2020 оны 7-р сарын 17
8 цаг 20 минут

Метро хот: Смарт картаа үргэлж цэнэглэж, тогтмол ашиглаж хэвшицгээе

Хөл хөдөлгөөнтэй нийслэлийг хааяа санах юм. Саяхан л гэхэд баяр наадмын өдрүүдээр хот тэр чигтээ эзгүйрч, хааяа ганц нэгээрээ алхалсан хүмүүс энд тэнд үзэгдэнэ. Хичээл сургуулийн үеэр нойрондоо дарагдсан, элдвийг ярилцсан залуус завгүй амьдралдаа хэдийнээ дассан мэт нэг автобуснаас нөгөөд дамжин суух нь бий. Ийн ажиглах зуур “Оюутан гэж дарахаасаа ичээд мөнгө өгчихлөө” хэмээн шивнэлдсээр хэсэг залуучууд ороод л ирнэ. Зарим нь бүр хариулт нэхээд зогсчихдог нь хэвийн л үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй.

Автобусны кондуктор эгчид хөөгдөн байж тасалбар авдаг байсан үеэ бодоход техникийн дэвшлийг ашиглан карт уншуулаад л мөнгөө төлдөг болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч нийтийн тээврээр зорчихдоо картаа бус мөнгөө сарвайдаг соёлгүй хэсэг хүмүүс олны дунд байсаар л. Зарим нь бүр мөнгөө ч төлөхгүй зорчиж харагддаг. Ялангуяа бидний нэрлэж заншсан урт цэнхэр автобусанд. Учир нь зарим иргэд тус автобусны  арын хаалгаар нь үнэ төлбөргүй зорчих хандлагатай байдаг. Хүн болгон энэ мэт үнэгүй зорчоод байвал жолоочид, хянагчдын цалин,  нийтийн тээврийн шатахуун түлшний үнийг хэрхэн олох билээ.

Сүүлийн үед автобус бүр хянагчтай явдаг болсныг та анзаарсан л биз. Тэд зорчигч таны үйлдлээс илүү хариуцлага алдах жолооч нарыг хянадаг юм. Учир нь зорчигчоос сул мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгож, цаашилбал сахилгын хороогоор оруулах хүртэл арга хэмжээ авдаг аж. Зарим үед бэлэн мөнгөөр үйлчлүүлж байсан иргэн, хянагч хоёрын хоорондоо маргалдаж буйтай ч тааралдана. Гэвч чанга дуугаар хараал урсгахаасаа урьтаад тэд ч үр хүүхдээ тэжээхийн тулд ажлаа хийж байгаа гэдгийг санаарай.

Гэвч зөвхөн зорчигчдод буруутан нэрийг зүүлгэх нь нэг талаараа өрөөсгөл. Хаа таарсан газар бүрт автобусны картаа цэнэглүүлэх цэгүүд тийм ч их биш. Хаяг өлгөөстэй хэдэн түцүүд нь хаалттай байх нь ч бий. Ийм байхад мөнгө өгч суухаас өөр аргагүй байдалд орно.  Мөнгөгүй бол автобусанд  хөл ч тавих боломжгүй гэдгийг хүн бүр л мэдэх биз. Иймд холбогдох байгууллагууд нь карт цэнэглэх цэгүүдийн ажиллагааг идэвхжүүлж эхлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Харин зорчигчид нь картаа үргэлж цэнэглэж, тогтмол хэрэглэх соёлд суралцаж чадвал нийтийн тээврийн хөгжил ч энүүхэнд билээ. 

Өчүүхэн жижиг хариуцлагатай үйлдлээс хотын соёл эхлэх билээ. Иймээс та яг одоо смарт картаа цэнэглүүлээрэй. 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.20.152.50Зочин   • 2020, 7 сарын 17. 9 цаг 11 минут

Энэ шинэ хотын дарга олгож өгөх байх даа гэж горьдох юм

103.20.152.50Зочин   • 2020, 7 сарын 17. 9 цаг 09 минут

Хөдөө орон нутгийн харьяалалтай ӨНДӨР НАСТАН хүмүүст Улаанбаатар хотод автобусаар зорчих энэ "карт" гэдгийг олгохгүй байгаад их гомдолтой байдаг даа.....

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.