ЖИНХЭНЭ ЖДҮ: Ууланд отоглон амьдрагчдын “Нүүдэлчин сэрэхүй брэнд”

         Энэ удаагийн “ЖИНХЭНЭ ЖДҮ” буландаа үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч, өөрсдийн өвөг дээдэс болох шүтээнтэйгээ холбогдон бусдын сайн сайхны төлөө сүсэглэн,  бүтээл урладаг “Нүүдэлчин сэрэхүй брэнд”-ийн менежер Г.Дэлгэрсайхантай ярилцлаа. Түүнийг “ Монголын Хиян” бүлхэмдэлийн зоригтон Дэлгэрсайхан хэмээдэг. Тэд бүлхэмдэлээрээ  Тэрэлжийн “Бүрэн хаант Өлгий” гэдэг ууланд отоглон амьдардаг.  Нийгмийн хөгжилтэй уралдан хүн бүр Нийслэл хотыг бараадаж, техник технологийн өөрчлөлтийн араас хошуурцгаах болсон энэ үед эдгээр хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдний урласан бүтээл нь та бүхний сонирхлыг аргагүй татах биз ээ. Тэдний отоглон амьдардаг бүлхэмдэлд Говийн өмнөх Монгол, Буриад, Халимаг гэх мэт олон Үндэстэн нэгдэн амьдардаг.  Тэд өөрсдийгөө “Өвөг дээдсийн дуудлагаар нэгдэн,  нэг гэр бүл болон өөрсдийн хувь тавилангаар өвөг дээдсийн үйлийг бүтээх гэж нэгдсэн хүмүүс” хэмээн хэлж байлаа.

              

-Та "Нүүдэлчин сэрэхүй" брэндийн талаар бидэнд танилцуулаач?

-Бид   "Нүүдэлчин сэрэхүй" нэрийн дор өндөр дээд өвөг дээдсийнхээ үйлийг ертөнц, хорвоод бүтээж яваа хүмүүс юм. Монголчуудыг мандан бадраах их үйлийн язгуур нь бидний хийсэн бүтээлүүд юм. Бид бүтээлүүдээрээ дамжуулаад мандан бадрах заяа тавилантай хүмүүсийг босгох, сэргээх  үйлийг хийж байна. 

-Бүтээлүүдээ хэзээнээс хийж эхэлсэн бэ. эдгээр бүтээлийг хийх болсон зорилго, санаа сэдлийг хаанаас хэрхэн олсон бэ?

-Бид 2008 оноос бүтээлүүдээ хийж эхэлсэн. Харин бүтээл хийхээсээ өмнө  Тэрэлжийн “Хөх төрмөстэй"  гэдэг газарт отоглон амьдардаг байсан. Тэнд өвөг дээдсийнхээ ухаанд суралцсан. Өвөг дээдэс минь бидэнд “Мандан бадрах тавилантай хүмүүсийг сэрээ. Тэднийг сэрээхийн тулд эдгээр бүтээлүүд хэрэгтэй гэж хэлсэн”.  Тиймээс бид өвөг дээдсийнхээ хүслээр эдгээр бүтээлүүдийг хийж түмэн олонд түгээх болсон.  Одоо бид Тэрэлжийн "Бүрэн хаант Өлгий"  гэдэг газарт амьдарч байна.

  Айл гэрийн гал голомтоос эзэн төрийн гал голомт үүсэж тогтдог

-Та бүхэн өвөг дээдсийнхээ захиасаар ямар бүтээлүүдийг урладаг  вэ?

-Бид сэтгэл оюуныг ариулагч домт бүтээлүүд хүмүүний эд, эс эрч хүчийг нөхөн сэргээгч өвчний үндсийг даран эрүүлжүүлэх домт бүтээлүүд нүүдэлчин бэлгэ ухааны нэгээхэн хэсэг, үр хойчсоо төлөвшүүлэх, мэргэшүүлэх , гэгээрүүлэх зөн билэг оюуны гайхамшигт чадвартай болгон бие сэтгэл оюуныг засахуйн ухаанд суралцуулах төгс хэрэглэгдэхүүн язгуур наадхайн цуврал бүтээлүүд мөн хүмүүнийг эзэн оршоох оноолтод эд, эдлэл зөвхөн эзэн хүнд нь зориулагдсан бүтээлүүд өргөө гэр орныг хар хор, муу нөлөөллөөс хамгаалах домт бүтээлүүд хүний аргын ухаанаар бүтээсэн бүтээгдэхүүний хор хөнөөл, гаж нөлөөллөөс салгах домт бүтээлүүд /цахилгаан соронзон долгион элдэв нөлөөллийг саармагжуулах,  хамгаалах үйлчилгээтэй/  Нүүдэлчин Монгол хаан дээдсийн зарлиг сургаалиуд нүүдэлчин монгол соёлыг харуулсан бэлэг дурсгалт болон хэрэглээний бүтээлүүдийг урладаг.  

Жишээлбэл, Монгол далны домт бүтээлийн талаар тайлбарлая. Энэ нь өргөө гэрийнхээ үүднийхээ зүүн талд өлгөх зориулалттай, гэр орныг гаднаас ирж буй хар хор муу муухай бүхнээс хамгаалж олз омог, хишгийг даллан дуудаж гэнэтийн гай гарлагыг зайлуулдаг. Айл гэр бат бэх оршихын үндэс нь өвөг дээдсийнх нь ариун дээд гал голомт байдаг. Өнөөдрийн нийгэмд хүмүүс гал голомтынхоо үнэн мөн чанар, утгыг нь ойлгохгүй зүгээр л нэг тулга гэртээ тавьчихвал болох мэт боддог. Гэтэл бидний өвөг дээдэс өөрсдийн өвөг дээдсийнхээ  ариун дээд гал голомтыг залгаж, бадрааж байсан түүхтэй юм. Жишээлбэл, айл гэрийн эзэн өөрийнхөө хүүг тусад нь гаргахдаа өөрийн тулганд асаж буй өвөг дээдсийнхээ галыг таслаж, өвлүүлж өгдөг. Хүү нь өвөг дээдсийнхээ ариун дээд галыг цааш залгуулан бадрааж үр хойчдоо өвлүүлдэг ёстой. 

Айл гэрийн гал голомтоос эзэн төрийн гал голомт үүсэж тогтдог. Төр улс мандан бадрах нь өрх гэрийн ариун дээд гол голомтоос эхлэлтэй юм. Харин сүүлийн үед бид өвөг дээдсийнхээ ариун дээд гал голомтыг орхиж, гээгдүүлсэн  байдаг. Бид тэдгээр хүмүүст өвөг дээдсийнх нь ариун дээд гал голомтыг дахин сэргээхэд нь тусалдаг.

-Сүүлийн үед ихэнх хүмүүс орон сууцанд амьдардаг болсон. Тэдгээр хүмүүс танай бүтээлүүдийг хэр сонирхож, худалдан авалт хийдэг вэ?

-Тийм шүү. Хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл нь өвөг дээдсийнх нь ариун дээд гал голомт байдаг. Маш олон хүн бидэнд хандаж өвөг дээдсийнхээ гал голомтыг сэргээлгэж, сайн зам руу орсон хүн олон байна. Бид бүтээлүүдээ маш олон үзэсгэлэнд оролцож борлуулдаг. Манай бүтээлүүдийг харсан хүмүүс маш их гайхан сонирхож, музейн үзмэрүүд мэт хүлээж авдаг. Тэдгээр хүмүүст утга, агуулгын маш сайн тайлбарлаж өгдөг. Бид 2008 оноос хойш хэдэн мянган хүнд өөрсдийн бүтээлээ хүргэсэн байгаа.

-Үндэсний өв соёлыг дүрсэлсэн бүтээлүүдийг дотоодын хэрэглэгчдээс илүү гадаадын жуулчид олноор нь худалдаж авдаг мэт санагддаг. Танай бүтээлүүдийг гадны зочид их сонирхдог байх?

-Тийм шүү жуулчид маш их сонирхдог. Жишээлбэл, бидний урладаг ширээний гэрлийг жуулчид маш их сонирхдог. Учир нь уг бүтээлийг байгалийн жамаараа унаж боловсорсон тэнгэр таалсан модны мөчрөөр урласан.Мөн энгийн нэг мод биш бидний отоглож амьдардаг “Бүрэн хаант өлгий” өвөг дээдсийн шүтээнээс ирсэн мод юм. Энэ нь ариун газрын энергийг өөртөө шингээсэн модоор урладаг. Бүтээлүүддээ маш нарийн дүрслэл, утгыг шингээж хийдэг.

                            

 

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.179Зочин   • 2020, 8 сарын 28. 11 цаг 28 минут

маш олон сайхан зүйлсийг хийж бүтээж яваа мундаг хүмүүс шүүү цаашдын ажил үйдсэд нь улам илүү амжилтыг хүсье. доор өмөөрч бичээд хүмүүст хандаж нэг зүйл хэлхэд битгий тэгээ тэртэй тэргүй нэг өдөр өөрсдөө мэддэг болох байлгүй дээ. өөрсдөө юм хийж үзээгүй хүмүүс хүний хийсэн зүйлийг хэзээ ч үнэлж чаддаггүй юм өөө. тиймээс тэд нар тийм л хүмүүс шдэээ гэээд орхичих

66.181.161.44Зочин   • 2020, 8 сарын 7. 17 цаг 41 минут

Энэ чинь л ёстой хэрэгтэй юм байна даа

66.181.161.33Зочин   • 2020, 8 сарын 7. 17 цаг 35 минут

Маш сайн

66.181.161.33Зочин   • 2020, 8 сарын 7. 17 цаг 32 минут

Mундаг мундаг

202.126.88.217Зочин   • 2020, 8 сарын 7. 17 цаг 27 минут

м

202.126.88.217Зочин   • 2020, 8 сарын 7. 17 цаг 19 минут

saikhan gaikhaltai baina shuu.

202.126.88.217Зочин   • 2020, 8 сарын 7. 17 цаг 17 минут

WoW!!!! WoW!!!!

202.126.88.217Зочин   • 2020, 8 сарын 7. 17 цаг 16 минут

Амжилт Монголчууд зөвхөн Монголоороо мандан бадарна!!!

202.126.88.201Зочин   • 2020, 8 сарын 2. 16 цаг 29 минут

Амжилт амжилт томоос том амжилт. Бүх Монголчууд хүлээж байна.

66.181.161.29Зочин   • 2020, 8 сарын 1. 15 цаг 23 минут

Uruvdmuur ymaa neeree mongolchuudiin setgel zui ymaag harah baidal uneheer sohorch yduu bolson bn ene muulaad comment bicheed humuusiin bichseniig harahad...Uursduu 1 sh zuiliig n avaad ashiglaad amidraldaa hereglej uzeegui bj shuud hamar doorh hagarhaigaarai hutsah ymdaa. Mongol hun iim l bolj computer utasnii tsaanaas hii hooson tsetserhesen tomorson hudlaa gadnii brand geed bgaa zuiliig shutchihsen... 1000 hutsaj olon 5 ym yrij bhaar 1 udaa ene humuustei ochij uulzad yu bdgiig medeed ug sons gej helmeer sanagdav.

66.181.161.53Зочин   • 2020, 8 сарын 1. 14 цаг 50 минут

Хүмүүсээ хүнийг шүүмжлэхээсээ өмнө эхлээд өөрсдийгөө хараачээ. Хүний төлөө чи юу хийж чадсан хүн бэ хүн муулж л чадаж байна. Чи эх эцэгээ хайрлаж чадах уу айн. Үнэн юм хэзээд ялдаг шүү. Хүн доромжилвол өөрт чинь хүрнэ ирнэ.

66.181.190.244NIGGERS   • 2020, 7 сарын 24. 22 цаг 26 минут

STUPID IDEA FOR STUPID PEOPLE

66.181.161.53Зочин   • 2020, 8 сарын 1. 14 цаг 57 минут

🙄🙄🙄🙄🙄😠😡😠😡😠😡What?????????????? 😱😱😱😱🤫🤫🤫🤫🤫👹👹👹👹👺👺👺👺😈😈😈😈😈💀💀💀

103.26.195.117Зочин   • 2020, 7 сарын 24. 22 цаг 13 минут

Наад уулан дээрээ баагийнууддаа хаан хатан болж байнуу да,

66.181.161.53Зочин   • 2020, 8 сарын 1. 15 цаг 00 минут

Хүний хийснийг зүгээр хараад үнэлж сур. Тоглоом бол тоглоом. Чиний ясыг тогших цаг айсуй. Тэгээд чи ойлгоно зээ. Бүү атаарх. Бүү тээглэ. Бүү зэвүүц. Өөрөө чи дорд болж байна.

203.217.139.242Зочин   • 2020, 7 сарын 24. 13 цаг 23 минут

Dotoodin iim turlin buteegdehuunuud butehguiee.... Ur hiits muutai, neg l bolhi. Demjeed avchii geheer neeh unetei, avsan hoino ch hereggui hog boloh taldaa...

66.181.161.53Зочин   • 2020, 8 сарын 1. 14 цаг 56 минут

Гадны бараа бүтээлийг дэмжиж үхэн хатан үнэ хэлж шулуулж идүүлж суудаг цаг биш одоо бид өөрсдөө Монгол бүтээлээ дэмжиж явбал Монгол хөгжинө

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 24. 10 цаг 02 минут

Hunii arisan yumuu yamar aimeriin

66.181.161.53Зочин   • 2020, 8 сарын 1. 15 цаг 00 минут

🤫🤫🤫🤫🤫😡😠👹💀😈🙄🙄🙄🙄🙄🙄

98.253.30.34Зочин   • 2020, 7 сарын 24. 9 цаг 27 минут

Jinhene teneglel bna.

66.181.161.53Зочин   • 2020, 8 сарын 1. 14 цаг 54 минут

Чи өөрөө тэнэг байна даа хөөрхий наад ялзарсан. Тархиа цэвэрлээч

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 24. 8 цаг 39 минут

Ene 1 shuudainaasaa yeruusuu salaj chadahguimaa

66.181.161.53Зочин   • 2020, 8 сарын 1. 14 цаг 53 минут

Энэ чинь хөөе шуудай биш шүү. Чиний та бүгдийн хүсээд байдаг гадны улс орны хөгжил брэндтэй огт хамаагүй зүйл шүү. Чи тийм л мундаг юм бол юу хийснээ түмэнд дэлгээд харуулаач хүний бүтээсэн доромжилж суухаар ийм чам шиг хүмүүс юмыг хойш нь татдаг улс минь мөхөлрүү явж байна

202.126.89.186Зочин   • 2020, 7 сарын 24. 8 цаг 29 минут

Magic????

192.82.77.45Зочин   • 2020, 8 сарын 4. 5 цаг 43 минут

Чухам аа чухам. Шар ус шархиртал хэллээ дээ

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.