2020 оны 7-р сарын 10
16 цаг 27 минут

МУ-ын Шадар Сайд Я.Содбаатар засаг дарга нарт баяр наадам зохион байгуулахтай холбоотой чиглэл өглөө

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр аймаг, нийслэлийн засаг дарга нарт аймаг, сум дүүргийн баяр наадмыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулах чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолын 2 дахь заалтад аймаг, сум, дүүргийн баяр наадмыг Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулах тухай тусгасан байдаг.

Гэвч, сүүлийн үед зарим аймаг, сум баяр наадмаа зохион байгуулахдаа тогтоосон хугацааг баримтлахгүй байгаа тул Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах тухай хууль, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль зэргийг тус тус үндэслэн дараахь чиглэлийг өгч байна. Үүнд,
     - Баяр наадам зохион байгуулахдаа КОВИД-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хэт бөөгнөрөл үүсгэхгүй, үзэгчид амны хаалттай, хоорондын зай 1.5-2 метрээс багагүй байх, бөх, харваач, унаач хүүхдийн халууныг үзэж тэмдэглэл хөтлөхөөс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулахад хэрэгжүүлсэн ариутгал, халдваргүйжүүлэлтийн нийтлэг шаардлагыг баримтлан ажиллах,
   - Хүн, амьтны гоц халдварт өвчний болзошгүй тархалт болон үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх зэрэг үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналтыг тогтмол зохион байгуулж ажиллах,
    - Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхээс бусад хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх зэрэг болно гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.32Иргэн   • 2020, 7 сарын 10. 22 цаг 50 минут

Сарангэрэл оцгой байдлын үед сайн ажиллаж сайдын сэнтийгээр шагнуулж байгаа бол Энхтүвшин бас сайн ажилласан юм биш үү,яагаад солив

31.13.191.202Зочин   • 2020, 7 сарын 10. 21 цаг 04 минут

10 наас эхлээд наадамдсан дарга нараа яах гэж байна.

103.26.194.161талын хүү   • 2020, 7 сарын 10. 20 цаг 55 минут

Маш зөв шийдвэр байна. Аюулгүй байдал бол номер нэгт тавигдах зүйл

192.82.65.55Улсаа   • 2020, 7 сарын 10. 19 цаг 21 минут

Яг зөв. Хэдий баяр наадам тэмдэглэж байгаа ч гэсэн аюулгүй байдлыг бол орхигдуулж болохгүй. Дэмжиж байна. Ажилд нь амжилт хүсье.

202.126.88.60123зочин   • 2020, 7 сарын 10. 19 цаг 20 минут

Монголчууд жил бүр наадмаа үзэж баярлацгаадаг уламжлалтай. Энэ шийдвэрийг нийт хүмүүсин дийлэнх дэмжиж байгаа. харлуулах гэсэн хүмүүсийг эс тооцвол. Харин ч зохих аюулгүй байдлаа хангаад баяр наадмаа хийх бололцоо харагдаж байгаа болохоор л ийм шийдвэр гаргаж байгааг ойлгох хэрэгтэй шүү хүмүүсээ.

192.82.65.55Иргэннн   • 2020, 7 сарын 10. 19 цаг 18 минут

Иргэдээ татаж авч ирэх бүх бололцоо нөхцөлүүдээ хайж байгаа шүү дээ. Өчигдөр зочид буудлын удирдлагуудтай уулзаж тусгаарлах байрны талаар ярилцаж байсан. Иргэдээ татах бүх боломж бололцоог хайж байгаа хүн шүү дээ. Сайдаар томилогдсон өдрөөсөө эхлээд л тулгамжад байгаа олон асуудлуудыг эхнээс нь цэгчлээд л явж байна

66.181.161.68Зочны индер   • 2020, 7 сарын 10. 19 цаг 17 минут

Зөв шүү.Хэчнээн хөдөө хорон нутаг байсан ч бид дагах шаардах ёстой арга хэмжээнүүдээ авч ажиллах нь зөв.Тиймээс зөв шийдвэр байна гэж бодож байна.

192.82.65.55нэргүй   • 2020, 7 сарын 10. 19 цаг 17 минут

монгол үндэстний уламжлалт баяр учраас тодорхо дэг журам хорио цээрийн хүрээнд зохиох нь зүйтэй иймд иргэд бид өөрсдөө ч аюулгүйн байдлаа хангаж улсын өгсөн чиглэлийн дагуу баяр наадамдаа оролцох хэрэгтэй

66.181.160.85Зочин   • 2020, 7 сарын 10. 17 цаг 58 минут

Энэ одоо яасан бүдүүлэг нөхөр вэ? Иргэдээ авах талаар Засаг бололцоотой арга хэмжээ авч л байгаа шүү дээ.

176.63.23.109Зочин   • 2020, 7 сарын 10. 17 цаг 42 минут

Үхсэний чинь баяр наадам. Монголын ирээдүй хойч болсон хичнээн мянган залуусыг гэр орондоо ирэхийг зөвшөөрөхгүй, иргэддээ хилээ хааж хүнд нөхцөлд оружлчихаад байж

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.