Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сур харвааны эмэгтэйчүүдийн төрлийн шилдгүүд тодорлоо. Энэ жилийн үндэсний сур харваанд нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсноос 144 нь эмэгтэй байсан юм.
Эмэгтэй харваачдаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноотойгоор харваж Монгол Улсын мэргэний болзол хангалаа. Хоёрдугаар байранд 34 оноогоор Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа орлоо. Гуравдугаар байранд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарлаа.
Сэтгэгдэл бичих