ТОЙМ: Шинэ засгаа байгуулж, хөл хориог сунгаж, сэрэмжтэй наадамлахыг сануулсан долоо хоног

 Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

               Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн Газар байгуулагдлаа

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсийг танилцуулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болсон юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)

Шадар сайд Я.Содбаатар (УИХ-ын гишүүн асан)

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх (Багануур дүүргийн захирагч)

БСШУ-ын сайд  Л.Цэдэвсүрэн (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн,Сангийн сайд)

Гадаад харилцааны яам  Н.Энхтайван (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга)

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (ЗТХ-ийн дэд сайд)

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан  (ТӨБЗ-ын газрын дарга)

Соёлын сайд  С.Чулуун (түүхч, академич)

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Д.Сарангэрэл (Эрүүл мэндийн сайд)

Эрүүл мэндийн сайд  Т.Мөнхсайхан (ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга)

Барилга хот байгуулалтын сайд  Б.Мөнхбаатар (БХ-ийн дэд сайд)

Хууль зүй, дотоод хэргийн сайд  Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн)

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд  А.Ариунзаяа (Үндэсний статистикийн хорооны дарга)

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр (Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга)

Уул уурхайн сайд Г.Ёндон  (“Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал

        Шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад 6, Н.Номтойбаярт 5.5 жилийн ял оноолоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат  нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 2,3-ны өдрүүдэд  дараалан үргэлжилсэн. Улмаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020. 07.06-ны буюу өнөөдрийн 09:00 цагт товлосон юм.

Шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт зургаан жилийн хорих ял оноолоо.  Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 6 жил нийтийн албанд томилогдохгүй байхаар шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлж, 2020 оны 07.07-ны өдөр хүртэл үргэлжилсэн юм. Шүүхээс шүүгдэгч Номт овогт Нямтайширын Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг оноосон юм. Ийнхүү шүүхээс гаргасан “ширүүн” шийдвэрт олон нийт ч талцаж мэтгэлцсээр.

ЭМЯ: 328 хүний шинжилгээ “СӨРӨГ” гарав

Долдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 328 хүний сорьцоос шинжилгээ авахад, бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, тусгаарлах байранд тусгаарлагдсан 261 хүний сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй.  Тусгаарлах байранд байгаа 29 хүнээс давтан шинжилгээ хийсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.

Монголд батлагдсан тохиолдол 227, эдгэрсэн хүн 197, одоо 30 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 67 хүн эмчилгээ, тандалтад байгаа. Өчигдөр шөнө Истанбулын онгоцоор 262 хүн ирсэн. Үүн дотор 42 настай эмэгтэй амаржиж, хоёр ихэр хүүхэдтэй болсон. Одоо ХӨСҮТ-д тусгаарлагдаж, эмчилгээ, хяналтад байгаа юм байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлыг энэ сарын 30 хүртэл сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу 15 хоногоор сунгалаа.

Өмнө нь Улсын онцгой комисс хуралдаж, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг долдугаар сарын 15-н хүртэл сунгасан байсан юм.

                              Энэ жилийн элсэлтийн шалгалтад 196 хүүхэд 800 оноо авчээ

Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5-нд улс даяар амжилттай зохион байгуулагдаж дууссан. Энэ жилийн шалгуулагчдын хувьд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирусийн халдвараас улбаалан онцгой жил байсан. 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд нийт 30,902 хүүхэд оролцсоноос 196 хүүхэд 800 оноо авжээ.  Тодруулбал, орос хэлний хичээл дээр хамгийн их буюу 67 хүүхэд 800 оноо авсан байна.  Тэдний 84 хувь нь Улаанбаатар хотын сурагчид. Харин Монгол Улсын түүхийн хичээл дээр хамгийн бага буюу хоёр хүүхэд 800 оноо авчээ. Тэд маань элсэлтийн шалгалтад оролцосн сурагчид дундаасаа оюуны хувьд ширүүн өрсөлдөөнөөр гарч ирсэн гэхэд хилсдэхгүй.

                                                 Үерийн улмаас 8 хүн амь насаа алджээ

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэх, уруйн үер бууж, иргэд үерт өртөх эрсдэл их байна. Тухайлбал, Долдугаар  сарын 03,04-ний өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 5000 гаруй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 1000 орчим, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1100 орчим бог мал, нийт 7000 гаруй толгой мал хорогдсон байна.  

Төв аймгийн Зуунмод суманд 209, Алтанбулаг суманд 200, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 53, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1971, нийт 2360 гаруй айл өрх,  13 нийтийн орон сууц үерийн усанд автжээ. Түүнчлэн үерийн улмаас 8 хүн амь насаа алдсны  6 нь том хүн, 2 нь хүүхэд байсан байна.

         Завхан аймгийн нутагт Орхон аймгийн долоон багш осолдож амь насаа алдлаа

Долдугаар сарын 9-н буюу өчигдөр 18:00 цагийн орчимд орон нутгийн замд автомашин онхолдож долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр Шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Toyota Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдон, автомашинд байсан долоон зорчигч амь насаа алдсан харамсалтай явдал болсон юм. Тэгвэл эдгээр иргэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 болон 14-р сургуулийн багш нар байжээ.

Орхон аймгийн ИТХ, ЗДТГ болон сургуулийн хамт олноос эмгэнэл илэрхийлжээ.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.42Иргэн   • 2020, 7 сарын 12. 12 цаг 58 минут

. Энэ гамшгийн үед бид бүгдээрээ сонор сэрэмжээ алдаж болохгүй төр засаг маань ард түмнийхээ сайн сайхан аюулгүй байдлыг эрсдэлийн өндөр түвшинд хамгаалж байгаад талархлаа

103.26.194.26Зочин   • 2020, 7 сарын 11. 11 цаг 03 минут

ЮУ ШИЙДВЭРЛЭЧИХ ВЭ ? ХӨЛ ХОРИОГ ЯАГААД СУНГАЖ БАЙГАА ЮМ . НӨГӨӨ Л КОРОНО ДЭЛХИЙ СҮЙРЭЭД БАЙХАД МАНАЙД ГАНЦ Ч ХҮН ҮХДЭГГҮЙ . АЛЬ 12 САРД ГАРААД 450 ХҮН АВААД ОДСОН ЮМ БИШ ҮҮ !!!

64.119.18.210zochinz   • 2020, 7 сарын 11. 10 цаг 08 минут

shine zasgiin gazariin tsashdiin uild amjilt husie.

192.82.75.29Ган үзэгтэн   • 2020, 7 сарын 11. 9 цаг 48 минут

Хөл хорио сунгасан ч тэр, аюулгүй байдлыг ханган наадамлах ч тэр аль аль нь зөв шийдвэр гэж харж байна. Ямагт үндэсний аюулгүй байдлыг нэгт тавьж ажиллах хэрэгтэй. Шадар сайдад тун сүрхий хүн томилогдсон юм шиг санагдаж байна. Ажлаа авсан эхний өдрөөс л тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж эхэлсэн. Үүнд нь их сайшаалтай байна.

66.181.161.60Zochnii inder   • 2020, 7 сарын 11. 9 цаг 48 минут

Шинэ засгийн газар түргэн шуурхай ажлуудаа шийдвэрлэж байна шүү.Үнэхээр сайн байна.Энэ эрчээрээ сайн ажиллаарай амжилт хүсье

202.55.188.81иргэннн   • 2020, 7 сарын 11. 9 цаг 27 минут

Үнэхээр олон асуудлыг шийдвэрлэлээ. Цаашдаа энэ эрчээрээ ажиллаарай ажлын амжилт хүсье.

202.126.88.60123зочин   • 2020, 7 сарын 11. 9 цаг 04 минут

Шиэн ЗГ болон Шадар сайдад ажлын амжилт хүсье. Аюулгүй байдлаа хангаж наадмаа хийж байгаа нь маш зөв шийдэл болжээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.