Эрүүл мэндийн яамнаас гаргасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмжийг хүргэж байна.
-Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх
-Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх
-Маск, тусгай амны хаалт зүүх
-Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах
-Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх
-Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах
-Хоол бэлтгэх өрөө, талбай, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
-Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар угаах
-Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
-Хүргэлтийн үйлчилгээний ажилтан амны хаалт зүүж, бээлий өмсөх
-Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
-Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
-Хоол хүнс бэлтгэх, хадгалах өрөөг шавьж мэрэгчээс хамгаалах
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл бичих