. Сүүлийн өдрүүдэд хур бороо ихээр орж байгаатай холбоотойгоор замын эвдрэл ихсэж, энхэл донхол зам биднийг угтах нь энүүхэнд. Иймд гэрлээ шилжүүлж зорчихоос гадна автомашины бүрэн байдлаа хангахаа мартуузай.  

Аялалд гарахаар зэхсэн энэ үед ч, хөдөлгөөнд оролцох мөч бүхэндээ гэрлээ шилжүүлж хэвшээрэй, жолооч нараа. Өөдөөс ирж буй машин 150 метр ойртоход л өөрийн гэрлээ шилжүүлэх хэрэгтэй.

Зөв буруу машин хөдөлгөдөг, жолооны үнэмлэхтэй хүн болгон жолооч биш шүү дээ. Иймд жолооч та нэр төдий бус нийгэмдээ үлгэрлэх хариуцлагатай нэгэн байгаарай. Ухамсар гэрлийг асааж, шилжүүлэх соёлыг та өөрөө үйлддэг гэдгийг бүү мартаарай.  

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.143малуудад   • 2020, 7 сарын 10. 9 цаг 35 минут

Гэрэл шилжүүлдэггүй адгууснууд, нэгд дүрэм мөрддөггүй, хоёрт өөрөө л болж байвал бусад хамаагүй гэсэн мэртэгчингүүд, дээрээс нь Замын цагдаа дорвитой арга хэмжээ авдаггүй. Иймд эднийг хашраах ардын хөдөлгөөнийг бид эхлүүлнэ. Үүнд: урдаасаа сайн хамгаалагдсан тракаар тэднийг зориуд шүргэж гэмтээх ба гэрэл шилжүүлээгүй үндэслэлээр төлбөр авах болно. Малуудтай мал шиг харьцана

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.