Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай О нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсантай холбогдуулж, аймгийн Онцгой комисс 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр шуурхай хуралдлаа.
Тус хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн тул иргэдийг тус 5 сумын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Тарвага агнах, идэх нь уламжлал, зан зашил, эр зоригийг хэмжигч хэмээн тархи угаалт эрчүүдээс хүүдүүдэд дамждаг шүү. Тарваганы мах идэх дуртай эрчүүдтэй уралдах эм ч цөөнгүй байдаг. Бусдад аюул учирч болзошгүйг ухаарах толгойгүй этгээдүүд зөндөө дөа
Yaduu bnaa.tom hulganii makh idekhee hezee bolino doo.
Хүүхдүүддээ захиж хэлээд хор холбогдлыг нь тайлбарлаж байгаа ч дээ