Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо. Эрэгтэй сур харваачдаас даян мэргэн төрлөө. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Д.Дэмбэрэлсайхан түрүүлж даян мэргэн боллоо.
Энэ жилийн үндэсний сур харваанд нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсноос эмэгтэй 144, эрэгтэй 396 харваач байсан юм.
Мөн шинээр дөрвөн улсын цолтон төрөн гарлаа. Тодруулбал, Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Даян мэргэний болзол хангалаа. Хоёрдугаар байранд спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга 36 оноо авч Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангалаа. Гуравдугаар байранд аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан 36 оноогоор Гоц мэргэний болзол хангалаа.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Сурын харваанд Эрдэнэхайрхан сумын харьяат залуу түрүүлжээ.
баяр хүргэе. Завханчууд энэ жилийн наадмаар сайхан наадлаа. Их насанд 1.2 р Тосонцэнгэл, Завханмандалын морь түрүү аман хүзүү авч, 2 бөх улсын начин боллоо.