Туркийн чиглэлийн буюу Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцонд нэгэн эмэгтэй амаржиж, ихэр хүүхэдтэй болсон гэх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 42 настай эмэгтэй 7 сартайдаа буюу дутуу төрсөн гэдгийг хэллээ.
Тэрбээр "Төрсөн эмэгтэй, түүний ар гэрийнхэнд баяр хүргэе. ХӨСҮТ-д дутуу нярай ирсэн. 7 сартайдаа төрсөн гэсэн үг. Хамгийн гол нь Истанбулын нислэгт явсан нисэгчдээ баяр хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Нисэх баг хурдаа зөв тохируулж, Монгол Улсдаа цагаасаа эрт буусан. Ингэснээр эх, хүүхдийн эрүүл мэндэд муу зүйл учрахаар сэргийлэхэд нөлөөлсөн. 1 хэл 400 граммтай төрсөн хоёр нярайг бойжуулах үүрэг бидэнд байна" хэмээлээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
1 hel 400 gramm ha ha ha. Yaanaa ene medee bichigch naryn bolovsrolyg. Ineed ch hureh shig, uur ch hureh shig. Odoogiin ene medee medeelel oruulagchid Uruvdultei uls shuu.......
хэл гэж хар ярианы үгийг бичгийн хэлэнд кг гэж бичдэг сэтгүүлчээ
ккк, "муухай амьтад" хурдан бойжин оо.
эвий эвий жижигхэн 2 юм байна эрүүл энх бойжоосой муу бүхэн холуур байг
1 хэл биш 1 килограм гэх байх даа