Өнөөдөр /2020.07.12/ 13:00 цагийн байдлаар Налайхын зам буюу Тэрэлж чиглэлийн зам ачаалал ихтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тус чиглэлд зарим үед тодорхой хугацаагаар замын хөдөлгөөн зогссон байдалтай байгаа юм байна. Иймд нийслэлийн иргэд наадмын амралтын өдрүүдээр хөдөө орон нутаг, амралт зугаалганд явахдаа замын ачаалал, нөхцлийг тооцоолохыг анхаарууллаа.
Сэтгэгдэл бичих