Сөүл хотын захирагч Паг Вон Сүн өнөөдөр өглөө 0 цаг 1 минутанд нас барсан байдалтайгаар олдсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал 7 цагийн турш үргэлжилсэн хайгуулын эцэст Пугагсан уулнаас нас барсан байдалтайгаар олдсон юм.
Сөүл хотын захирагч алга болсон гэсэн дуудлагын дагуу цагдаагийн 635 ажилтан, онцгой албаны 138 ажилтан, 6 ширхэг дрон, 9 үнэрч нохой хайгуулд гарсан байна.
Сөүлийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар түүний үлдээсэн гэрээслэл ил болжээ. Тодруулбал "Миний амьдралын туршид надтай хамт байсан бүх хүмүүстээ талархаж байна. Миний хамгийн хүнд үед намайг орхиогүй гэр бүлийнхнийхээ өмнө би буруутай мэт санагддаг. Намайг чандарлаад эцэг, эх хоёрын минь дэргэд оршуулаарай. Бүгдээрээ баяртай” гэх утгатай зүйл бичсэн байжээ.
Түүний ийнхүү амиа хорлох болсон шалтгаан нь ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой байж болзошгүй гэнэ. Учир нь түүнтэй хамт ажилладаг байсан бүсгүй Паг Вон Сүнд хүчирхийлүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байсан аж.
Тэрээр 2011 оноос хойш тасралтгүй Сөүл хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд нэр хүндтэй улс төрч байсан юм. Ялангуяа гадаад иргэдэд чиглэсэн олон бодлого шийдвэрийг гаргаж, ажил хэрэг болгожээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Neg yanhan gichiigees bolj uhejde 3n jil huchirhiiluuleed duugai yavaad bdg hun bas bhu yanhan jichii odoo hooloigoor ni hool davj bgn bolu
Bantsandaa amia horloloo doo..