Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.
Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов.
Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар, салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав.
Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
shadar saiidad ajliin ondor amjilt hvsey. vvregt ajlaa deed hamjeend hiij uls eh oron ard tvmniihee erh ashgiin toloo ajillaarai gej hvsey baina. olon jil tord ajillasan turshlagatai parlamentch tanaar ene zasgiin gazar hvchee negtgej hogjild hvreh baih gej bodoj baina. amjilt hvsey
Баянголыг нь дайчлах хэрэгтэйш дээ. Попрох дуртай юм байж Баянголоо харамлаад л суугаам даа
Tom buudluudiin ezed eh oronch setgel garga.
Эх орон нэгтэндээ тус дэм болцгое
Энэ бол үнэхээр л тулгамдаж байгаа асуудал шүү дээ. Сайд нар маань энэ эрчээрээ ажиллаад байгаарай. Ажлын амжилт хүсье
Цаг үеийн байдалтай холбоотойгоор шуурхай ажилж байгаа засгийн газрын гишүүддээ болон шадар сайд Я. Содбаатарт ажлын амжилт хүсье. Гадаадад байгаа иргэдээ хурдан татаарай.
Гадаадаас иргэдээ татан авчрах тал дээр онцгойлон анхаарч ажиллаарай. Шадар сайддаа ажлын амжилт хүсье
ШАДАР сайд энэ асуудлыг түргэн шуурхай шийдэх тал дээр илүү анхаарч ажиллаарай. Амжилт хүсье
Шинэ шадар сайд маань ажилдаа хурдан орж байна шүү. ажлын амжилт хүсье