Байр суурь: Хөл хориог сунгах талаар иргэд юу хэлэв

Дэлхий нийтээр тархсан коронавирусийн халдвараас үүдэн өндөржүүлсэн бэлэн байдал, онцгой байдлын дэглэмд манай улс шилжиж хэдийнээ зургаан сарын нүүрийг үзлээ. Улсын Онцгой Комисс  болон Засгийн газар энэ сарын 9-нд хуралдаж улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг хугацааг долдугаар сарын 30 хүртэл сунгасан юм. ДЭМБ-аас коронавирусийн оргил үе 9 болон аравдугаар сар байж болзошгүй талаар мэдээлсэн. Тэгвэл цаашид өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах мөн энэ үед боловсролын салбартаа хэрхэн зохицуулалт хийх ёстой талаар иргэдийн байр суурь, санал бодлыг хуваалцлаа.

Иргэн Т.Алтанзагас: Эрүүл мэндийн асуудлаас гадна боловсролын салбараа орхигдуулахгүй байх нь чухал

-ДЭМБ-аас ес болон аравдугаар сард хамгийн эрсдэл өндөртэй үе гэж нэрлэж байгаа. Манай улсад ч магадгүй ес болон аравдугаар сар хүртэл хөл хориог сунгах төлөв харагдаж байна. Тэр үед улирлын томуу эхэлчихсэн байвал манай улс хөл хориогоо цаашид сунгах нь зөв байх. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулиудад орж байгаа теле хичээлээ илүү чанаржуулах, эрчимжүүлэх шаардлагатай байх. Өнгөрсөн теле хичээлийн хугацаанд нэлээдгүй туршлага хуримтлуулсан болов уу. Харин оюутнуудын хувьд цахимаар орж байгаа учраас ЕБ-ын хичээлтэй харьцуулахад арай илүү ойлгомжтой байгаа. Хөл хорионы үед оюутан сурагчдын хичээлийн агуулгыг тасалдуулалгүй, чанартай орохын сацуу эрүүл мэндийн өндөржүүлсэн бэлэн байдлаа хамтад нь зөв зохицуулалтаар шийдэх хэрэгтэй байх. Ес, аравдугаар сарыг давчихвал арван нэгдүгээр сард хөл хориогоо тавьж болох байх  гэж бодож байна.

Иргэн н.Ариунболд: Хөл хориогоо цаашид сунгах нь зөв

-Коронавирусийн халдварыг хэдийгээр дотооддоо алдаагүй боловч хөл хориогоо цаашид сунгах нь зөв гэж харж байна. Сургууль орох үеэр хөл хөдөлгөөн ихэснэ. Түүнийгээ дагасан ариун цэврийн байдал, ариутгал халдваргүйжүүлэлт нь ямар байх нь ойлгомжтой. Нэг хэсэг теле хичээл телевизээр хүүхдүүдэд заасан. Гэхдээ теле хичээлийг нийт сурагчдын хэдэн хувь нь үзэж, ойлгож байгааг мэдэхгүй юм. Тухайн теле хичээлийг үзэж чадахгүй байгаа хүүхэд ч байгаа байх. Хэрвээ хөл хориогоо сунгавал цахим болон теле хичээлүүдийг нь илүү чанаржуулах тал дээр анхаарах хэрэгтэй байх.

Иргэн н.Төгссайхан: Дотооддоо халдварыг алдаагүй байгаа учраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нь зүйтэй

-Хөл хориогоо сунгах нь зөв. Гэхдээ дотооддоо халдварыг алдаагүй байгаа учраас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нь зүйтэй. Хөл хорио хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлж байгаа шүү дээ. Теле, цахимаар хичээл явсан ч сургуулийн орчныг гүйцэж, орлож чадахгүй. Хүүхэд гэртээ зурагт хараад л боловсролыг олж авч чадахгүй. Бас удаан хугацаанд гэртээ байсан хүүхдүүд стресс, сэтгэл зүйн хувьд янз бүрийн эмгэгт ч өртөж болно. Сэтгэл гутрал ч их болсон. Теле хичээл зааж байна гээд л зурагт, утас гэх мэтээр цахим хэрэглээгээр нүдээд байхаар сэтгэлийн өөрчлөлт, мэдрэлийн гаралтай эмгэгүүд ч үүсч байхыг үгүйсгэхгүй. Одоо үед хүүхдүүд дэлгэцийн донтолттой болж байна л гэх юм. Хөл хорионы үед хүүхдүүд хэдэн цагаар ч хамаагүй утас ширтэж байна.  Иймд танхимын сургалтыг хэвийн явуулж, хүүхдийг сургуулийн орчинд сургах, сэтгэл зүйн байдлыг тогтвортой байлгах нь чухал.

Иргэн Н.Пүрэвбат: Шаардлагатай бол хөл хориог сунгах хэрэгтэй

-Шаардлагатай бол хөл хориог сунгах хэрэгтэй. Нэг удаагийн санамсаргүй үйл явдлаар дотооддоо алдахыг үгүйсгэхгүй. Иймд аль болох л сэрэмжтэй байх хэрэгтэй гэж бодож байна. Хөл хорио тогтоосноор гарч байгаа эерэг зүйлс ч байна шүү дээ. Оюутнууд бидэнд цахимаар хичээл орсон. Цахим хичээл танхимын сургалтаас муу гэж харахгүй л байгаа. Харин ерөнхий боловсролын төгсөх ангийн хүүхдүүдэд л жаахан хүндрэлтэй байж болох юм. Гэхдээ хөл хорионы үед ч оюутан сурагчид дор бүрнээ цахимд байршсан хичээлээ үзэж, судлаад явбал болохгүй зүйл байхгүй.

Иргэн Б.Сувдаа: Цэцэрлэгийн хүүхдүүдэд теле хичээлээс илүү гэр бүлийн орчин нөлөөлнө

-Нөхцөл байдлаас шалтгаалж хөл хориог сунгах эсэхээ шийдвэрлэсэн нь зөв байх. Хөл хорио сунгавал оюутнуудын цахим, сурагчдын теле хичээл үргэлжилнэ. Гэхдээ оюутнуудын хувьд танхимын сургалтаар хичээл орох нь дээр байх. Учир нь оюутнууд арван жилийн хүүхдүүдийг бодоход халдвар хамгааллын дэглэмээ сахих, өөрсдийн биеэ даах чадвартай. Цахимаар хичээл орсон ч танхимын сургалтыг гүйцэж чадахгүй байгаа. Ерөнхий боловсрол болон их сургуулийн төвшинд цахим, теле хичээл орж болно. Гэхдээ цэцэрлэгийн хүүхдүүдэд теле хичээл орох шаардлагагүй гэж бодож байна. Хөл хорионы үед цэцэрлэгийн насны хүүхдэд теле хичээлээс илүү гэр бүлийн орчин нөлөөлнө. Харин тэдэнд заах хичээлийн агуулгыг эцэг эхээр нь дамжуулж ойлгуулах нь илүү үр дүнтэй болов уу.   

Иргэн Х.Алтанцэцэг: Одоогийн нөхцөлд эрүүл мэндээ нэгдүгээрт тавих хэрэгтэй

-Коронавирус анх дэлхий нийтийг цочроож гарч ирсэн нь үнэн. Ес болон аравдугаар сард оргил үе нь гэж сонссон. Тэгэхээр есдүгээр сар бол хүүхдүүдийн хичээл сургууль орох үе. Гэхдээ анхаарал болгоомжоо алдалгүй, хөл хориогоо сунгах нь зүйтэй  гэж харж байна. Гэхдээ боловсролын салбараа ч орхигдуулахгүй байх хэрэгтэй. Сурагчдад заасан теле хичээлээ сайжруулах хэрэгтэй гэж харж байна. Теле хичээл хэдхэн минутад гараад өнгөрчихнө. Заавал хажууд нь бичлэг хийх, аль эсвэл хурааж авах байдлаар л хүүхдүүд маань судалсан. Тэр бүр хажууд нь байж хүүхдийнхээ хичээлд анхаарал хандуулж байгаа эцэг эх ч ховор байгаа. Гэхдээ эрүүл байхад бусад нь болох л зүйл. Иймд одоогийн нөхцөлд эрүүл мэндээ нэгдүгээрт тавих ёстой гэж бодож байна.

45
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

45 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.7Зочин   • 2020, 7 сарын 21. 8 цаг 56 минут

Хил нээж ёстой болохгүй шүү. Дотооддоо алдаагүй бүх л байгууллагууд ажиллаж , хүмүүс хөдөлмөрлөж болж бна. Харин хилээ нээ гээд бгаа нөхдүүдийг чартер нислэгээр Монголоос гаргах хэрэгтэй. Тэд ч үхлээ хатлаа аваачээ гэлгүйгээр зайлбал сайн бна.

202.9.40.167Зочин   • 2020, 7 сарын 21. 8 цаг 01 минут

Монголын мэдээ үзсээр байгаад тэнэг болчихсон харанхуй мунхагийн туйлууд

64.119.25.7Зочин   • 2020, 7 сарын 21. 8 цаг 50 минут

Мал минь чи хүссэн газар луугаа чартер нислэгээр яв л даа. Харин буцаж ирж болохгүй. Ойлгов уу.

203.91.115.55Зочин   • 2020, 7 сарын 21. 9 цаг 14 минут

Хөгжилтэй тэнэгүү гүй юу

202.9.46.137Зочин   • 2020, 7 сарын 20. 23 цаг 42 минут

9.10sard baga tsagaar zohitsuulaad orvol yadag bol?? Hil neeh gej yarah hereggyi l bolovuu aij bnaa..manai uls diilwhgyee

202.126.89.170Зочин   • 2020, 7 сарын 20. 22 цаг 46 минут

ийм хүнд үёд ард иргэд албан хаагчид ахмадууд цалин тэвгэрийн тодорхой хувиасаа татгалзаж болно шүү дээ.улс орон чадлаараа л харж үзэж байна

103.10.22.97Зочин   • 2020, 7 сарын 20. 22 цаг 23 минут

Дотооддоо алдаагүй байгаа юм чинь хичээл номоо эхлүүлэх хэрэгтэй

202.9.46.246Зочин   • 2020, 7 сарын 20. 21 цаг 41 минут

ХИЛ ХААЛТТАИ БАИХАД Л ГАДААД УЛСЫН ХЭДЭН НӨХӨР КОРОНО ЧИРЭЭД ОРООД ИРЭЭ БИЗДЭЭ ТЭГЭЭД ЭМЧЛҮҮЛЭЭ БИЗДЭЭ .... ТЭГЭХЭЭР ХИЛ НЭЭЛЭЭ ГАДНЫХАН МОНГОЛ ЛАГ ЭМЧИЛЖ БАИГАА ГЭЭЛ БӨӨН БӨӨНӨӨРӨӨ ИРЭЭД ЭМЧЛҮҮЛЭЕ ГЭЭД ХЭВТЧИХВЭЛ НӨГӨӨ ЯДАРСАН ЭДИИН ЗАСАГ ЧИНЬ МАНИУСЫНХАА МЭДЛЭЭС НЭГ МӨР ГАРААД АЛГА БОЛНО БИЗДЭЭ..... БИД ЧИНЬ ЮМАНД АМАРХАН ДАСАН ЗОХИЦДОГООРОО ГАИХАЛТАИ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ... ТЭГЭХЭЭР ХЭДЭН САР ХАРСАН НЬ ДЭЭР БАИХДАА.............

64.119.26.87зочин   • 2020, 7 сарын 21. 12 цаг 14 минут

Халдвар ч Оросоос л голдуу орж ирсэн л дээ. Оросод эмнэлгийн үзлэг, эмчилгээ туйлын муу, хамгаалалт бүр муу, үүнээс болоод эмч сувилагч нар нь олон олноороо өвчилж байгаа гэж өөрснөө бичээд байгаа. Оросын талаас орж ирэх аюулыг илүү хянах хэрэгтэй шиг байна даа.

139.5.216.145ухна ишиг шиг амитан уу   • 2020, 7 сарын 20. 21 цаг 36 минут

боловсрол,эрүүл мэнд хоёр ч угаасаа хүнд хэцүү болчихсон салбар,цаашдаа ч бүр настай хүнээр бол нүд аних болчихсоон.наад өвчинөө дотороо алдаагүй,бариж бгаа юм бол нийгмийн амидралыг хэвийн явуул.хүнийг ажилгүй,орлого үгүй,сургули үгүй,эмнэлэг эмчилгээ үгүй яааж амидруулах гээд бгаа юм.хичнээн сар,жил ингэж хөл хоригдож хаагдаж боогдож байхуу.хилээ нээ хөл хориогоо цуцал ухна мини

192.82.68.38Зочин   • 2020, 7 сарын 20. 18 цаг 11 минут

Анагаах ухаан эрүүл мэндийн салбарт хоорондоо авцалдахгүй зүйл их байх шиг бүрэн эмчлэх эм тариа байхгүй гараагүй гэсэн мөртлөө манайд ч дэлхийд ч эдгэрсэн хүн тэд боллоо л гээд ханиадны вирус юм уу эсвэл бүх бие эрхтнийг өвчлүүлж ажиллагаагүй болгож нас баруулаад байгаа юм уу гээд ямар нэг зүйл нуугаад ч байгаа юм шиг учир битүү их зүйл байна

192.82.68.38Зочин   • 2020, 7 сарын 20. 18 цаг 04 минут

Халдвар авч хүндэрч байгаад эдгэрсэн гэгдэх хүмүүсээс мэдээ ярилцлага тавьсан нь илүү үнэн г хэлэх байх хөл хорио хатуу чанга дэглэмтэй байсан нь дээр үү цуцалсан нь дээр үү гээд бид тэр байдлыг биеэрээ мэдрээгүй байгаа учраас янз бүрээр төсөөлж санал бодлоо хэлж байгаа

202.126.89.208Зочин   • 2020, 7 сарын 20. 17 цаг 22 минут

манай эдийн засаг ард иргэдийн амьдрал сайн л байгаа шүү дээ.хямралтай хямралтай гээд л байдаг африкийн болон өмнөд амeрикийн орнуудаас сайн л юм байна лээ шүү дээ.ингэж жаргалтай амьдрахаас өөрөө яаж амьдрах юм бэ

192.82.73.69Зочин   • 2020, 7 сарын 20. 16 цаг 24 минут

ийм эргүү залуучуудтай улс өөдлөхгүй ээ

84.226.101.176Otgon   • 2020, 7 сарын 20. 15 цаг 25 минут

Horiog tsutslah heregtei;Hezee Boltol ingej baihiin

64.119.25.7Зочин   • 2020, 7 сарын 21. 8 цаг 52 минут

Гүй чи одоо хийх нислэгээр хүссэн улс руугаа зайлаачээ. Харин үхлээ хатлаа аваачээ гэх хэрэггүй шүү. Илэрхий ясаа тэндээ шингээ.

103.212.117.189Зочин   • 2020, 7 сарын 20. 15 цаг 13 минут

Tsutsal hicheeluudee oruul. Ene niitlel shal hud jujig shig sanagdaj bn. Humuus ihenhi n l hicheelee oruulmaar bn gj bn shde. Songuuli ene ter bolohoor buunuuruu bur olnooroo shavaad bhd zugeer l bdg yum bsn biz

46.165.250.77Зочин   • 2020, 7 сарын 20. 15 цаг 01 минут

Хориог шаардлагатай бол вакцин гартал, ядахнаа дэгдэлт намдтал сунгах хэрэгтэй

202.21.108.18Зочин   • 2020, 7 сарын 20. 14 цаг 56 минут

Хөл хорио сунгах нь зөвөө эрүүл мэнд нэг номерт

43.250.126.130Зочин   • 2020, 7 сарын 20. 14 цаг 46 минут

Сунгаж болно. Гэхдээ энэ улсын эдийн засаг цаашлаад сургууль цэцэрлэгийн багш ажилчидаа яах вэ. Ажилгүй байх хугацааны цалинг улс өгөөд явж чадах уу.

202.126.90.127Зочин   • 2020, 7 сарын 20. 13 цаг 57 минут

эх орондоо байгаа юм чинь арай өлсөөд үхчихгүй байлгүй.хил хориогоо шаардлагтай бол сунгаа сунга

84.226.101.176Otgon   • 2020, 7 сарын 20. 15 цаг 27 минут

Gadaadad bga humuus hetsuu bga,horiogoo tsutslaad eh orond ni oruul

202.126.89.17Зочин   • 2020, 7 сарын 20. 13 цаг 20 минут

Mongol uls delhiigees tasarna, tusdaa hol horiotoi bna gej baihguiee, odoo hilee neej, vactsinjuulah tal deer anhaarii, efiin zasgaa sergeei, honinii mahaar hol yavahgui ni. deer ni une ni buurdguiee

202.126.90.44Zochin   • 2020, 7 сарын 20. 13 цаг 16 минут

Delkhii dayar virus iheer tarhaj, huchirheg uls gurnuud ch hund baidald orj baihad 1 dugeert eruul, amid baih asuudal tavigdana. Eruul baihad surah, bolovsroh ,hugjih ajil ayandaa l bolood yavchihna. Ene bol ulirliin haniad tomuu bish, tsar tahal!!!

202.126.90.44Zochin   • 2020, 7 сарын 20. 13 цаг 07 минут

Unuudur Ambaselmaa emchiin helsen zuil notstoi shuu. Busad ornii jisheegeer tusaad, emchluuleed, edgeed garsan humuust ch dahin ilerdeg virus gsn ug. 15, 15 honogoor sungaad baihaar 1 musun 11 sariin 1 hurtel ih deed, MSUT, EBS, tsetserlegee karantilsan ni deer baihaa. Delkhiid virus ulam nemegdej baina.

202.9.40.182Зочин   • 2020, 7 сарын 20. 12 цаг 55 минут

Hicheelee ehluulmeer baina, tsahim surgalt ur dun alga yadaj 30minutaar ch boltugai hicheel surguuliudaa yawuulsan deeree, huuhduudiin bolovsrol arai l hotsorch bn

202.21.124.22Зочин   • 2020, 7 сарын 20. 12 цаг 49 минут

СУРГУУЛИУДАА нээх хэрэгтэй мөн цэцэрлэгүүд,их дээд сургуулиудаа тусгай дэглэмээр нээж гадуур тэнэх боломжыг хааж өгөх талаар арг бодох цаг болсон дотооддоо барьж байгаа нь сайн хэрэг үндэснийхээ үйлдвэрлэл,бүх шатны сургуулиа нээж анги танхимаа цэгцэлж хүүхдүүдээ цөөн цагаар ч болов суулгаж,амьдарлаа хэвийн яваалж байх нь чухал шүү нийгмийн амьдралыг орхигдуулж болохгүй ,,,хүмүүсийн хувийн дэглэмийгсуоруулж үл болно.

192.82.74.223Иргэн   • 2020, 7 сарын 20. 12 цаг 38 минут

Хөл хориог сунгах нь зөв, бухын сүүлэн дээр хутга болчихвий дээ. Яам нь хүүхдүүдээ яаж сургавал илүү байх талаар бодлогоо боловсруулна биз дээ, бас багш нарыг нь сурагчидтай нь хэрхэн ажиллуулах талаар ч бас.

202.9.40.61zochin   • 2020, 7 сарын 20. 12 цаг 10 минут

Amidral urgeljleh heregtei yun sungah we. tsutslah heregtei. hul horio neriin dor tsaana ni hend ashigtai bna. tsaana ni neg zuil bna daa. shal hudlaa humuusiin setgegdliig hudlaagaar oruulahaa boli. tsutslah heregtei. hilee nee irgeddeee.

84.226.101.176Otgon   • 2020, 7 сарын 20. 15 цаг 29 минут

Harin tiim sanal neg bn

192.82.74.72Зочин   • 2020, 7 сарын 20. 11 цаг 54 минут

Denduu udaan horibol utga ucnir muutai, humuus uidsan, zalhsan baidal ruu oruulah taltai baij magadguiu,tiimees gadnaas iregsdee sain onosnilj tusgaarlaltaa cnand mordoj dotooddoo hol horiogoo todorhoi hugatsaand tsutsalah ni zob gej bodoj bna, nohtsol baidlaa harj baij dahiad togtooh snaardlagtai bol ter tsag ued ni togtooj boloh baih aa gej bodoj bna, odoo bol humuus zalhsan bna, hol horio togtooson nertei bolobcn amralt zugaalga geed hol horiogui um snig l bgaag anhaarah estoi bolob uu

150.129.141.51Зочин   • 2020, 7 сарын 20. 11 цаг 16 минут

Гэрээр харах боломжтой аав ээжүүд цэцэрлэгт эхнээсээ л бүртгүүлэхгүй байх харин хүүхдээ цэцэрлэгт зайлшгүй өгөх шаардлагатай завгүй аав ээжүүд бга эдгээр нь бүртгүүлэх ингэвэл цэцэрлэгийн ачаалал нэг анги дахь аүүхдийн тоо бага бх ямар өвчлөлгүй байхад нөллөөлнө

150.129.141.51Зочин   • 2020, 7 сарын 20. 11 цаг 13 минут

Хичээллүүлэх амраах хичээллүүлэх зөв тактик л хэрэгтэй Яам сайд нь боловсруулах бга даа

150.129.141.51Зочин   • 2020, 7 сарын 20. 11 цаг 12 минут

Теле хичээлээр хүүхдийн мэдэх сурах юм хангагдахгүй Харин хэсэг хичээллээд дахин каринтилахдаа хүүхэд хичээлээ давтахад нэмэлт зөвлөмж сэргээн санахад зөвлөмж тусламж болох л хүүхдэд тустай тал теле хичээлд бий

150.129.141.51Зочин   • 2020, 7 сарын 20. 11 цаг 08 минут

Хичээл эхлэхтэй зэрэгцээд эдийн засаг бас арай дээрдэх блгүй дээ

150.129.141.51Зочин   • 2020, 7 сарын 20. 11 цаг 07 минут

Боловсролоо одоо унагачихвал бас нэг хэсэг эх орны хөгжил уналтад орно оо Ирээдүйгээ алдлаа гэсэн үг шүү Хичээллүүлээд хэдийд амраах дахиад хэзээ хичээллэх гэх мэт тун зөв тактик олох

150.129.141.51Зочин   • 2020, 7 сарын 20. 11 цаг 05 минут

Теле хичээлээр болчихно гэж үзэх ямар ч боломжгүй 9.10 сар болон 3.4.5 сард хичээллэх 11.12.1.2 сар бүтэн амрах 11 сарын 1 ээс үү 12 сарын 1 ээс үү амралт гэдгээ шийдэх

150.129.141.51Зочин   • 2020, 7 сарын 20. 11 цаг 02 минут

Дотооддоо алдаагүй бга дээрээ 9 10 сардаа бүтэн хичээллэдэг нь зөв шүү Манайд улсын хувьд бол арай намжмал үе

107.77.106.90zochin   • 2020, 7 сарын 20. 11 цаг 00 минут

Hileeree mongol ulsiinhaa irgediig oruulj av l daa Ichdeggui yum uu ene chine

103.111.68.3Зочин   • 2020, 7 сарын 20. 10 цаг 35 минут

Dotooddoo aldaagui yum chini dotooddoo zarim neg hul horiogoo er ni tsutslah ni zuv. Tednii neg ni surguuli tsetserleg. Gol ni helee bol yasan ch neej bolohgui odoo shigee ingeed baga bagaar ni avaad bhad bolno. Gadnaas neg l aldchihval mash hund bdald orno.

192.82.65.224Зочин   • 2020, 7 сарын 20. 9 цаг 23 минут

сунгаж эрүүл мэндээ 1 дүгээрт бод. эрүүл байхад боловсрол эзэмшиж болох байх.

203.91.114.244Зочин   • 2020, 7 сарын 20. 9 цаг 06 минут

Хүссэн хүсээгүй ковидтой бид цаашдаа зэрэгцэж амьдрах нь тодорхой болсон учраас ариутгал хамгаалттаа сайн хийж, хяналт сайт байгаад хичээл сургуулиа эхэлсэн дээрээ. Хэдэн хүүхдүүд бүр зэрлэгшиж дууслаа. ТВээр хичээл сурна гэж ер нь ихэнхи хүүхдүүд худлаа шүү дээ.

202.21.115.126Эрка   • 2020, 7 сарын 20. 8 цаг 58 минут

Дэлхий нийтэд өвчлөлт нэмэгдээд байхад хорио цээрээ сунгах хэрэгтэй.Манайд ч гэсэн гаднаас ирсэн иргэдээс өвчлөлт илүү олон нэмэгдээд байгаа шүү?Хайр ихдвэл бас юу болох юм бүү мэд дээ?

64.119.25.7Зочин   • 2020, 7 сарын 20. 8 цаг 40 минут

Хаашдаа дотооддоо алдаагүй юм чинь хичээл сургууль хугацаандаа эхэлсэн нь зөв. Харин хил хаалттай бсан нь дээр. Нам хаалттай шүү

202.9.46.243Зочин   • 2020, 7 сарын 20. 8 цаг 20 минут

Хичээлээ танхимын сургалтаар явуулах хэрэгтэй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.