Амралтын өдрүүдэд зуслангийн болон дараах авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж зам засварын болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийнэ. Иймд иргэдэд цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Үүнд:
- Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана
- “Дэнжийн мянга"-ын автозамын доогуур дулааны шугам татах ажил хийгдэх тул 2020.08.01-ний 13:00 цагаас 2020.08.02-ны 06:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зам сэтлэх ажил гүйцэтгэнэ
- Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн автозамыг хэсэгчлэн 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэл хаах юм.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
зам хаагаад хийж байгаа компаниуд нь ямар байдаг болоо жишээ нь дарь эхийн замыг зэст хөлөг гэдэг мэрэгжлийн ажилчид техникийн болон санхүүгийн чадвар муутай компанид хариуцуулсан байх юм