Метро хот: Үйлчлүүлэгчдээ инээмсэглэлээр угтаж, хүндлэлээр үдэцгээе

Бидний өдөр тутмын амьдрал хүнсний дэлгүүр, худалдааны төв, хоолны газруудын хаалгыг татаж өрнөдөг. Энэ нь их хотын идэвхтэй амьдралын нэг хэлбэр юм. Саяхан ажлынхаа ойролцоох цайны газраар үйлчлүүлэх гэж байхдаа нэгэн таагүй хандлагыг олж харав. Цайны цагийн үед талбай багатай хоолны газрын ихэнх ширээ эзэнтэй байлаа. Захиалга өгч зөөгчид  бичүүлсний дараа кассны ойролцоох ширээнд сууж байв. Гаднаас биеийн тамирын хослолтой, том цүнх үүрсэн хоёр охин саяхан дууссан бэлтгэлийнхээ тухай ярьсаар орж ирэв. Зөөгчид  хандан “Хоёр тавганд дөрвөн хуушуур, хоёр аяга цай авъя” гэж захиалга өгөөд зэргэлдээх ширээнд сууцгаав. Гаднаас хүмүүс нэмэгдэж орж ирсээр, зарим нь хаалгаар түлхэлцэн гарцгаана. Зэргэлдээх ширээний охид  захиалсан хоолоо авах гэж удаан хүлээсэн учраас зөөгчөөс захиалсан хоол нь хэр удахыг асуусан ч зөөгч хариу дуугарсангүй. Тэдний нэг араас нь очиж дахин асуухад “Тэр хүлээж бай л даа. Дөрөвхөн хуушуур биз дээ. Хүн ихтэй байхад чинь” гэж уцаарлав. Чанга дуугаар загнуулсан охид, тэнд байсан хүмүүсээс ичсэн бололтой амандаа бувтнан хаалга саван гарч одов.

Харилцааны соёлгүй үйлдэл, бусдыг ялгаварлан хандсанаараа үйлчлүүлэгчээ алдаж байгаа нь харамсалтай юм.   Тэр үед зөөгчийг үйлчлүүлэгчийнхээ захиалсан хуушуурын төлөө уурласан уу, хэт их ачааллын үед стресст орсон уу гэдгийг ойлгосонгүй.

Зөвхөн энэ үйлдлээс гадна, гэр хороолол, байрны ойролцоох хүнсний дэлгүүрүүдийн худалдагчид  хүртэл сөрөг хандлага, ажлын ачаалал, стрессээ  үйлчлүүлэгчдээ тарааж байдгаас  болж тэднийг өөрсдөө түлхдэг. Бид хэдийгээр чанартай, хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь баталгаатай бараа бүтээгдэхүүнээр  үйлчлүүлэхийг хүсдэг ч үйлчилгээний газрын ажилчдын харилцааны соёл, найрсаг  хандлагад илүү татагддаг. Харилцааны соёл нь бидний үг хэллэг болон биеийн хэлээр илэрдэг томоохон соёлуудын нэг.  

 Тиймээс бусдад зөв хандлага, харилцааны соёлыг түгээхийн тулд үйлчлүүлэгчдээ инээмсэглэн угтаж, хүндлэлээр үдэх нь хотын соёлыг түгээж буй нэг хэлбэр юм.  

 

 

 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.177Zochin   • 2020, 7 сарын 20. 10 цаг 34 минут

Bairnii hvnsnii delguuruud been erend orson archaagui amtad bdag ah duugees ni 1 ajuuldag busad ni negner shimj amidardag banknii ertei l hvmvvs chavaasdaa avah oligtoi ch yum bhgui shtee

202.126.89.138Зочин   • 2020, 7 сарын 20. 9 цаг 33 минут

Tiishde hariltsaani soylgui gazrud zondooo ym asuuhaapp dugardaggui sonin humuus

66.181.177.51Зочин   • 2020, 7 сарын 20. 9 цаг 05 минут

Тийм шүү . Харилцаа хандлагаас их юм шалтгаална. Байрны дэлгүүрүүдийн худалдагч нарын харилцаа үнэндээ л доголдолтой. Мэндлэхээр дуугарахгүй, баримт дуртай дургүй нэг юм өгнө, өгсөн баримт нь ААН шилжүүлээгүй, устгаад дахиад хийсэн ч орохгүй. Харилцан уялдаа холбоо гэж мэдэхгүй үйлчлүүлэгчид байгаад ажил амьдрал явагдаж байна гэж ойлгох чадваргүй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.