2020 оны 7-р сарын 16
14 цаг 24 минут

ЗӨСҮТ: Тарваган тахлын нэг сэжигтэй тохиолдолд улсаас 60-100 сая төгрөг зарцуулдаг

ЗӨСҮТ-өөс тарваган тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Албаны хүн хэлэхдээ "Монгол Улсын баруун аймгууд болох Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс зэрэг аймагт биний хийсэн судалгаагаар тарваган тахлын байгалийн голомын идэвхижил нэлээд өндөр байна. 

Тарваган тахлын хамгийн их аюул нь уушигны хэлбэрт шилжсэн тохиолдолд хүнээс хүнд халдварлаж, нас баралтын түвшин 30-100 хувьд хүрдэг. Өөрөөр хэлбэл арван хүн өвчиллөө гэхэд 3-10 хүн нас барах магадлалтай гэсэн үг. 

2019 онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр иргэн тарваган тахлын халдвараар өвчилж нас барсан эмгэнэлт хрээг гарсан. Харин энэ жил сэжигтэй таван дуудлага бүртгэгдсэний гурав нь батлагдсан байна. Хоёр нь Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж байна. 

Нэг нь долдугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Эрүл мэндийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч шинжлэхэд тарваган тахлаар нас барсан нь батлагдсан.  Энэ тохиолдлын хавьтал болсон, хамт тарваганы мах идсэн 15 хүнийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулж, тусгаарлаж чадсан. Тиймээс эдгээр хүмүүсээс одоогоор өвчилсөн, шинж тэмдэг илрээгүй байна. 

Тарвага агнах хууль бус үйлдэл. 2017.09.22-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 275-р тушаалаар тарвага агнахыг Монгол Улсын хэмжээнд гурван жилээр хориглосон. Иргэд хөдөө орон нутагт аялж зугаалж яавхдаа хууль бус ан хийх, хууль бус анг худалдаалах, тээвэрлэх зөрчил гарч байна. 

Тарваган тахал өвчний үед төрийн байгууллагууд тэр чигтээ хөдөлдөг. Нэг тохиолдолд маш олон салбарууд хөдөлдөг. Говь-Алтай аймагт л гэхэд таван сумын хэмжээнд хөл хорио тогтоож, голомтыг цомхотгох арга хэмжээ зохион байгуулж байна. Судалгаагаар нэг тохиолдолд ойролцоогоор 60-100 сая төгрөг зарцуулж байна. Өртгийн хувьд маш өндөр. Тиймээс өөрийнхөө амь насыг, цаашлаад гэр бүлээ, нийгмийг эрсдэлд оруулахгүй байхыг иргэддээ анхааруулж байна" гэлээ. 

 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.46M   • 2020, 7 сарын 16. 14 цаг 38 минут

araichdee 100 say ntr naad tahal chin manai undestnii hamgiin sain meddeg turshlagatai herhen hamgaalj herhen emchilhee sain meddeg baih uchirtai yahara tiim ih zardal gardag ym. uw ulamjlal anagaah uhaanaaraa shiideechde baruunii europ emchilgee ntr ee odoo bolij vz em uugaad edgedeg uwchin gej alga

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.